зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Номтойбаяр: Ерөнхий сайд шилэн дансаа хөтлөөгүй хууль зөрчигчдийг манлайлж байна

2015-11-06
0
ЖИРГЭХ

        Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдын мэдээлэлд хийсэн УИХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд уншиж танилцууллаа. Уг дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Улсын Их Хурлын дарга, гишүүд ээ,

 

        Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хийсэн мэдээлэлтэй холбогдуулж УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг дараах дүгнэлтийг хийж байна.

 

      Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэлд шилэн дансыг хөтлөх талаар зааварчилгаа өгсөн, товхимол тараасан, сургалт хийсэн зэрэг тоон үзүүлэлтийн мэдээллүүд зонхилж байна. Шилэн дансны тухай хууль нь 2014.7.1-ний өдөр батлагдаж, хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангаж, улмаар 2015.1.1-нээс ягштал хэрэгжиж эхлэх байтал өнөөдрийг хүртэл зааварчилгаа өгсөн, товхимол тараасан, сургалт хийсэн зэргээр бэлтгэл хангасан байдалтай байгаагаас үзвэл хуулийн хэрэгжилтийг хангахад Засгийн газар туйлын хариуцлагагүй ажилласан гэж УИХ дахь МАН-ын бүлэг дүгнэж байна. Учир нь хууль хэрэгжиж эхлээд 11 сар болж байхад ард түмэн Шилэн дансны тухай хуулийн хүрээнд өөрсдийнхөө төлсөн татварыг өөрсдийнх нь хөгжлийн төлөө төр засаг хэрхэн зарцуулж байгаад хяналт тавих, санал шүүмжлэл, үнэлэлт дүгнэлт хийхийг хүсч байгаа болохоос биш бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгааг тайлагнасан мэдээллийг огт сонирхоогүй.

 

      Шилэн дансны тухай хууль эрх зүйн зохицуулалт нь төсвийн сахилга батыг дээшлүүлэх, төрийн байгууллагын санхүүгийн мэдээллийг ил тод болгох, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл явцыг үр ашигтай болгоход онцгой ач холбогдолтой гэж бид дүгнэж байна. Эдгээр зорилтууд хэрхэн хангагдаж байгаад Ерөнхий сайд тодорхой тоймтой хариулт өгч чадсангүй. Учир нь Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт Засгийн газар, яам, агентлаг, нийслэл орон нутаг, төрийн өмчит үйлдвэр аж ахуйн газрууд гээд бүхий л түвшинд туйлын хангалтгүй байна. Гэхдээ Тагнуулын Ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Иргэдийн харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, МИАТ зэрэг шилэн дансаа үлгэр жишээч хөтөлж байгаа газрууд байгааг хэлэх ёстой.

 

Ерөнхий сайд шилэн дансанд ширэн нүүр гаргаж байна

 

 Монгол Улсын Үндсэн хуулийн 41.1-д зааснаар Монгол Улсын Ерөнхий сайд нь төрийн хуулийг хэрэгжүүлэх чиг үүргийг УИХ-ын өмнө хариуцах ёстой. Гэтэл хууль хэрэгжүүлэх ёстой Ерөнхий сайд маань хууль зөрчигчдийг манлайлах боллоо. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж байгаа Ерөнхий сайд Та өөрөө шилэн дансыг цаг хугацаанд нь хөтлөх үүргээ биелүүлэхгүй явж ирлээ. Өөрөө хууль зөрчиж шилэн дансаа хөтлөхгүй байж өрөөл бусдыг шилэн дансаа хөтөл гэж хэлэх ёс суртахууны эрхгүй.

 

Шилэн дансны тухай хууль хэрэгжиж байгаа гэж сая тайлан тавьсан Монгол Улсын Ерөнхий сайд Та өөрийн эрх мэдлийн хүрээнд хуваарилагдсан 77 тэрбум төгрөгийн зарцуулалт, тендер, худалдан авалтууд, Засгийн газрын нөөц сангийн 23 тэрбум, нийт 100 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулснаа одоо болтол шилэн дансандаа тайлагнасангүй. Ерөнхий сайдыг шилэн дансаа хөтлөхгүй байгааг иргэд, олон нийт шүүмжилж Үндэсний Аудитын газар, Авлигатай тэмцэх газарт хандаж ард түмний татварын мөнгийг хэрхэн юунд зарцуулсныг нэхсээр хоёр сар гаруй болжээ. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16.1-д ард түмнийхээ албан захидалд заавал, тодорхой хугацаанд хариу өгөх ёстойг танд анхааруулан сануулж байна. Хуулийг хэрэгжүүлэх, алдаагаа засах талаар Засгийн газрын тэргүүн ямар ч алхам хийсэнгүй. Харин ч ард түмний захидал, санал хүсэлтэд хариу өгөхгүй удааж болдог гэдгийг төрийн бүх байгууллагуудад үлгэр дууриал үзүүлж байгааг шүүмжилж, алдаагаа засахыг хүсье.

 

Шилэн дансны тухай хуулийн 9-д заасан “Иргэний хяналт тавих” эрхийнхээ хүрээнд асуудлыг тавьж буй иргэдийн хүсэлтэд ямар учраас хариу өгөхгүй удааж, шилэн дансаа яагаад хөтлөхгүй байгаагаа ард түмнийхээ өмнө, чуулганы танхимд хариуцлагатайгаар тайлбарлахыг шилэн дансанд ширэн нүүрлэсэн Ерөнхий сайд танаас шаардаж байна. Хэрэв шилэн дансаа хөтөлж, хууль хэрэгжүүлэхгүй байвал хариуцлага тооцох нэг үндэслэл болно гэдгийг анхааруулан сануулъя.

           

Төрийн өмчит компаниуд ард түмнээсээ юуг нууна вэ?

 

        Шилэн дансны тухай хуулийг үл тоомсорлож байгаа Ерөнхий сайд таныг төрийн болон орон нутгийн өмчит компаниуд, олон нийтийн статустай байгууллагууд даган дууриах боллоо. “Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр”, “Улаанбаатар Төмөр Зам нэгдэл” “Монгол РосЦветмет нэгтгэл”, “Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз”, “Дархан Төмөрлөгийн Үйлдвэр ХК” зэрэг байгууллагууд шилэн дансаа огт хөтөлсөнгүй өдийг хүрчээ. Эдгээр байгууллагууд "Засгийн газрын тэргүүн шилэн дансаа хөтлөхгүй болж байна" гэсэн тайлбарыг албан бусаар хэлэх боллоо. Татвар төлөгчдийн олон тэрбум төгрөгийг захиран зарцуулдаг, худалдан авалт тендер ихээр зарлаж зохион байгуулдаг төрийн өмчит аж ахуйн нэгжүүд шилэн дансаа хөтлөхгүй байгаа нь ард түмний дунд ихээхэн эргэлзээ, хардалтыг төрүүлж байна. Тиймээс Ерөнхий сайд таныг өөрийн удирдлагад байдаг төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдэд шилэн дансаа хөтөлж хууль хэрэгжүүлэх чиглэл өгөхийг шаардаж байна.

 

        Шилэн дансаа хөтөлж байгаа төрийн өмчит аж ахуйн нэгжүүд ард түмний өмч хөрөнгийг хайр гамгүй зарцуулсан ноцтой зөрчлүүд ч олноор илрэх боллоо. Тухайлбал, "Эрдэнэс Оюу Толгой" ХК хуулийн зөвлөх үйлчилгээнд зарцуулсан 1 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас зээлж авсан нь шилэн дансны мэдээллээр ил боллоо. Хөгжлийн банкны эх үүсвэр бол ард түмний нэрээр зээлж авсан зээлийн мөнгө юм. Өөрөөр хэлбэл, ард түмний нэрээр зээлж авсан мөнгийг Оюутолгойд хуулийн үйлчилгээ үзүүлдэг гадаад компанид өгч байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл гэж үзэж байна. Төрийн өмчит "Эрдэнэс Таван толгой" ХК мөн хуулийн зөвлөх үйлчилгээнд 5,5 тэрбум төгрөг буюу 5 цэцэрлэг барих мөнгө зарцуулсан гэж шилэн дансандаа тайлагнасан байна. Төрийн өмчит эдгээр компани хуулийн ямар зөвлөх үйлчилгээ авч Монголын ард түмний өмч хөрөнгийг хэрхэн хамгаалав, хэнээс хамгаалав, ямар үр дүнд хүрэв гэдгээ ард түмэндээ нэг бүрчлэн тайлагнахыг сануулъя. Зөвлөх үйлчилгээ нэрээр татвар төлөгчдийн хэдэн арван тэрбум төгрөгийг ганцхан гарын үсгээр гулгуулан гаргадаг, үр дүн нь тодорхойгүй, ашиг сонирхлын ноцтой зөрчил дагуулдаг асуудлыг нухацтай шалгаж арга хэмжээ авах цаг болсон гэдгийг УИХ дахь Монгол Ардын Намын бүлгээс сануулж байна. Шилэн дансны тухай хуулиа дагаж мөрдөөгүй, тайлангаа хөтлөөгүй төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай хариуцлага тооцохыг шаардаж байна.

 

Нийслэлийн төлөөлөгчид урамшууллаар "угжуулсаар" байх уу?

 

        Нийслэлийн ИТХ болон Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн шилэн данс онцгой үрэлгэн байгааг олон нийт шүүмжилж байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэг жилд 2,4 тэрбум төгрөгийн урамшуулал авч байна. УИХ-ын дарга З.Энхболд 2015 оны намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ төлөөлөгчдийн урамшууллыг зогсоохыг сануулсан. Гэтэл НИТХ-ын дарга Д.Баттулга “Урамшууллаа зогсоохгүй, цаашдаа ч авна” гэж хэвлэл мэдээллээр хариу мэдэгдлээ. Энэ нь хууль тогтоох байгууллагын шийдвэр, удирдлагын санаачилгыг нийслэл үл тоодог болсны нотолгоо юм. Улаанбаатар хотын удирдлагын УИХ, Засгийн газарт сүүлийн жилүүдэд хандаж бичсэн захидал, сануулга олон хүний анхаарлыг татсан. Тиймээс "Нийслэл Улаанбаатар хот улс доторх улс боллоо" гэсэн ард түмний шүүмж үнэний ортойг илтгэн харуулж байна. Орон нутаг, нийслэлээ удирдаж чадахаа больж байгаа төрийн энэ сул дорой байдалдаа УИХ дүгнэлт хийх ёстой боллоо.

 

   Улс нийтээрээ бүсээ чангалах хэмнэлтийн бодлогыг Улаанбаатар хотын удирдлагуудад огт тоохгүй явж ирлээ. Монголд хэн тансаглаж байна вэ? гэж асуувал Улаанбаатар хотын удирдлагууд гэж хариулах иргэдийн тоо огцом нэмэгдлээ. Хогны ногоон уутанд 12.7 тэрбумыг, ажилладаггүй Рэйлбусанд 8 тэрбумыг, найрсаг Улаанбаатар хөтөлбөрт 4.6 тэрбум төгрөг, буцалтгүй тусламжид 1.2 тэрбумыг, даншиг овоо тахилгад 800 сая, утасны ярианы төлбөрт 7,5 сая, нохой муур устгахад 160 сая төгрөг өгөхөөс эхлээд, нийслэл, дүүргийн төлөөлөгчдийн урамшуулал, төрд цалингүй ажилладаг дарга нарын тоо, мотоциклчид, загвар өмсөгчдийн агентлагт татвар төлөгчдийн мөнгөнөөс их хэмжээгээр шилжүүлэн тэтгэж байгааг Улаанбаатарын иргэдээс гадна улс нийтээрээ шүүмжлэлтэй хандах болсныг УИХ-ын энэ индрээс анхааруулъя.

 

15 аймгийн 24 албан тушаалтан шилэн дансгүй байна

 

        Шилэн дансны тухай хуульд заасан мэдээлэл үнэн зөв, бодитой, иж бүрэн байх, мэдээлэл ойлгомжтой байх, тогтоосон хугацаанд, тогтмол, шуурхай мэдээлдэг байх, хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээлэл нээлттэй байх, 5 сая төгрөгөөс дээш бүх гүйлгээг нийтэд ил болгох үндсэн зарчмыг төрийн байгууллагууд мөрдөхгүй байна. Тухайлбал, 15 аймгийн 24 албан тушаалтан шилэн дансаа хөтөлсөнгүй өнөөг хүрлээ. Эдгээр аймгийн удирдлагууд мөн л Ерөнхий сайдыгаа дагаж хөтөлнө хэмээн хариу өгөх болсон байна. Аймаг, орон нутагт төсвийн эрх мэдлийг нь өгч, асуудлаа өөрсдөө шийдэх боломж олгосныг овжин ашиглаж арабын шэйх, султан шиг тансаглаж байгаа дарга нартай хариуцлага тооцох цаг боллоо. Тухайлбал, Булган аймгийн ИТХ-ын дарга 162 сая төгрөгийн орлогоороо өдөрт нь жийп машин авч гангарчээ. Орхон аймгийн Засаг дарга төсвийн мөнгөөр хаадын хөрөг зуруулан, орд өргөөгөө музей мэт болгон тансаглаж, Тайланд улсад амарч зугаалаад ирсэн байна. Монгол Улсын төсвийн орлого тасарч, эдийн засгийн хямрал гүнзгийрч, ард түмний амьдрал хүндэрч байхад аймгийн Засаг дарга нарын тансаглал улам бүр нэмэгдэх боллоо. Энэ байдалд УИХ дүгнэлт хийх ёстой гэж үзэж байна.

 

Татвар төлөгчдийн мөнгөөр тансаг хэрэглээг "тэжээх" боллоо

 

        Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлснээр төсвийн захиран зарцуулагч нарын тансаглал ямар түвшинд хүрснийг ард түмэн мэдэж авлаа. Жирийн төрийн албан хаагчийн бүтэн жилийн цалингаар ганц шөнө тансагладаг олон дарга нар байгаа нь шилэн дансаар ил боллоо. Бас төсвийн хэдэн зуун сая төгрөгөөр гадаадад туршлага судлах нэрээр зугаалдаг явдал газар авчээ. Хамгийн сүүлийн үеийн загварын, өндөр үнэтэй, шатахуун их зарцуулдаг том оврын авто машинуудыг татвар төлөгчдийн хөрөнгөөр худалдаж авч уралддаг эрхмүүд олширчээ.

 

        Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед тэвчиж болох зардлаа бууруулж, хэмнэлтийн горимд шилжих шийдвэр, тогтоолыг УИХ гаргасан. Гэтэл энэ тогтоол шийдвэрийн эсрэг ажилласан олон албан тушаалтан байна. Тухайлбал, Үндэсний Аудитын Ерөнхий Газар 10 аудиторын орон сууцны дэмжлэгт 180 сая төгрөг өгч, “ухаалаг сандал ширээ” гэж урьд хожид байгаагүй хачирхалтай худалдан авалт хийсэн байх юм. Өөрсдийгөө агуу мундаг гэж магтуулахаар хэвлэл мэдээлэлд өгсөн Монголбанкны зардал хэрээс хэтэрлээ. Хөгжлийн банкны ТУЗ-ийн дэмжлэг нэрээр гарч байгаа мөнгөнүүд анхаарал татах боллоо. Шүүхийн Ерөнхий Зөвлөл 170 сая төгрөгийн үнэтэй 6 хос гэр наадмаар худалдан авч Хүй долоон худагт барьж хуучны хошуу ноёд мэт аашилжээ. Даншиг наадам, дүүргийн ой гэх мэт Засгийн газар батлаагүй жалга довны наадмуудын бэлэг дурсгал, одон медаль, дурсгалын аяга тавганд хэдэн тэрбумаар нь зарцуулсан баримтууд шилэн дансны хуулиар ил боллоо. Эдгээр баримтууд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр тарж хямрал хүндрэлд нэрвэгдсэн олон түмний эгдүүцлийг ихээр төрүүллээ. Тиймээс ард түмний мөнгийг үрэн таран хийсэн, хэмнэлтийн горимд шилжих тухай УИХ-ын тогтоол шийдвэрийг үл ойшоосон хүмүүстэй хариуцлага тооцохыг сануулъя. Бас шилэн дансны мөрөөр шалгалт хийж, буруу зүйлд зарцуулсан төсвийн бүх хөрөнгийг албан тушаалтнуудаар буцаан төлүүлэхийг УИХ дахь МАН-ын бүлэг шаардаж байна.

 

УИХ-ын гишүүд ээ,

 

Цаашид шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, эдийн засгийн хямралтай өнөө үед төсвийн сахилга батыг чангатгах, олон нийтэд нээлттэй ил тод мэдээллийг өгөх замаар ард түмний хөрөнгөнд бүх нийтийн хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр дараах хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

 

Хуулийг хэрэгжүүлэхэд дагаж мөрдөх журмыг боловсруулж Засгийн газар бүх шатанд хатуу мөрдүүлье.

 

Шилэн дансны мэдээллээ устгах, засварлах, тогтсон хугацаанд тайлагнахгүй байх зэрэг зөрчил түгээмэл гарах болсныг таслан зогсооё.


Шилэн дансны мэдээллийн сайтын чанар, өгөгдлүүдийг сайжруулах, иргэдийн хэрэглээнд нийцүүлэн илүү хялбаршуулах, гар утас, ipad зэрэг аль ч төрлийн хэрэгсэлд зориулсан үйлдлийн системүүдийг хэрэглээнд нэвтрүүлэн иргэдийн мэдэх, хянах эрхийг хангая.


Шилэн дансны хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтныг цалингийн 20 хувиар торгоод өнгөрдгөө зогсооё. Шилэн дансны тухай хууль, тогтоомж зөрчигчдөд хатуу хариуцлага тооцож төрийн албанаас чөлөөлөх, төр түмний хөрөнгийг зүй бусаар зарцуулсан бол нөхөн төлүүлэх, гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрвэл хууль хяналтын байгууллагаар шалгуулах арга хэмжээг авч хэрэгжүүлье.


Шилэн дансны тухай мэдээлэлд ҮАГ, АТГ газар дүгнэлт хийж мөрөөр нь шуурхай арга хэмжээ авдаг болъё.


Шилэн дансаа хөтлөөгүй төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг тодорхой хувиар хасъя.

 

Эцэст нь хоёр зүйлийг хэлэхэд, нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхий сайд Та хууль биелүүлэх үндсэн үүргээ ухамсарлаж, төсөв захиран зарцуулагч дарга нартаа үлгэр жишээ болж шилэн дансаа өөрөө хөтөлж эхэлнэ үү. Хоёрдугаарт, ард иргэд эх орныхоо болон өөрийнхөө хөгжлийн төлөө төрдөө татвар буюу төлбөр өгдөг. Тийм ч учраас төлж буй төлбөрийнхөө захиран зарцуулалтыг хянах онцгой бүрэн эрхтэй. Энэ үүднээс Шилэн дансны тухай хуулийн 9-р зүйлд Монгол Улсын иргэн бүр хяналт тавих эрх нь заагдсан тул бүгдээрээ хяналтаа тавьцгаахыг уриалж байна.  

 

Анхаарал тавьсанд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • ард (202.9.41.182)
    Энэ мангар бацаанд хариуцлага тооцоочээ.Энэ МАК-н ажлаа хийдэг юм биш үү ийм төрийн түшээ гэж юу байдаг юм бэ.Сайханбилэг яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ.Номтойбаяр бол энэ төрийн эмгэнэл.
    2015 оны 11 сарын 08 | Хариулах
  • 5112 (202.131.225.197)
    ЭНЭ НУСААК ӨӨРИЙНХӨӨ ТОЛГОЙ ДЭЭР ЯМАР ПАКТ ОВООРСОН БАЙГААГ МЭДЭХГҮЙ БАЙЖ ЕРӨНХИЙ САЙДТАЙ АРСАЛДДАГ, ЖААХАН ДҮНХҮҮДҮҮ ЮМУУ ДАА? ЭР ХҮН ГЭДЭГ ЧИНЬ ӨӨРИЙГӨӨ ЗАСЧИХААД, ӨРХ ГЭРЭЭ ЗАСНА, ДАРАА НЬ ТӨРӨӨ ЗАСАХ ҮЙЛСЭД ОРДОГ ЮМ. ЧАМ ШИГ НУС НААСАН ЮМНУУД ЧАВХААР ХАРВУУЛААД ОРЖ ИРЖ ТӨР ЗАСДАГГҮЙ ЮМ...
    2015 оны 11 сарын 08 | Хариулах
  • Zochin (31.33.233.8)
    MAH chini ovoo hun shig ium yarij bna uu daa. Eersdee uunii hajuugaar ulger jishee shilen dansaa hetleh heregtei. Hariutslaga aldsan teriin baiguullagad hatuu arga hemjee avah heregtei. Iun tsalingiin 20 be kkk. Arai heterne ee ene.
    2015 оны 11 сарын 07 | Хариулах
  • зочин (116.7.91.0)
    Н.Номтойбаяр чи тэнэг юм уу эсвэл ухаан санаа чинь алдагдсан юм уу? Хэрэв шилэн данс хөтлөөд эхэлвэл нөгөө хэд чинь идэж чадахаа байн шүү дээ тэгээд бас бөөн асуудал нь ил тод болж АТГ хэцүүдэн шүү дээ.
    2015 оны 11 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    12 цаг 41 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    12 цаг 54 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    13 цаг 40 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    13 цаг 53 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    14 цаг 2 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    14 цаг 10 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    14 цаг 13 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    14 цаг 14 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    14 цаг 16 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    15 цаг 37 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    16 цаг 59 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    17 цаг 4 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    17 цаг 48 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    19 цаг 35 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    19 цаг 45 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 9 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    20 цаг 13 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    20 цаг 21 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    20 цаг 26 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    20 цаг 29 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК