ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг өчигдөр орой АТГ-аас авлигын хэргээр яаман дээрээс нь саатуулан байцаасан талаар бид цаг алдалгүй мэдээлсэн. Улмаар 22.30 цагт ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр анги руу авч явсан юм. Гэвч МАХН-ын зарим гишүүд хаана саатуулж байгааг нь ч мэдэхгүй байна гэх зүйлийг яриад байгаа.
Тиймээс энэ талаар ШШГЕГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан” гэв.
Мөн Г.Шийлэгдамбын албан өрөө болон гэрт нь нэгжлэг хийсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)