Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Эрдэнэ: Нэр хүндэд халдах гэсэн оролдлого

2015-11-06
0
ЖИРГЭХ

        Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн төслийг өргөн барив.

 

2006 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 61 дүгээр чуулганаар Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, түүний нэмэлт протоколыг баталсан бөгөөд уг протоколд Монгол Улс нэгдэн орсныг Улсын Их Хурал 2008 онд соёрхон баталсан байна. Мөн Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнуудын 2013-2022 онд хэрэгжүүлэх “Бүс нутгийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг бодит болгоё" Инчеоны стратегийг Монгол Улс 2014 онд хүлээн авсан. Монгол Улс НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон Засгийн газрын 2013 оны 281 дүгээр тогтоолоор баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тус тус заасан болно.

 

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын тухай хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүн төрийн тусламж, дэмжлэг болон эмнэлэг, нийгмийн халамжийн үйлчилгээг хүртэх харилцааг голчлон зохицуулж байгааг өөрчилж, хүнийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхалд өртөхөөс хамгаалах, хориглох, нийгмийн харилцаанд бусдын адил тэгш эрхтэй оролцох боломжийг хангах зохицуулалтыг уг хуулийн төсөлд тусгахдаа НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн хүний эрхэд чиглэсэн зохицуулалтыг үндэс суурь болгожээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудал буюу нийтийн тээвэр, зам, орон сууц, олон нийтийн барилга байгууламж нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжгүй, тэдний хэрэгцээ, шаардлагыг хангахгүй байгаа асуудлыг зохицуулах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй хүний ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах арга хэмжээг хуулийн төсөлд хуульчилан заасан болохыг хууль санаачлагч хэлж байв.

 

Энэ үеэр С.Эрдэнэ сайдаас сүүлийн үед салбарынх нь талаар гараад буй таагүй мэдээллийн талаар тодрууллаа.

 

-Нас барсан 10 мянган иргэний нэрийг ашиглаж их хэмжээний мөнгө завшсан тухай мэдээлэл гарсан. Танд тодорхой мэдээлэл ирсэн үү?

 

-Ийм ноцтой зөрчил манай салбарт гараагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Энэ бол байгууллагын нэр хүндэд халдах гэсэн оролдлого гэж үзэж байгаа. Цагдаагийн байгууллагаас Мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран энэ асуудлыг шалгаж байгаа гэсэн мэдээлэл ирсэн.Тухайн иргэний ар гэр нас барсан тухай мэдээллийг нь холбогдох байгууллагад хүргүүлээгүй, эсхүл шилжит хөдөлгөөнөө бүрэн хийгээгүйн улмаас нас барсных нь дараа иргэдийн тэтгэвэр үргэлжлүүлэн дансанд нь орж байсан тохиолдол бий. Энэ мэдээлэл анх гарснаас хойш ХАХНХЯ дотоодын хяналтын байгууллагуудаар 2006-2015 оны хооронд нас барсан иргэдийн мэдээлэлд хяналт шалгалт хийсэн. Энэ үеэр 148 хүнд холбогдох 169 сая төгрөгийн зөрчил илрүүлсэн. Зөрчил арилгах ажиллагааг зохион байгуулж, одоогоор 23 сая төгрөгийн хэрэг үлдсэн байна.

 

-Уг хэрэгтэй холбоотой хэн нэгнийг сэжигтнээр татсан уу?

 

-Энэ мэдээлэл анх хаанаас гарсан нь тодорхоогүй байна. Тиймээс Цагдаагийн байгууллага мэдээллийн дагуу шалгалт хийж байгаа. Одоогоор хэн нэгнийг сэжигтнээр татсан, эрүү үүсгэн шалгасан асуудал гараагүй.

 

-Жилд тэтгэврийн насны хэдэн хүн нас бардаг вэ?

-Жилд 9500-11000 орчим иргэн нас бардаг. Үүнээс 30-40 хувийг өндөр настан эзэлдэг. Тэгэхээр дээр дурьдсан 10 мянга гаруй хүн бол 3-4 жил нас барсан өндөр настны тоотой тэнцэж байна. Ийм олон жил 10 мянга гаруй хүний тэтгэврийг хууль бусаар авах боломжгүй.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (103.57.93.39)
    ЭНЭ ХҮНД УГААСАА НЭР ХҮНД БАЙХГҮЙ Ш ДЭЭ.
    2015 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (180.149.78.22)
    Энэ бол шоронд байх ёстой хүн.
    2015 оны 11 сарын 07 | Хариулах
  • ЭЛБЭГЭЭ ӨӨРИЙН НАМАА Ч, ӨРӨӨЛИЙН НАМЫГ Ч ЦЭВЭРЛЭ. (122.201.21.27)
    АЛИВАА БҮХЭН ЦАГ ХУГАЦААТАЙ, ҮЙЛИЙН ҮРТЭЙ БАЙДАГ. ХИЙСЭН МУУ БҮХЭН ГҮЙЦЭЖ ИРЖ ЛАЙ ЛАНЧИГ БОЛОХ ЮМУУ АД ЗЭТГЭР ХЭЛБЭРЭЭР ТУСНА. ХУУЛЬ ГҮЙЦЭЭД ИРЖ ЯВНА. З.ЭНХБОЛД ЭНЭ 2 НАСААРАА НЭГ НЬ ХҮНИЙ БӨГ С УХАЖ, НӨГӨӨДӨХ НЬ ШОРОН ЗАН ГАРГАЖ, МӨНХИЙН АМЬДРАХ ЮМ ШИХ СОЛИОРЧ ЯВНА. ЭЛБЭГДОРЖ 25 ЖИЛ АРДЧИЛАЛД ЗҮТГЭСЭН ЮМ БОЛ ЭНЭ МАНГАС, ШОНХОРЫН ДЭЭРЭМЧДИЙГ ХӨӨН ТАРААЖ, ЖЕНКОГ БАЙРАНД НЬ ТАВИХ ЁСТОЙ. МАН-ЫГ СОНГУУЛЬД ДАРГАГҮЙОРУУЛАХ ЁСТОЙ. ТЭР БОЛ ХЯЗГААРГҮЙ ТОМ АВИЛГАЛЧ. ЖУНАЙ ТЭР 2-ООС МАТЕРИАЛ ХАЙЛТГҮЙ ЗАХААСАА
    2015 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.229.123.82)
    Халдуулах
    2015 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.229.123.82)
    Ан-ханд халуураад байх нэр хүнд ч алга даа хөөрхий
    2015 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.229.122.234)
    энэ хүнд итгэхийн аргагүй... ярьсан биш хийснийг нь харахад бүх зүйл тодорхой ..
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.57.94.112)
    21000 minga der buur eleglesen bhaaa, itgehed berh hun
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • zochin (59.153.113.111)
    ENE ERDENED ITGEED HEREGGYI
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (185.64.196.132)
    Yamr ih hun nas bardag um be.Aimaar too bn.Tegeed bas 30-40 ni undur nastan gehiin.Undur nastan,tetgebert garsan hun gedeg chin adilhan hun.Teged bugd tetbert garanguut uhchihdeg bolj bnuu.Barag 50 hureh shahaj bn.Undur nasnii tetbgebert garsan humusee hun gej toodogui um bn shdeee!!!uursduu hushirch tetgbert garch ubduj zobohgui met hunee yalgabrlan uzdeg aimshigtai muuhai mongolchud.Getel hujiltei ornii tetgberiin nadtai humuus ingej yalgabt ordogui ,bugd ayalaad ayag kofegoo uugaad goe hubtaslaad tus tusiin hamaardag klubt ochood yabj bhiin.
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • зочин (103.26.193.55)
    Энэ эрүүгийн цагдаагийхан чинь одоо хүн гүтгэдэг ажилдаа гаршчихсан газар болж байна уу? Өмнө нь яаалаа? 423 сая долларын хэрэг илрүүлсэн гээд л дуулиан гаргаад байсан ,гэтэл одоо энэ? Үнэн юм бол үнэнээр нь нотлоод ,худлаа юм бол дээд байгууллага нь арга хэмжээгээ аваачээ? Одоо энэ хэрэг бас л замхардаг араандаа орлоодоо зайлуул?
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (119.40.98.174)
    odoo Bayngoliin hun tolgoitoi bolgon erdene saidiig uzen yadaj muu heleh boljee tsag yee medreed odoo ene nohor yavah yumandaa beldej bsan ni deeree MAN MAHN 2 negdeheer ANd yamar ch nuh uldehgui iim holduu luivarchid zovhon gadaad ruu zugraah shorond bh 2 songolt l bgaa
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (119.40.98.174)
    баянголын иргэн Эрдэнэ гэдэг энэ нөхөр Баянгол дүүргийн ахмад настангуудыг үнэгүй амраах нэрээр өөрийн амралтын газартаа амрааж, үүнд зориулж төсвөөс олгодог мөнгөөр нь халаасаа түнтийлгэж байна. Тэтгэврийн сангийн мөнгийг юу ч үгүй хоосолсон ч гэсэн яриа байдаг шүү
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • Адар (103.11.192.34)
    Нас барсан гэр бүлийн гишүүнийхээ талаар мэдээлэл өгч тэтгэврийг зогсоох арга хэмжээ авах нь иргэний үүрэг. тэр үүргээ биелүүлэгэгүй бол иргэн хариуцлага хүлээнэ ээ. харин нас барагчдын тэтгэврийн дэвтрийг хаалгүйгээр банкнаас зээл авч ашиглаж байгаа бол ийм боломж нийгмийн даатаглын байцаагч, банкны ажилтан хоёрын хамтын ажиллагаагаар гол төлөв хүн ам шигүү суурьшсан хот сууринд гарах магадлал өндөр юм. Хөдөө сумдад бол хэний аав ээж, ах дүү өнгөрсөн гэдгийг байцаагч нь, банкны салбарын ажилтнууд гарын 10 хуруу шигээ мэдэж байгаа бөгөөд тэдэнд хүрд эргүүлэх боломж олдохгүй л болов уу. Ямар ч байсан шалгаж асуудыг нэг тийш нь болговол зохистой.
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.57.92.63)
    УЙВАЙГҮЙ АЛУУРЧИД ҮХСЭН ХАТСАНЫ НЭР ХҮНД
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • баянголын иргэн (202.72.245.122)
    Эрдэнэ гэдэг энэ нөхөр Баянгол дүүргийн ахмад настангуудыг үнэгүй амраах нэрээр өөрийн амралтын газартаа амрааж, үүнд зориулж төсвөөс олгодог мөнгөөр нь халаасаа түнтийлгэж байна. Тэтгэврийн сангийн мөнгийг юу ч үгүй хоосолсон ч гэсэн яриа байдаг шүү
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
    • Зочин
      Ene Erdened ner hind gej bas bnaa, uchikhgui luivarchin idej uuj hanadgui daramtlagch dald oroosoi, odoo zailaasai
      2015 оны 11 сарын 06
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    1 цаг 58 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    2 цаг 8 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    2 цаг 12 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2 цаг 18 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    3 цаг 36 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    3 цаг 40 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    4 цаг 56 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    5 цаг 13 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    5 цаг 22 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    5 цаг 56 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    6 цаг 4 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    6 цаг 16 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    6 цаг 40 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    6 цаг 56 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    7 цаг 7 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    7 цаг 23 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    7 цаг 44 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    8 цаг 4 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    8 цаг 5 мин
  • Путин Украины дроны цохилтод өртсөн хувийн компанийн эзэмшлийн дэд бүтцүүдийг төрийн мэдэлд авах эрхийг Засгийн газартаа олголоо
    8 цаг 13 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК