Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Батцэрэг: ЭМС-ын сайд болох хүний нэр тодорхой болоогүй

2015-11-09
0
ЖИРГЭХ

        УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд өөрсдийн баримтлах байр сууриа нэгтгэжээ.

 

Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын даргад өргөн барьсан. Эвслийн бүлгийн гишүүд өнгөрсөн хавар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа заавал ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх ёстой гэсэн санал гаргаж байсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг эвслийн бүлгийн саналыг авч хэлэлцэж, дэмжсэн учраас тогтоолын төслийг өргөн барьсан хэмээн тус бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

 

Тэрбээр, Ард нийтийн санал асуулгыг манай бүлэг дэмжиж байгаа. Санал асуулгыг 11 сарын 26-нд явуулахаар тогтоолын төсөлд тусгасан байна. Энэ бол маш богино хугацаа. Түүнчлэн манай бүлгээс санал асуулгын томъёоллыг улс төрийн намууд зөвшилцөж, шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Энэхүү саналыг байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэх болно. Нэр бүхий гишүүд Сонгуулийн тухай гурван хуулийн төсөл өргөн барьсан. Манай бүлгийн гишүүд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцээд тусдаа Сонгуулийн хууль өргөн барих нь зөв гэж үзлээ. Тэгээд эдгээр хуулийн төслүүдийг нэгтгэх ажлын хэсгийг байгуулж, хэлэлцэх нь зөв. Ингэснээр бүх улс төрийн намуудын эрх ашиг бүрэн хангагдана гэж үзсэн” гэлээ. Түүнчлэн, “Манай бүлгээс Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг өргөн барих болсон. Улс төрийн намууд бизнесийн бүлэглэлийн эрх ашгийг хамгаалдаг, хандив өргөсөн хүмүүсийнхээ өмнөөс лобби хийдэг гэдэг асуудал яригддаг. Мөн улс төрийн намуудын санхүүжилтэд аудитын шалгалт хийдэггүй, Шилэн дансны хууль үйлчилдэггүй. Тиймээс намуудын санхүүжилтийн тодорхой хэсгийг улсын төсвөөс гаргадаг байх хэрэгтэй. Ингэвэл Шилэн дансны тухай хуулийн дагуу бүх гүйлгээ нь ил тод болж, эрүүлжинэ. Өнөөдрийн хуралдаанд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан 2016 оны төсвийн төслийн талаар мэдээлэл хийсэн. Манай бүлгээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг бууруулахгүй байх ёстой гэсэн байр суурьтай байсныг Төсвийн байнгын хороо дэмжсэн байна” гэв.

 

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Санал асуулгын асуулт нь ямар байх вэ?

 

-Ажлын хэсгээс Үндсэн хуулийн үзэл баримтлалыг дэмжинэ, дэмжихгүй гэсэн асуултаар санал асуулга явуулъя гэсэн байна. Гэтэл жирийн иргэд үзэл баримтлалыг тэр бүр ухаж ойлгохгүй. Тиймээс шууд дэмжиж байна, дэмжихгүй байна гээд хэлчих өрөөсгөл юм. Иймээс улс төрийн намын удирдлага зөвшилчөөд үзэл баримтлалаа хүмүүст хүргэх хэрэгтэй. УИХ-ын гишүүн Л.Цог гэхэд л Ерөнхийлөгчийг олон нийтээс сонгогддог байсныг болиулж байгаад санал нэгдэхгүй байгаа. Энэ мэтчилэн зарчмын зөрүүтэй санал байгаа учраас бүх нийтийн саал асуулгаар шийдэх ёстой боловч, асуултаа дахин эргэн харах ёстой гэж үзэж байна.

 

-Сонгуулийн гурван хуулийн төсөл өргөн баригдсан. Энэ бүхэнтэй танай бүлэг санал хийлэхгүй байна гэсэн үг үү. Яагаад дахин ижил хуулийн төсөл өргөн барих гэж байна вэ?

 

-Р.Бурмаа, Су.Батболд нарын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл дээр УИХ-ын сонгуулийг явуулахдаа холимог тогтолцоогоор явуулна. 48:28 гэсэн тогтолцоо бий. Тэгэхээр улсын хэмжээнд 48 тойрог, 48 мандат байх юм. Энэ нь учир дутагдалтай гэж манай бүлэг үзэж байгаа. Хүн ам нь харилцан адилгүй аймгуудад ижилхэн мандат өгөх нь төлөөлийн тэгш байх зарчим алдагдаж байна. Тиймээс олон мандаттай томсгосон тойрог буюу 26 тойрогт 48 мандатыг хувиарлах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Мөн намын жагсаалтаар нэр дэвшсэн хүмүүсийг нам өөрөө эрэмблэхээр хуулийн төсөлд орж ирсэн. Харин манай бүлэг нам  хүмүүсээ эрэмблэж хэн нь УИХ-ын гишүүн болох вэ гэдгийг сонгогч мэдэх нь зүйтэй. Тиймээс сонгогчид жагсаалтад байгаа хүмүүсийн хэн нь УИХ-ын гишүүн байх вэ гэдгийг шийдэх хэрэгтэй. Мөн санхүүжилт дээр бид зарчмын зөрүүтэй саналтай байгаа.

 

-Санал асуулгад үндэслэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад хугацаа нь хэт богино юм биш үү?

 

-Санал асуулгын хувьд хугацаа давчуу байгаа. Сонгуультай зэрэгцэхүйц хэмжээний санал асуулга явуулах учраас хугацаа их орно. Иймээс хугацааны хувьд хойш тавихаас аргагүй байдалтай харагдаж байна. Тиймээс парламент, улс төрийн намууд дотроо зөвшилцөл хийх хэрэгтэй гэж үзсэн. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлаар бүлэг дээр нэг бүрчлэн санал гаргаагүй. Харин миний хувьд ажлын хэсэгт орж ажиллаж байна. Миний байр суурь бол Улаанбаатар, Дархан, Эрдэнэт бол тусгай статустай хот болгоно. Дээр нь эдгээр хотуудын засаг даргыг ерөнхий сайд томилж байхаар  оруулсан.

 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд 57 гишүүн гарын үсэг зурсан байх ёстой. Гэтэл МАН-аас нэг ч гишүүн гарын үсэг зураагүй гэж долоо хоногийн өмнө мэдээлсэн. 57 гишүүний гарын үсэг хүрсэн юм уу?

 

-Би эцсийн байдлаар хэдэн гишүүн гарын үзсэг зурсан талаар мэдэхгүй байна. Гэхдээ ¾ -аас доошгүй гишүүдийн дэмжлэг авч байж батлагдах ёстой байдаг. Тиймээс эхлээд өргөн барихдаа батлах хэмжээний гишүүдийн дэмжэг авч байж өргөн барих нь зөв гэсэн шийдэлд хүрсэн. МАН-аас хэн хэн гарын үсэг зурсаныг би мэдэхгүй байна. Миний мэдэж байгаагаар ажлын хэсэгт орсон МАН-ын зарим нэг гишүүд зурсан.  

 

-Намуудын санхүүжилтийн тухай хуулийг эвслийн бүлгээс санаачилж өргөн барина гэлээ. Одоогоор санхүүжилт хаана хаанаас орж ирж байгаа вэ? 

 

-Одоо бол сонгогчдын өгсөн саналыг 1000 төгрөгөөр үнэлж, УИХ-д суудал авсан гишүүний саналын тоогоор бодож тухайн намын дансанд хийдэг. Энэ бол шаардлагатай ажилд хүрэлцдэггүй. Тиймээс энэ санхүүжилтийг ялгаваргүйгээр адилхан дэмжлэг үзүүлдэг байя гэсэн саналыг оруулахаар бэлтгэж байна. Мөн бүлэг байгуулах хэмжээний суудал авсан бол арай өөрөөр дэмжлэг үзүүлэх тухай хуулийн төслийг санаачилж ойрын хугацаанд өргөн барина.

 

- Эрүүл мэнд спортын сайдын суудалд суух эзэн нь тодорхой болсон уу?

 

-Тийм асуудал өнөөдрийн хурлаар яригдаагүй. 

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    1 цаг 59 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    2 цаг 9 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    2 цаг 13 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2 цаг 19 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    3 цаг 37 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    3 цаг 40 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    4 цаг 57 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    5 цаг 14 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    5 цаг 23 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    5 цаг 57 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    6 цаг 5 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    6 цаг 17 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    6 цаг 41 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    6 цаг 57 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    7 цаг 7 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    7 цаг 24 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    7 цаг 45 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    8 цаг 5 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    8 цаг 6 мин
  • Путин Украины дроны цохилтод өртсөн хувийн компанийн эзэмшлийн дэд бүтцүүдийг төрийн мэдэлд авах эрхийг Засгийн газартаа олголоо
    8 цаг 14 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК