Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн. Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар түүний өргөдлийг хэлэлцсэн байна. Ингээд Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн түүний ажлыг Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатарт түр хариуцуулахаар болжээ.
Дашрамд дурдахад, Г.Шийлэгдамбыг авлигал авсан хэргээр АТГ-аас баривчлан саатуулаад байгаа юм. Түүний орны хүнийг МАХН-аас сонгох ёстой бөгөөд одоогоор нэр дэвшигч нь тодорхой болоогүй байгаа юм.
Т.Хулан