зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Бямбацогт: Ч.Сайханбилэгт гүн эмгэнэл илэрхийлье

2015-11-11
0
ЖИРГЭХ

        УИХ-ын нэгдсэн хуралдаанаар 2016 оны төсвийг хэлэлцэж буйтай холбогдуулан МАН-ын бүлгээс хийж буй дүгнэлтийг бүлгийн дарга С.Бямбацогт уншиж танилцууллаа. Дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

  Улсын Их Хурлын дарга,Эрхэм гишүүд ээ,

 

 Та бид бүрэн эрхийн хугацааныхаа сүүлийн жилийн төсвийг хэлэлцэн батлах гэж байна. Улсын төсөв батална гэдэг нь Үндсэн хуульд заасан УИХ-ын онцгой бүрэн эрх байдаг. Гэвч УИХ-ын гишүүдийн ирц багатайгаар оройн цагаар улсын төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байгаад харамсаж байна.

 

Ингээд өнгөрсөн гурван жилийн төсвийнхөө алдаа оноог эргэж нэг дүгнэе. 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ анхныхаа буюу 2013 оны төсвийг цөөнхийн оролцоогүйгээр зөвхөн өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлж баталсан. Ард түмний 40 гаруй хувийн төлөөллийг УИХ-д бүлэггүй байлгаж, дуу хоолойг нь хааж, Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг томоохон экспертүүдийн зөвлөгөөг үл тоомсорлож төсвөө баталсан. Тэр үеэс эхэлж Монгол Улсад төсвийн сахилга, хариуцлага үгүй болж, эдийн засгийн тогтвортой байдал алдагдаж, ард түмний мөнгийг дур зоргоороо хэт үрэлгэн зарцуулах эхлэл тавигдсан. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн тодорхойлсноор “авлигажсан” төсөв “мордохын хазгай” болсон. Үүнээс хойш жил жилийн төсвийг 1-2 удаа тодотгодог, төсвийн орлого 1 их наяд төгрөгөөр тасардаг, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг төсөвдөө тохируулж засдаг гажиг уламжлал болон тогтлоо. Ингэж төсвийн төлөвлөлт, тооцоо судалгаа, гүйцэтгэл, хяналт, хариуцлага суларлаа.

 

Эрх баригчдын бодлогын алдааг УИХ дахь МАН-ын бүлэг удаа дараа сануулж, Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас анхааруулж ирсэн билээ. Гэвч сайн санаж ажилд нь тус болох гэж хэлсэн үнэтэй зөвлөгөө бүрийг жадлан эсэргүүцэж, өөрсөддөө огтхон ч бурууг өгөөгүй. Тэр ч бүү хэл “Бүх юм сайхан байна, эдийн засаг хүндрээгүй”, “Ам.доллар удахгүй 1000 төгрөг болно”, “Чингис бонд бол өр биш өглөг”, "Бондын өрийг бидний үр хүүхдүүд төлчихнө" гэх мэт хариуцлагагүй зүйл ярьсаар эдийн засаг, нийгмийн байдлыг өнөөдрийн хямралд хүргэлээ. Улс орноо, ард түмнээ өр зээлийн гинжин сүлжээгээр холбон гагналаа. Сүүлийн жил хагасын хугацаанд эрх баригчид бодит байдалтайгаа эвлэрч, өөрсдийн алдаа дутагдлаа ойлгож эдийн засгийн хямралын өмнө гараа өргөн бууж өгч байна. Тиймээс алдаагаа ухамсарлаж энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацааны сүүлийн жилд сөрөг хүчин, олон улсын байгууллагууд, ард  түмнийхээ дуу хоолойг анхааралтай сонсож, заавар зөвлөгөө, санал санаачилга бүрийг тунгаан хямралыг сөрсөн хариуцлагатай төсөв батлахыг эрх баригчдад анхааруулан сануулж байна.

 

Төсвийн хүрээний мэдэгдэл: Эдийн засгийн хямралыг гүнзгийрүүлэх төсөв боллоо

 

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулиар төсвийн тогтвортой байдлыг хангах үндсэн 9 шалгуур үзүүлэлтийг баталсан. Эдгээр шалгуур үзүүлэлтийн 5-ыг нь 2016 оны нэгдсэн төсвийн төсөл хангасангүй ээ. Манай улсын экспортын гол нэр төрлийн түүхийн эдийн үнэ унасан, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй, өрийн дарамт ихэссэн, банкны систем эрсдэлтэй байдалд орсон зэргээс шалтгаалж эдийн засгийн өсөлт саарсан хэвээр байна гэдгийг олон улсын байгууллагууд сануулж байна. Гэтэл Засгийн газар ДНБ-ий өсөлтийг 4,1 хувьд хүрнэ гэж тооцоолсон нь үндэслэлгүй юм. Үүнд тулгуурлаж төсвийн орлого, зарлага, алдагдлын хэмжээг хөөсрүүлэн төсөөлж байгаа нь том алдаа болно гэдгийг анхааруулан сануулъя. Тухайлбал, нэгдсэн төсвийн орлогыг 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 853 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 6 их наяд 981 тэрбум төгрөг, зарлагыг мөн 629,7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн 7 их наяд 883 тэрбум төгрөг, алдагдлыг 901 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3,3 хувьтай тэнцүү байхаар тооцжээ. Энэ нь эдийн засгийн хямралыг улам гүнзгийрүүлэх төсөв гэж дүгнэхэд хүргэлээ. 

 

Төсвийн орлого: Төрийн өмчийг үнэгүйдүүлэн авах бодлогыг дэмжихгүй

 

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын төлөвлөгөө жил дараалан 1 их наяд төгрөгөөр тасардаг боллоо. Энэ бол та бүхний бодлогын алдааны илрэл, бий болгосон эдийн засгийн буруу уламжлал юм. Тиймээс 2016 оны төсвийн орлогыг 850 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх бус харин 1 их наяд төгрөгөөр хасч тооцохыг зөвлөж байна.  2016 оны нэгдсэн төсөвт эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн нөлөөллөөр 140 тэрбум, Тавантолгойн төсөл эрчимжсэнээр 200 тэрбум, өмч хувьчлалаар 171,7 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцсон нь биелэх боломжгүй юм. Учир нь 2015 оны төсөвт өмч хувьчлалаар 181,4 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцоолсон боловч энэ оны 9 сарын байдлаар дөнгөж 9 хувийн гүйцэтгэлтэй 14.5 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөө 166.5 тэрбум төгрөг буюу 90 хувиар тасарлаа. Өмч хувьчлалын бодлогууд нь тооцоо судалгаагүй, шударга ёс, ил тод байдлыг алдагдуулахаар байна. Төрийн банк, Хөрөнгийн биржийг үнэгүйдүүлэн хувьчлах гэсэн санаархал анхаарал татах боллоо. Төрийн өмчийг үнэгүйдүүлэн авах бодлогыг УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг хатуу шүүмжилж, дэмжихгүй болохоо мэдэгдэж байна.

 

Төсвийн зарлага: МАН 10 жилд цалинг 356.6 хувиар нэмсэн. Харин АН 5 жилд 14.5 хувиар нэмж, 10-30 хувиар хасах санал гаргалаа

 

Улс орны эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан УИХ 2014 оны 34, 47, 70 дугаар тогтоолоор Засгийн газарт төсвийн хэмнэлтийн горимд шилжих, тэвчиж болох урсгал зардлыг танах чиглэл өгсөн. УИХ-аас ийм чиглэл өгч, удаа дараа тогтоол гаргасаар байхад хууль, журамд захирагддаггүй эрх баригчид 2016 оны нэгдсэн төсвийн зарлагыг 629,7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ. Засгийн газар сайд, дарга нарынхаа эрх ямба, үрэлгэн зардлыг танахын оронд төрийн албан хаагчдын цалинг 10-30 хувиар бууруулах саналыг төсвийн төсөлд тусгажээ. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990-ээд оны хүнд хэцүү жилүүдэд, дэлхийн эдийн засгийн хямрал нүүрлэсэн 2009 онд ч төрийн албан хаагчдынхаа цалинг хасч байгаагүй. Тухайн үед ард түмний цалинг хасалгүй, захиргааны зардлаа 30 хувиар бууруулж хямралыг давсан бодлогоо эргэж нэг сануулъя.

 

Ардчиллын 25 жилийн ойгоор Ардчилсан намынхан цалин хасах саналаар ард түмэндээ "бэлэг" барилаа. Та бүхэн эрх барьж байх 1996-2000 оны хооронд цалин тэтгэврийг хугацаандаа ч тавьж чадахгүй эдийн засгийг хямралд хүргэсэн. Түүнээс хойших Засгийн газруудын цалин нэмсэн байдалд дүгнэлт хийж үзэхэд анхаарал татах тоо гарч байна. Тухайлбал, цалинг Н.Энхбаярын Засгийн газар 95 хувь, Ц.Элбэгдоржийн Засгийн газар 7.5 хувь, М.Энхболдын Засгийн газар 141 хувь, С.Баярын Засгийн газар 20 хувь, С.Батболдын Засгийн газар 100 хувь, Н.Алтанхуягийн Засгийн газар 7 хувиар нэмсэн байна. Харин Ч.Сайханбилэгийн Засгийн газар 10-30 хувиар хасах санал дэвшүүлж байгааг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд шүүмжилж, хүлээн авах боломжгүй гэдгээ дахин мэдэгдье. Энэ бүгдийг дүгнэж үзэхэд МАН 2000 оноос засаг барьсан 10 жилийн хугацаанд цалинг 356.6 хувиар нэмсэн байна. Харин АН 2000 оноос хойш 5 жил засаг барихдаа цалинг 14.5 хувиар нэмж, 10-30 хувиар хасах санал дэвшүүлэв. МАН-ынхан цалинг нэмдэг, АН-ынхан хасдаг байж болохгүй ээ. Эсвэл МАН бүх л боломжоо дайчлан ард түмний цалин, тэтгэврийг нэмж байхад, АН-ынхан ёс төдий нэмдэг байж таарахгүй ээ. Ард түмэндээ, цалин тэтгэврийг жил бүр нэмнэ гэсэн сонгуулийн амлалтаа, Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй бол ядаж хасахгүй байхыг эрх баригчдаас хүсье. Үлдэж байгаа хугацаанд амлалтдаа хүрч тэтгэврийг нэмэгдүүлэхийг шаардаж бас санал болгоё.

 

Бид хямралын буруутныг хайж шүүмжлээд суусангүй. Хямрал хүндрэлийг даван туулахын тулд, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх зорилгоор улсын нэгдсэн төсвийн урсгал зардлаас 50 орчим тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтаас 150 гаруй тэрбум төгрөгийг хасах саналыг боловсруулан хүргүүлсэн. Үүнд гадаад дотоод, томилолт, хоол унаа, утасны төлбөр, сургалт семинарын зардлыг хасч төрийн данхайсан бүтцийг цомхон болгох, бүх шатны орлогч даргын орон тоог цомхотгох, аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ, ажлын албаны орон тоо, бүтцийг 2011 оны түвшинд оруулах, төрийн өмчийн мэдэлд ашиглаж буй нийт автомашины 20 хувь буюу 1083 жип автомашиныг худалдан борлуулах замаар төсөвт орлого төвлөрүүлэх зэрэг саналууд багтаж байна. Бидний санал, заавар зөвлөгөөг хүлээн авч төсөвтөө тусгавал 2016 онд улсын төсөв сайжран батлагдана. Эдийн засаг, нийгэмд ч эерэг өөрчлөлтүүд гарна.

 

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд төсвийг хасах танахаас гадна зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтын зардлыг нэмэх хэдэн санал гаргалаа. Энэ нь Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгын санхүүжилт, тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэлд шаардлагатай 4,5 тэрбум, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх 4,8 тэрбум, эрдэм шинжилгээний байгууллагуудын урсгал зардалд 1.8 тэрбум, нийслэлийн цэвэрлэх байгууламжийн 6 тэрбум төгрөгийг төсөвт тусгах санал гаргаж байна.

 

Бид Гаалийн Ерөнхий газар, Татварын Ерөнхий газрыг нэгтгэж Үндэсний орлогын газар шинээр байгуулахыг дэмжихгүй. Бас Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгахыг дэмжихгүй гэдгээ мэдэгдье.

 

Төсвийн хөрөнгө оруулалт: Төр нь хувийн хэвшлээ дэмжин тэтгэдэг биш дампууруулдаг боллоо

 

Монгол Улсын төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтын гүйцэтгэл туйлын хангалтгүй байна. Тухайлбал, энэ оны эхний 9 сарын гүйцэтгэлээр хөрөнгө оруулалтын санхүүжилт 800 гаруй тэрбум төгрөгөөр тасалдаж, гүйцэтгэл 40 хувьтай байна. Төсвийн ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдэд төр санхүүжилтийг цаг тухайд нь олгохгүй байгаагаас бизнес эрхлэгчид өр, зээл, татварын дарамтад орох асуудал хэвийн үзэгдэл болон хувирлаа. Иргэд, бизнес эрхлэгчдийнхээ төрд итгэх итгэлийг бодлогоор сулруулж байна. Бас төрийн хариуцлагагүй байдал нь банк, санхүүгийн салбарыг ч эрсдэлд орууллаа. Төр нь хувийн хэвшлээ дэмжин тэтгэдэг биш татаж унагадаг, дампууруулдаг боллоо.

 

Засгийн газар өмнөх онуудын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг бүрэн шийдвэрлээгүй, зарим санхүүжилтийг 2016 оны төсөвт огт суулгаагүй мөртлөө 127,9 тэрбум төгрөгийг шинээр эхлэх 112 төсөл, арга хэмжээ, барилга, байгууламжийг санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгасан нь туйлын их анхаарал татаж байна. Энэ нь төсвийн хөрөнгө оруулалтын бодлогогүй болсны тод жишээ юм. Бас сонгууль угтсан шоу, тууз хайчлахад зориулсан төсөв гэдэг нь харагдаж байна.

 

5.Засгийн газрын өр зээл: Монгол хүн бүрт 14 сая төгрөгийн өр ногдож байна

 

"Өр зээл", "бонд" гэсэн үг монголчуудын үгийн санд хамгийн их хэрэглэгддэг боллоо. Бид өр зээл гэсэн үгийг түүхэнд байгаагүй хэмжээнд ашиглаж эхэллээ. Өрийн дарамт нь биднийг ч, бизнес эрхлэгчдийг ч, ард түмний санаа бодлыг ч ихээхэн зовоох боллоо. Харин эрх баригчид та бүхэн л санаа зовох зүйлгүй өр, зээлийн хэмжээг нэмэх гэж улайран зүтгэдэг хэвээр байна. Ийм бодлогын үр дүнд Монгол Улсын нийт гадаад өр 21,7 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 182 хувьтай тэнцүү боллоо.  Энэ нь Монгол Улсын нэг иргэнд 14 сая төгрөгийн өр ногдож байна гэсэн үг юм.

 

 Монголчууд бид ирэх 2016 онд 962,4 тэрбум төгрөгийг зээлийн үйлчилгээнд өгөхөөр боллоо. Зөвхөн зээлийн хүүнд ганцхан жил өгч байгаа энэ мөнгөөр 100.000 айлыг приус маркийн автомашинаар хангаж болно. Эсвэл 24.000 төрийн албан хаагчийг орон сууцаар хангахад хүрэлцэнэ. Энэхүү хөрөнгөөр 1000 цэцэрлэг барьж өнөөгийн нийгмийн тулгамдсан томоохон асуудлыг бүрэн шийдвэрлэх байлаа. Ингэж тооцвол ямар хэмжээний мөнгийг жил бүр гадаад дотоод зээлийнхээ хүүнд өгөхөд хүрч байгаа нь хялбархан ойлгогдоно.

 

 Өнөөдөр эрх баригчдын алдаатай, буруу бодлогын үрээр олон мянган аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаа хумигдаж, тэдгээрийн аж ахуйн нэгжийн ажиллагсад болон төсвийн байгууллагын ажилтан албан хаагчид, тэтгэвэр авагчид бүгдээрээ арилжааны банк болон бусдад цалингийн, тэтгэврийн, моргэйжийн гэх мэт олон төрлийн зээлийн өрөнд орж, өр зээлээр амьдралаа залгуулахад хүрч байна. Өнөөгийн байдлаар иргэд арилжааны банкинд ипотекийн 1,6 их наяд, цалин тэтгэвэр, хэрэглээний зээлийн 2,2 их наяд, нийт 3,8 их наяд төгрөгийн зээлийн өртэй байна. Энэ нь 2012 оны жилийн эцсийн үзүүлэлтээс ипотекийн зээлийн өр 80 хувиар, цалин, тэтгэвэр, хэрэглээний зээл 2,0 дахин өссөн үзүүлэлт юм.

 

 2012 оны УИХ-ын сонгуульд санал өгөхдөө илүү өндөр хөгжилтэй улс орон, баталгаатай ажлын байр, хангалттай цалин хөлстэй сайн сайхан амьдралыг мөрөөдөж санал өгсөн ард иргэдийн итгэл, найдварыг хөсөрдүүлж иргэн бүрээ өрийн дарамтад оруулаад байна.

 

 Монголчууд бид өр зээлэнд баригдаж, цалингаа хасуулж, ажлаасаа халагдаж, компаниа дампууруулж, шударга ёсыг мөрөөдөж суумааргүй байна. Харин "ХҮН ШИГ АМЬДАРЧ, УЛС ШИГ ХӨГЖМӨӨР БАЙНА". 

 

УИХ-ын эрхэм гишүүд ээ

 

 Шийдлийн Засгийн газар 2016 оны эдийн засгийн өсөлтийг 4,1 хувьтай байхаар тооцон төсвийн орлого, зарлага, алдагдал, өрийн хэмжээг тооцон УИХ-аар хэлэлцүүлж байна. Гэтэл Олон улсын валютын сан ирэх онд манай улсын эдийн засгийн өсөлтийг 0.6 хувь гэж тооцжээ. Тооцоолол ингэж их хол зөрж байна. Тооцоолол, төлөвлөлтийг үндэслэлтэй, зөв зүйтэй хийж чадахгүй байгаа учраас л улс орны эдийн засаг хямарлаа. Ирэх жил ч гэсэн эдийн засаг улам гүнзгий хямарч, ард түмэн бүсээ илүү ихээр чангалах хэрэгтэй болж байгааг 2016 оны төсөв харуулж байна.

 

 Өнгөрсөн гурван жилийн турш "буруу замаар будаа тээж, буцахдаа шороо тээсэн" Засгийн газар ирэх жил ч түүхээ давтахаар байна. “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж хэлж Ерөнхий сайд болсон Ч.Сайханбилэг Таныг эдийн засгийн хямралыг улам гүнзгийрүүлсэн, төрийн мөнгөний бодлого явуулах орон зайг хязгаарласан, хариуцлагагүй, хөөсөрсөн төсөв өргөн мэдүүлсэнд гүн эмгэнэл илэрхийлье.

 

 Засгийн газарт улс орноо эдийн засгийн хямралаас гаргах, ард түмнийхээ амьдралыг сайжруулах чадамж, бодлого байхгүй болох нь нотлогдож байна. Шийдлийн Засгийн газар улс орноо улам хямруулах, ард түмнээ улам ядууруулах, өр зээлийг улам нэмэх уриатай юм шиг ажиллах боллоо. Энэ байдалд УИХ дахь МАН-ын бүлэг дүгнэлт хийж ажиллана. 

 

 Эдийн засгаа уналтаас гаргах, аврах ажиллагааг эхлүүлэхийн тулд 2016 оны нэгдсэн төсвийн орлого, зарлагыг бодитой тооцож алдагдлыг тэг хувьтай батлахыг УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг ЗӨВЛӨЖ байна.       

 АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
Л.Мөнхбаясгалан: Засгийн газар “Онтрэ” ХХК-тай яаралтай хэлэлцээр хийх ёстой
Ази тивээс анх удаа Монгол Улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-тэй болно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (33)

  • Zochin (202.70.46.218)
    MANiig buuj bh ter ued ene namiig hezeech ergej gegahgui odoo l bolii gej yrtsgaaj bsniig sanaj bna.ene namiin surgasan humuujleer AN yvj bgaa shuu. MAN bolbulhai budlianiig tsever hiij gardag garuud ih dee. Ene odoo Bymbatsogt gej Shou .
    2015 оны 11 сарын 14 | Хариулах
    • Зочин
      Yag unen uursduu neeh tsever ariun baisan ch yum shig ireh songuuliar yasan ch ene hanaj chaddaggui ulsuudiig gargahgui yum shu
      2015 оны 11 сарын 14
  • Зочин (175.252.134.225)
    GOTCHA! JIHADI JOHN ‘EVAPORATED’ BY MISSILE STRIKE IN SYRIA
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (107.77.97.117)
    MAN terguulj baih uedee ter tsetserlegee barij, mashinaa ogch baihgui yasan yum be. Odoo ariuhan amitan bolj uzegdeed hen itgeh bilee
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • МАН (124.158.90.13)
    М. ЭНХБОЛД МӨНХБАЯРЫГ ШАЛГАВАЛ АЙМААР 24 ИХ НАЯД ИДСЭН ГЭЭ БИЗ ДЭЭ
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • БАРЗГАРАА (124.158.90.13)
    УБ ЯМАР ГОЁ БОЛЖ БАЙНА 25 ЖИЛ ХИЙГЭЭГҮЙ ЮМЫГ НЬ ХИЙХ ГЭЖ ШАР МАХАА БАРЖ БН
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • man (124.158.90.13)
    МАН-Ы ЗАВХРУУЛСАН АЖЛЫГ ХИЙХ ГЭЖ МАХАА ИДЭЖ БН Ш ДЭЭ
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • man (78.187.22.39)
    xoi TAni MAN zasag barikhtai ter XAynxuarvaa tosvoo yaaj zarsuulj bailaa. Chi ter uud xaana bailaa. Mongoliin ard tumen oi togtoomj muu bukh yumaa martlaa gej gordokhoo boil
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.10.23.78)
    МАН болАН аас ДОЛООН ДОР МУУ САНААТАЙ ХИЙСЭН ХЭРГЭЭ НУУЖ ЧАДДАГ ХУЛГАЙЧ ШҮҮ АН бол ХИЙСЭН ХУЛГАЙ НЬ ИЛ БАЙДАГ МАНАН гэдэг бол ҮНЭНДЭЭ МОНГОЛ ТӨРИЙГ 20 гаруу ЖИЛ БАРИЖ БАЙГАА ХОЁР НАМЫН ХАМТАРСАН БҮЛЭГ ХУЛГАЙЧ НАРЫН БАЙГУУЛАГ ӨНӨӨДӨРЧ ҮНЭН ЧАНАРТАА МАНАН төр барисаар байна ТЭД ЗӨВХӨН АЛБАН ТУШААЛ ЭРХ МЭДЛЭЭ БУЛААЛДАЖ БАЙГАА ЮМ
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (183.177.101.130)
    Ард түмэн минь АН-аар алийн болгон тоглуулах гээд байгаа юм бэ. Одоо цэг тавих цаг нь болсон. Эд нар чинь монгол амьдралыг мэддэггүй гадныхны гар хөл бологчид аялдан дагалдагчид, ихэнх нь эрлийзүүд шүүдээ.Хэдэн ч удаа засагт гарч ард түмний амьдарлаар тоглов доо хөөрхий амьтас_ Монголын ард түмэн үнэхээр тэнэг бөгөөд тэвчээртэйгээ харуулаад байх юм. Үхсэний чинь бүтээн байгуулалт, бөөн өрийн дарамт.
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (150.129.143.164)
    Нэгдүгээрт ардчилсан намыг засгаас яаралтай холдуулах хоёрдугаарт уих тарах гуравдугаарт монгол ардын нам дотроо байгаа олигарх ардчилсан намтай хуйвалдагч нараа засагт ойртуулахгүй байх дөрөвдүгээрт жирийн эрдэмтэн сэхээтнүүд арай дөнгүүр ухаантайгаа засагт ойртуулах ингэж чадахгүй бол монгол улс сүйрч дээ
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • иргэн (203.91.118.82)
    хөөсөрсөн манарсан төсөв батлаад яадгийн АН-ын хулгайчууд
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • zochin (202.21.96.158)
    urid ni ymar blaa odoo ymar bna MAN-aa Mongol uls ali ert saihan boloh bsan uund MAHN -iin gaigaar yduu bsaar udii huree bizdee
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • zochin (202.21.96.158)
    urid ni ymar blaa odoo ymar bna MAN-aa Mongol uls ali ert saihan boloh bsan uund MAHN -iin gaigaar yduu bsaar udii huree bizdee
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • baldan (50.141.33.2)
    odoo l Mongol iim bolsoniig olj xarj gene dee kommunistuud
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Лха (43.242.243.192)
    Үгүй мөн их ухаантай улсууд дээшээ гарах юм даа.Монгол орныг ийм болгоход МАН их л зүйл хийсэн дээ .Одоо болохоор энхийн цагаан тагтаа болчихоод АН ийм болголоо , одоо яанаа гэх юм .Та нарын ухааныг гайхаад барахгүй юм.Хэлэж ярих зүйлээ бодож байвал яасан юм бэ ?Ард түмэн тэнэг юм чинь гэдэг бодолоо орхих болоогүй юу
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (45.49.195.218)
    chinii araas ch bas gun emgenel ilerxiilex tsag irex bailgui dee,, er xun baij amaa medbel zugeersen dee,tsagaa tulval bayrtsogt ene muu 2 nuurt baymbatsogtoos deer baixaa
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • зочин (203.194.114.77)
    2 хар хэрээ 2 биенийгээ гайхав гэгчээр МАН олон жил засаг барьсан олонхи ч байсан тэр үедээ улс орон хөгжүүлсэн үү хотын зам хотын захын болон зуслангийн зам хот хөдөөг холбосон замуудыг МАН-ынх засаг барьж байх хугацаандаа өргөтгөж засаж янзлаж шинээр тавьсан билүү энэ бол АН намын засаг барьж олонхи байгаа хугацаандаа хийсэн зүйлүүдийн зөвхөн нэг л хэсэг нь шүү
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.72.246.134)
    Сайханбилэг,Баярцогт, Элбэгээ,2008-2012 онд Уул уурхай,эрдэс бхялагын сайд байсан Зоригт тэр одоо гадаадад ать хорогдож байгаа. Эдгээр хулгайчуудыг хана руу харуулах юм сан. Монголыг доройтуулж,зарсны чинь төлөө үр удмаар чинь харааж зүхэх болноо.
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.10.23.78)
    ЭНЭ ЗАСАГЫН ГАЗАР БОЛ ДОТООДЙН ХУЛГАЙЧ ЛУЙВИРЧАН НАР БА ГАДНИЙ ХУЛГАЙЧ НАРЫН ГАР ХӨЛ БОЛОГСОДЫН ЗАСАГЫН ГАЗАР
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.10.23.78)
    төсвөөс хуулд нийцүүлэн эрх мэдлээ ашиглан хулгай луйвир хийдэгийг болуулах хэрэгтэй хэчнээн их мөнгө энэ аргаар алга болож байна бодож тооцоолмоор юм
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • zochin (182.160.33.123)
    songuuliin surtchilgaagaa yavuulj bna daa.AN saihan namnuulj baih shub dee
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
    • Зочин
      Буруутай булхайтай үйлдэл хийсэн Улс төрчид, УТ-н нам намнуулах нь зүйн хэрэг шүү дээ. Бүүр дээлийг нь нөмөргөх юмуу Чулуу дэрлүүлсэн ч буруудахгүй
      2015 оны 11 сарын 12
  • зочин (202.9.41.204)
    Төсвийн анхны байдлыг МАН энэ мангарууд ёсөн шидийн хорон явууллага хийсээр байгаад өөрчлөөд хаячихсан шүү дээ. Тэгээд одоо юу яриад байгаа балайнууд вэ.? Худлаа улс төр гэдэг юм уу юу гэдэг юм бэ түүний хийж байгаа царай нь энэ үү энэ мэргэшсэн тендерчин. Ховдын хамаг ажлыг нь хамаад авчихдаг, тэгсэн хэрнээ чанар гэдэг юм нь байхгүй. Тэгээд энд шоу гэдэг юмыг хийж гаршсан ийм л этгээд шүү дээ энэ Бямбацогт. Ховдынхон үүнийг зайлуулах хэрэгтэй.
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
    • Зочин
      MAH ard tumnii toloo duugarch bgaa shuu.AH iinxan unen teneg shunaltai xulgaichuud yum bna gedegiig ard tumen yas maxaaraa mederch meddeg bolsoon
      2015 оны 11 сарын 12
  • зочин (202.9.40.86)
    Сайханбилэг.Баярцогт 2 байхад энэ төр өөдлөхгүйээ удахгүй УИХ тарна одоо зүгээр л хүлээ яагаад гэвэл эцсийн зогсоолдоо ирж байна.
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (45.49.214.15)
    chamtai adilxan toriin ajil xiij baigaa, neg ruu ingej xeldeg ni chinii xen gedeg ni xaragdaj bna l daa. chi ooriigoo mundag gej bodoj bna yy, odii xurtel xiisen yumgui xun shuumjilelees xol baidag, odoo tegeed chi xii l dee,
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (45.49.214.15)
    uxaan muutai xumuusiin oo sev tsarai muutai xumuusiinx shig ulam todordog,, ex oronii toloo gashuudaad bna uu, erx medeliin toloo gashuun ugee xayj bna uu, adilxan er xun toriin ajiliig xiigeed yabj baigaa mortoloo iim ug xelex ni tegeed toriin xunii ug monuu
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (27.123.214.105)
    An ch tsaraigaa haruulj bna daa. Mongol gedeg uls gazryn zurag deer l baisnaar uldeh ni uu dee. Arai ch.
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (185.64.196.132)
    Zub,zub.zubzub,zub bn.demjib
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • Хаха (182.160.37.84)
    Бямбацогтын баасыг Алтанхуяг Сайханбилэг арилгасаар байна Хаха Адилхан баас шаваад Бямбацогтдоо өг өө
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • ИРГЭН (202.179.11.34)
    ОДООГИЙН ЭРХ БАРИГЧИД БҮГД ОГЦОРОО. АРД ТҮМЭН МИНЬ ЯАГААД ДУУГҮЙ Б.ГААД Б.на ВЭ. АМЬДРАЛ ХЭЦҮҮ БОЛЖ Б.НА ШҮҮ ДЭЭ.
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (122.201.22.85)
    Zartsuulsan mungii ni hiisen ajiltai ni haritsuulaad uzde hiiswer setgeltnuudee
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • zocin (202.126.91.88)
    uxriin suulen deer xutga gegcheer ene man naminxan ex oronchid boloxoo boli nobshnuud gurban jil duugai gudarchixaad odoo xii xooson uliad baix ym
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.40.119)
    энэ туучий чинь юу юу гэнээ
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • тулга (122.201.22.200)
    МАН- төсөв батлах дургүй байгаа бол УИХ-с зайлаачээ.Статистик үзүүлэлтээр бол сүүлийн 3 жил бүтээн байгуулалт 2-3 дахин ихэссэн шүү дээ муухай хорон санаатай МАН-н бүлгийн даргаа.Чи муу Ховдын бүх тендерийг авч байхдаа бүтээн байгуулалт ард түмэндээ хийчихгүй яасан юм бэ? Шоучин гар болж үз..,
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
    • Зочин
      unen shuu XOvd tender
      2015 оны 11 сарын 11
    • Ард
      МАН-ыг зайлуулчихвал дураараа дургихад амар болно доо.
      2015 оны 11 сарын 11
  • тулга (122.201.22.200)
    МАН- төсөв батлах дургүй байгаа бол УИХ-с зайлаачээ.Статистик үзүүлэлтээр бол сүүлийн 3 жил бүтээн байгуулалт 2-3 дахин ихэссэн шүү дээ муухай хорон санаатай МАН-н бүлгийн даргаа.Чи муу Ховдын бүх тендерийг авч байхдаа бүтээн байгуулалт ард түмэндээ хийчихгүй яасан юм бэ? Шоучин гар болж үз..,
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • тулга (122.201.22.200)
    МАН- төсөв батлах дургүй байгаа бол УИХ-с зайлаачээ.Статистик үзүүлэлтээр бол сүүлийн 3 жил бүтээн байгуулалт 2-3 дахин ихэссэн шүү дээ муухай хорон санаатай МАН-н бүлгийн даргаа.Чи муу Ховдын бүх тендерийг авч байхдаа бүтээн байгуулалт ард түмэндээ хийчихгүй яасан юм бэ? Шоучин гар болж үз..,
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дугуйтай өдөрлөгтэй холбоотойгоор автобусны 42 чиглэлд өөрчлөлт оруулжээ
    20 цаг 9 мин
  • Хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжлээрэй
    20 цаг 26 мин
  • Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана
    20 цаг 34 мин
  • "Дугуйтай Улаанбаатар – 2025" өдөрлөг тохиож байна
    20 цаг 37 мин
  • Амралтын өдрийн жор: Алфредо паста
    20 цаг 46 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
    20 цаг 49 мин
  • Энэрэх сэтгэлийг хөгжүүлэх сургалт болно
    20 цаг 56 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    21 цаг 1 мин
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
    Уржигдар 23 цаг 22 мин
  • Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа
    Уржигдар 18 цаг 08 мин
  • Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ
    Уржигдар 17 цаг 41 мин
  • Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна
    Уржигдар 17 цаг 39 мин
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 16 цаг 56 мин
  • Л.Мөнхбаясгалан: Засгийн газар “Онтрэ” ХХК-тай яаралтай хэлэлцээр хийх ёстой
    Уржигдар 15 цаг 34 мин
  • ГЯЛСБАНК “УЛИРАЛ БҮР УРАМШУУЛАЛТАЙ”
    Уржигдар 15 цаг 22 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 14 цаг 00 мин
  • Ази тивээс анх удаа Монгол Улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-тэй болно
    Уржигдар 13 цаг 14 мин
  • Голомт банк “Mongolia Investment Forum: New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа
    Уржигдар 12 цаг 23 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
    Уржигдар 12 цаг 16 мин
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
    Уржигдар 12 цаг 13 мин
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
24 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК