Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлуудыг шийдвэрлэлээ

2015-11-10
0
ЖИРГЭХ

        Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ

 

  2014 оны байдлаар нийт хүн амын 28,1 хувийг 0-14, 65,7 хувийг 15-59, 6,2 хувийг 60-аас дээш насныхан эзэлж байна. 2010-2040 оны хэтийн шинэчилсэн тооцоогоор хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь өндөр байх хандлага ойрын 10 жилд үргэлжлэхээр байгаа юм. Энэ нь нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, орлого хуримтлуулах, хүн амын өсөлтийг дэмжих хүчин зүйл бодитой байгааг харуулж байна. Гэвч 2025 оноос нийт хүн амд нөхөн үржихүйн идэвхтэй насны эмэгтэйчүүдийн эзлэх хувь буурч, 60-аас дээш насныхан бусад насны бүлгийн хүн амаас илүү хурдацтай өссөөр 2040 он гэхэд гурав дахин нэмэгдэх төлөвтэй байна.

 

Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогын зорилго нь өсөлтийн тогтвортой байдлыг хангах,  урт удаан, эрүүл энх, бүтээлчээр амьдрах, хөгжих таатай орчныг бүрдүүлэх, хувь хүн болоод гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршиж байна. Энэхүү бодлогын бичиг баримтад төрөлтийг дэмжих таатай нөхцөлийг бүрдүүлснээр хүн амын өсөлтийг тогтворжуулах, насны тааламжтай бүтцийг удаан хугацаанд хадгалах, хурдацтай явагдаж байгаа хүн амын насжилтад үр дүнтэй бэлтгэх шаардлагыг анхааран тусгажээ. Мөн ажлын байрны хомсдол, нийгэм, соёлын үйлчилгээний хүртээмжгүй байдлаас үүдэлтэй шилжих хөдөлгөөн бий болсон тул иргэдийг орон нутагтаа таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, орон нутгийг бүсчлэн хөгжүүлэхийг хөгжлийн зөв гарц гэж үзсэн байна. 

 

АНУ-ын Массачусетсийн технологийн институттэй хамтран ажиллана

 

  Монгол Улсын дээд боловсролын хөгжилд дэмжлэг үзүүлэх, дээд боловсрол, шинжлэх ухааны салбарт энтрепренер болон болон инновацийг хөгжүүлэх зорилгоор Засгийн газрыг төлөөлж АНУ-ын Массачусетсийн технологийн институттэй хамтын ажиллагааны гэрээ байгуулах эрхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт олголоо. Массачусетсийн технологийн институт 1861 онд байгуулагдсан бөгөөд тус сургуулийн төгсөгчдөөс Нобелийн шагналтан 81 төрөн гарчээ. Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын чансааг тодорхойлдог QS жагсаалтыг сүүлийн гурван жилийн турш тэргүүлж байгаа энэ сургуульд манай улсаас 15 оюутан суралцаж байгаа болон суралцан төгсчээ. Өнөөдрийн байдлаар Массачусетсийн технологийн институт 11 мянган оюутан, 1000 гаруй профессор, 800 гаруй багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.  Монгол Улсын төрийн бодлого, олон улсын хөгжлийн чиг хандлага, дээд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр АНУ-ын Массачусетсийн технологийн институтийн ерөнхийлөгчид хандан дээд боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр хамтран ажиллах саналаа албан захидлаар хүргүүлжээ. Энэ саналын дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны баг Массачусетсийн технологийн институтид ажиллаж, тус сургуулийн Гадаад харилцаа хариуцсан захирлаар ахлуулсан баг хамтран ажиллах нөхцөлийн урьдчилсан судалгаа хийхээр Улаанбаатарт ирж, ШУТИС, МУИС, МГХДС болон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд ажилласан байна. 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Массачусетсийн технологийн институтийн Дэд ерөнхийлөгч Клауд Канизарес нар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, хамтарсан сургалт судалгаа хийх, профессоруудтай сургалт, арга зүйн чиглэлээр хамтрах, зочин багшаар ажиллах талаар харилцан тохиролцжээ. 2015 оны 11 дүгээр сарын 15-20-нд Монгол Улсын Засгийн газар, Массачусетсийн технологийн институттэй хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тохиролцоод байна.

 

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаукийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын дүнг хэлэлцээ

 

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаукийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук 2015 оны 10 дугаар сарын 14-16-ны өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  Холбооны Ерөнхийлөгчид бараалхах үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар  санал солилцож, эдийн засгаа солонгоруулах бодлогын хүрээнд ХБНГУ-тай уул уурхай, ашигт малтмалын салбарт төдийгүй аж үйлдвэр, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.  Айлчлалын үеэр “Эрдэнэс Цагаан Суварга” компани, Германы “Аурубис” компанитай “Зэсийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ”, “Ферростаал” групптэй “Стратегийн түншлэлийн гэрээ”, “Интер стандарт нефть” компани  “ИДЛ” компанитай “Тос, тосолгооны материалын  үйлдвэр байгуулах” чиглэлээр хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Холбооны Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал нь хоёр талын дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн итгэлцлэлийг бэхжүүлэх, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж дүгнэж байна.

 

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

 

  Ашигт малтмалын тухай хуульд 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр оруулсан нэмэлтээр стратегийн ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээ, түүнийг орлуулан тооцох, нөөц ашигласны тусгай төлбөр тогтоохтой холбоотой зохицуулалтыг бий болгосон юм. Цөмийн энергийн тухай хуульд цацраг идэвхт ашигт малтмалын ордыг хэмжээнээс нь үл хамааран стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд хамруулна гэж заасан боловч цацраг идэвхт ашигт малтмалын төрийн эзэмшлийн хувь хэмжээг гэрээний нөгөө талд шилжүүлсэн тохиолдолд уг харилцааг зохицуулах эрх зүйн хэм хэмжээг тусгаагүй байна. Тухайлбал, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой төрийн эзэмшлийн хувь хэмжээг одоогийн нөхцөл байдалд үр ашигтайгаар хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчин тодорхой бус, нарийвчилсан зохицуулалтгүй байгаа юм. Цацраг идэвхт ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөртэй холбоотой зохицуулалт хийх шаардлагатай байгаа тул Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хөтөлбөрүүдэд гарын үсэг зурах эрх олгоно

 

“Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт 2015-2018 онд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хөтөлбөр”, “Боловсрол, соёл, шинжлэх ухааны  салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Румын Улсын Засгийн газар хоорондын хөтөлбөр”, “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжээд, түүнд гарын үсэг зурах бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.  Итали улстай энэхүү хөтөлбөрийг байгуулснаар хоёр орны боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж, бүх салбарт багш, судлаач, мэргэжилтнүүдийн солилцоог хэрэгжүүлнэ. Эрдэм шинжилгээний хамтарсан төслүүд хэрэгжүүлж, кино урлаг, номын сан, соёлын өвийг хадгалах чиглэлээр хамтарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулна.

 

 Франц Улсад 1996 оноос хойш 140 гаруй монгол оюутан боловсрол эзэмшиж, 40 гаруй хүн мэргэжлийн тодорхой чиглэлээр туршлага судалж, богино хугацааны сургалтад хамрагджээ. 2014 оны байдлаар 100 гаруй Монгол оюутан суралцаж байгаагийн 10 нь Францын Засгийн газрын тэтгэлэг хүртсэн байна. Шинжлэх ухааны салбарт Монгол, Францын археологийн экспедици 1993 онд байгуулагдсан бөгөөд хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Хүннүгийн эзэнт гүрэн буюу “Тал нутгийн анхны эзэнт гүрэн” археологийн ажлыг эхлүүлсэн юм. Өнгөрсөн хугацаанд Монголын түүхийн бүх үеийг хамарсан археологийн өргөн хүрээтэй хайгуул, малтлага, судалгааг 55 дурсгалт газарт хийж, 200 гаруй олдворыг Францын тал 200 000 еврогоор сэргээн засварлаж, Монголын талд хүлээлгэн өгчээ. Соёл, урлагийн хамтын ажиллагааны хүрээнд монголын дэлгэцийн сор бүтээл болох “Цогт тайж” киноны эх хувийг Франц Улсад сэргээн засварлаж, 2015 онд хүлээлгэн өгсөн байна.

 

Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар сургалтын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжүүлэх хэлэлцээр байгуулах боломжтой болж, хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгийн хүрээнд 10 монгол оюутныг Францад сургах тохиролцоо хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

 

Товч мэдээ

-  Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

 

-  2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Унгарын Засгийн газар хоорондын комиссын V хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Н.Батцэрэгт даалгалаа.

 

-  2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээний зөвлөлдөх уулзалтын дүнг сайшааж, Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээний бэлтгэл ажлыг ханган ажиллахыг Сангийн яамны  Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд тус хэлэлцээний Монголын хэсгийн дарга Х.Ганцогтод даалгалаа.

 

-  2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатарт зохион байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн IV хуралдааны дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Аж үйлдвэрийн сайд бөгөөд тус ажлын хэсгийн Монголын хэсгийн дарга Д.Эрдэнэбатад даалгалаа.

 

-  Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Аудитын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

 

-  Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогыг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн тайлангийн дүнгээр тасалбар болгон явуулж, дүнг нэгтгэн 2016 оны 4 дүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Төрийн өмчийн хороонд даалгалаа.

 

-  “Журам батлах тухай” Засгийн газрын 2014 оны 222 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам”-ын 1.3.2 заалтад “Засгийн газрын зээл, бондын хөрөнгөөр болон Засгийн газраас баталгаа гарган хэрэгжүүлэх үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын төслийн авто зам, замын байгууламж” гэж нэмэхээр тогтлоо.

 

-  Францын хүнсний тусламжийн эргэлтийн сангийн хөрөнгийг ашиглах тухай Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын  Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцээд дэмжиж, уг хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.

 

-  “Автобензин, дизелийн түлшний гааль, онцгой албан татварын тухай” Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаар тогтоолын нэгдүгээр зүйлд өөрчлөлт орууллаа.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Х.Ганхуягийн Шадар сайдаар ажиллах хугацаандаа хийсэн ОНЦЛОХ ажлууд
П.Наранбаяр: Дээрэлхэлт дэргэд гарахад дэмжиж алга ташихгүй байваас түлшгүй гал адил өөрөө унтарна
Ерөнхий сайд Н.Учрал хаагдсан 12100 дансыг нээлээ
Б.Жавхлан: "Үндэсний ногоон лаб" платформ иргэд, хөрөнгө оруулагчдыг холбох гүүр болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Ганхуягийн Шадар сайдаар ажиллах хугацаандаа хийсэн ОНЦЛОХ ажлууд
    14 мин
  • П.Наранбаяр: Дээрэлхэлт дэргэд гарахад дэмжиж алга ташихгүй байваас түлшгүй гал адил өөрөө унтарна
    18 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хаагдсан 12100 дансыг нээлээ
    44 мин
  • ФОТО: 100 буудалт даамын нээлттэй тэмцээнийг 7 насны ангиллаар Д.Сүхбаатарын талбайд болж байна
    46 мин
  • Б.Жавхлан: "Үндэсний ногоон лаб" платформ иргэд, хөрөнгө оруулагчдыг холбох гүүр болно
    1 цаг 21 мин
  • Хууль бусаар барилгын зөвшөөрөл олгосон байж болзошгүй хэргээр Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр АТГ-т шалгагдаж байна
    1 цаг 32 мин
  • Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгджээ
    2 цаг 0 мин
  • ФОТО: Шинэ Засгийн газрын АНХНЫ хуралдаан
    2 цаг 13 мин
  • Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ
    2 цаг 23 мин
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
    2 цаг 29 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгджээ
    2 цаг 33 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    3 цаг 14 мин
  • Засгийн газар хуралдаж байна
    3 цаг 17 мин
  • Үйл явдал: “Р.Чойном-90 жил” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд гарч байна
    3 цаг 36 мин
  • Монгол Улс ба Нөөцийн эдийн засаг
    3 цаг 58 мин
  • Б.Ган-Очир: Тоглоомын дүрмээ тодорхой болгоод ард түмэнд мөрийн хөтөлбөрөө танилцуулж ялалт ялагдлаа шийдье
    18 цаг 36 мин
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
    18 цаг 44 мин
  • Counter-Strike 2 жирийн тоглогчид хүртэл мөнгө олох боломжтой экосистем болон хөгжиж байна
    20 цаг 26 мин
  • GalOl app нээлтээ хийлээ
    22 цаг 9 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
    23 цаг 46 мин
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК