Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Элбэгдорж: Монголчууд аа, өөртөө итгэцгээе

2015-11-12
0
ЖИРГЭХ

        МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ  МОНГОЛЫН ЦАХИАГИЙН  ЭЛБЭГДОРЖ

 

МОНГОЛ БАХАРХАЛЫН ӨДӨР “ЧИНГИС ХААН” ОДОН ГАРДУУЛЖ ХЭЛСЭН ҮГ             

                                               

 Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Чингис Хааны одонт Эрхмүүд ээ,

Хүндэт зочид, хатагтай ноёд оо,

Өнөөдөр Монгол түмний бахархалт өдөр.

Монголчууд бахархалыг бүтээж, соёлыг түгээж, түүхийг эзэгнэж ирсэн аугаа ард түмэн.

Монголчууд бидний бахархал бол:

Монгол хүн,

Бидний эх орон,

Бидний өвөг дээдэс,

Бидний их түүх, гайхам соёл уламжлал,

Эх орны маань тусгаар тогтнол, эрх чөлөө юм.

Монгол түмний түүхийг олон бахархалт хүмүүн бүтээж ирсэн юм.

Тэр бүхний хаан бахархал нь Эзэн Чингис богд билээ.

Бид их хаанаараа бахархдаг.

Чингис хааныхаа амьдрал тэмцэл, бүтээсэн түүх, ухаан билэгээр бид бахархдаг. Их хааныхаа хэн ч давтаж хүч хүрээгүй гайхамшигт өвөөр Монгол хүн бүр бахархдаг.

Сайн хүн сайн өв бүтээдэг.

Суут хүн мөнхийн өв үлдээдэг.

Чингис хаан бол Монгол хүн бүрт хамаатай өв бүтээсэн юм.

Чингис хааны өв бол Монгол хүн бүрийн бүтээл юм.

Аугаа хүн амьд түүх үлдээдэг.

Түүний өвийг үр хойч нь үргэлжлүүлэн  бүтээдэг.

Чингис хаан бидэнд шударга байхыг сургасан.

Чингис хаан хөдөлмөрч, бүтээлч хүнийг үнэлдэг байсан.

Чингис хаан атгаг муу санаа үйлдэл, авлига хулгайг цээрлэдэг байсан.

Чингис хаан андын үнэнч нөхөрлөлийг эрхэмлэдэг байсан.

Чингис хаан улс олныхоо нийтлэг эрх ашгийн төлөө мууг хашрааж, сайныг дэмжиж явсаан.

Чингис хаан Монголдоо сайн бүхнээ өвлүүлсэн.

Монголчууд бид их хааныхаа эрдэнэт өвийг цаг үргэлж санаж, түүнийг хүн бүр чадах бүхнээрээ баяжуулж өргөжүүлэхийг хичээх ёстой.

Монгол хүн бусдаас дутуу сэтгэнэ гэж үгүй.

Монгол хүн бусдаас дутуу урлана гэж байхгүй.

Монгол хүн бусдаас дутуу ажиллана, хөдөлмөрлөнө гэж үгүй.

Монгол хүнд бусдаас дутах юм байхгүй.

Бид гагцхүү их хөдөлмөрлөх хэрэгтэй.

Гойд хичээх хэрэгтэй.

Өөртөө итгэх л хэрэгтэй.

Өөртөө итгэсэн хөдөлмөрч хүн амжилтад хүрдэг.

Өөртөө итгэсэн үндэстэн хөгжиж дэвждэг. Оршдог. Үргэлжилдэг.

Эрхэм нөхөд өө,

Монголчууд өнөөдөр бахархалыг бүтээсээр яваа.

Түүний илэрхийлэл олон бахархалт хүмүүн энэ хүндтэй танхимд хүрэлцэн иржээ.

 

Монгол төр үндэснийхээ энэхүү бахархалт өдрийг даширлуулж Чингис хааны одонгоор Монгол түмнийхээ бахархалт хүмүүнийг өргөмжлөн шагнадаг уламжлалтай.

 

Энэхүү эрхэм дээд хүндэтгэлийг өнөөдөр зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёод үзүүлэхээр шийдвэрлэсэн юм.

 

Мэнд-Ооёо бол манай бичгийн мэргэдийн дундаас Монгол Улсын төрийн дээд шагнал - тэргүүн зэргийн одон “Чингис Хаан” одонгоор шагнуулж байгаа анхны зохиолч, яруу найрагч юм.

 

Монголын гайхамшигт өв Монгол айл бүрт, манай эх орны газар бүр байдаг.

Мэнд-Ооёо бол Монгол түмний бишрэлт газар шорооны нэг Дарьгангын хээр талд төрж өссөн хүн.

Тэр Монгол язгуур өв соёл, уламжлал заншил, тэр хосгүй Монгол ахуйд өлгийдүүлж өссөн, түүнийгээ тээж, бүтээж, дэлгэрүүлж яваа хүн бол Мэнд-Ооёо юм.

 

Монгол хүн бол улсаа боддог.

Монгол хүн бол олныг сэддэг.

Монгол хүн бол уламжлал, соёлоороо бахархдаг.

Өөртөө итгэлтэй Монгол хүний хөл дор дэлхийн дэвжээ оршдог.

Монгол түмний уламжлал соёл, бүтээл туурвилыг дэлхийн дэвжээнд гаргаж олон хэлийн хүний гайхширал бахархлыг төрүүлж чадсан хүн бол Гомбожавын Мэнд-Ооёо юм.

 

Мэнд-Ооёогийн хийж, бүтээж, түгээж явааг Монголын уран бүтээлч бүр хийчихмээр санагдам болжээ. Нэг үе хол байсан дэлхийн соёл, яруу найргийн дэвжээг Монгол хүн бүрт ийм ойрхон болгож чадсан гавъяа зүтгэл бол яах аргагүй Мэнд-Ооёод ноогдоно.

 

Мэнд-Ооёогийн амжилтын нууц бол Монгол уламжлал соёлын, уран зохиолын арвин өв баялаг, бас хувь хүний бүтээлч, хөдөлмөрч, өөртөө итгэлтэй, Монголоо гэх унаган зан чанарт оршиж байгаа юм.

 

Мэнд-Ооёо бол өнөөдөр бүтээж туурвиж байгаа манай зохиолч, яруу найрагчдаас гадаадын хамгийн олон хэлээр бүтээл нь орчуулагдан түгсэн авъяастан юм.

 

Мэнд-Ооёо бол Хятадаас Англи хүртэл, Грекээс Солонгос, Энэтхэг, Япон, Америк гээд олон орны нэр хүндтэй шагнал, зэрэг дэв хүртсэн уран бүтээлч юм.

 

Мэнд-Ооёо бол олон улсын яруу найрагчдын наадмаас “Хуучин сүмийн дээгүүр саран мандах цаг дор”  шүлгээрээ тэргүүн шагнал хүртсэн найрагч юм. Тэрээр Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, доктор.

 

Мэнд-Ооёо бол дэлхийн яруу найрагчдын дээд цол “Poet Laureate” буюу “Шагналт найрагч” насан туршийн цолыг Алтан титэмтэй нь хүртсэн хүн юм.

 

Лондон хотноо төвлөдөг олон улсын “Пэн” байгууллагын Урал-Алтай хэлтний төвөөс Нобелын шагналын уран зохиолын төрөлд албан ёсоор Монгол Улсаас нэр нь дэвшсэн хүн бол Гомбожавын Мэнд-Ооёо юм.

 

Мэнд-Ооёо утга зохиолын бараг бүх төрлөөр бүтээл туурвижээ. Сүүл үеийнхээс нь “Гэгээнтэн”, “Шилийн Богд” романыг нь нэрлэх ёстой гэж бодож байна.

 

Мэгзэд Жанрайсэг төслөөс эхлээд Монголчуудын түүх соёлын дурсгалыг судлах суртачлах “Монгол сувдан сондор” хүртэл, үндэсний бичгээ сэргээх, уран бичлэгийг суртачлах, морин хуурын өвийг судлах түгээхээс авахуулаад, Монголын соёлын сан,  Монгол соёл, яруу найргийн академи, Соёл уран зохиол, яруу найргийн сэтгүүл гаргах гээд Мэнд-Ооёогий оролцсон, санаачилсан, үүсгэн байгуулсан,эрхлэн удирдсан олон сайн үйлс нь Монголд төдийгүй, олон улсад үнэлэгддэг юм.

 

Бөмбөрцөгийн уран зохиол, яруу найргийн оргил руу Мэнд-Ооёо ганцаар очоогүй. Тэрээр өөрийнх нь илэрхийлснээр тийш “Тэмээн жин”-тэй очсон юм. Энэ жингийн цуваа нэг яваад зогсоогүй. Үргэлжилсээр байгаа. Түүний хүндэт зочин, төлөөлөгч, удирдаж оролцсон Монголын болон олон улсын олон арван хурал, чуулган, үзэсгэлэн, уралдаан, уулзалт ч дээрхийн нэг нотолгоо юм.

 

Мэнд-Ооёогийн санаачлага, хичээл зүтгэл, дэмжлэгээр Монголын олон уран бүтээлч, зохиолч, яруу найрагчид дэлхийн уран зохиол, урлаг соёлын тавцан тийш замаа засаж байна. Мэнд-Ооёо бол Монголын бичгийн мэргэдийг дэлхийн түвшинд гаргах, дэлхийнхийг Монголд авч ирэх хос урсгалын нэр хүндтэй зохиогч нь юм. Дэлхийн олон хэлийн яруу найрагчид Мэнд-Ооёогийн санаачлагаар Монголд чуулж байсныг бас нэмж тэмдэглэе.

 

Дээр хэлсэн бүхнийг багтаагаад Монголын уран зохиол, бичиг, соёлыг судлах, олон улсад суртачлах түгээх их үйл хэрэгт оруулсан, оруулж байгаа хосгүй хувь нэмрийг нь онцгойлон үнэлж Монголын төр өнөөдөр Гомбожавын Мэнд-Ооёод “Чингис Хаан” одон хүртээж байгаа юм.

 

Мэнд-Ооёо эх орондоо ч, олон улсын тавцанд ч олонтой явж ирсэн, Монголынхоо сайн сайхныг, уламжлал, ахуй, соёлыг олонд хүртээж яваа буянтай уран бүтээлч.

 

Монгол уламжлал соёлоор бахархах бахархал, бас түүнийг нээж илэрхийлэх итгэл, чадвар, зориг бол Мэнд-Ооёогийн хувьд нийгмийн байгуулал, эсвэл маргаан атаархлаас ангид зүйл.

 

1977 оны өдий цагт л арван нөхдийн хамт уран бүтээлийн “Гал” нууц бүлгэмийг байгуулж, зохицуулж явсан хүн бол Мэнд-Ооёо. Тэр үед ингэж зөвшөөрөлгүй бүлгэм байгуулах нь амь, ажил, амьдралд хүртэл халтай байсныг одоо цагийнхан хүн үүсэхээс л эхэлж байсан эрх мэт аашлах нь, юу ч гэмээр юм дээ.

 

Тэр цагт хорин хэдтэй Мэнд-Ооёо “Дэлхий ээж Тандаа би хайртай” гэх шүлгээ бичсэнийг бодоход түүний хийж бүтээж, хүрч хүргэж, хүртэж хүндлэгдэж яваад нь хариу болох мэт.

 

Эрхэм хүндэт Монголчуудаа,

Монгол Улс авъяастнаар дутахгүй.

Харин зарим Монгол хүнд өөртөө итгэх итгэл, ажил хөдөлмөр хийх эрмэлзлэл сул байгааг Мэнд-Ооёогийн санаачилж сэдэж, хийж бүтээж байгаагаар нөхөх боломжтой гэж би харж байна.

 

Нэг сайн хүний үлгэр дууриал, бүтээл туурвил, үзэл санаа, үйл хэрэг олон сая хүнийг зоригжуулан дуудах нь бий.

 

Би дээрхи санаагаа дараахь жишээгээр онцолмоор байна. “Дарьгангын гурвал” гэх нэр манай орчин цагийн уран зохиолын ертөнцөд алдартай. Данзангийн  Нямсүрэн, Очирбатын Дашбалбар, Гомбожавын Мэнд-Ооёо. Зээрийн хондлой шиг тэр багахан газартай энэ гурав хүйн холбоотой.

 

Гэтэл Монгол хичнээн уудам нутагтай билээ.

Хичнээн олон хүнтэй билээ.

Хичнээн их боломжтой билээ.

Хийж бүтээх эрх чөлөөтэй билээ.

Тооноосоо олон санагдах Монголын ард түмэнд их ирээдүй бий.

Их боломж бий.

Монголчуудаа өөртөө итгэцгээе.

Хариуцлагатай, ёс зүйтэй байцгаая.

Хийж бүтээхийн төлөө дор бүрнээ зүтгэцгээе.

Зөвхөн уйгагүй хөдөлмөр, их ажил, сахилга хариуцлага л Монголыг сайн сайханд хүргэнэ.

Хөдөлмөрлөж байгаа, санаачилж байгаа, бүтээж байгаа бүхнийг дэмжье.

 

Монголын хөгжлөөс хойш нь чангааж байгаа, биднийг хагалж бутаргаж байгаа, Монголын сайн сайхнаас хулгайлж байгаа бүхнийг жигшье.

 

Монгол хүний бүтээл Нэгдсэн Үндэсний Байгууллага, Олимпын хөтөлбөрт орж болдгийг, Монголчуудын бичиг соёл, бүтээл туурвил, амжилт ололт олон хэлийн хүний бахархлыг төрүүлэх увидастайг, бүр Монгол хүн олон улс, дэлхийн авъяастнуудын оргил тэргүүнд нь оройлон хүрч болох боломжтойг Гомбожавын Мэнд-Ооёо Та бэлхэнээ харуулж байна.

 

Ингээд Мэнд-Ооёо Танд Монгол түмний бахархалт энэ өдөр Монгол Төрийн Тэргүүн Дээд Шагнал  - “Чингис Хаан” одонг гардуулж өгье.

 

Монголын минь сайн охид, сайн хөвгүүд улам олон болох болтугай.

Монголын бичгийн мэргэдийн бүтээл улам холыг туулах болтугай.

Монгол Улс минь мөнхөд оршиг ээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Засгийн газар хуралдаж байна
Б.Ган-Очир: Тоглоомын дүрмээ тодорхой болгоод ард түмэнд мөрийн хөтөлбөрөө танилцуулж ялалт ялагдлаа шийдье
Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (39)

  • иргэн (202.131.239.130)
    би жирийн ажилчин хүн.энэ хүн надад таалагддаг байсан.Одоо эргээд бодоход нэг л сайн ажилласангүй дээ
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (59.153.115.63)
    Хэдийг авсан бол
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (126.250.59.11)
    Ichdegyi novsh Mongolig syiryylj dytsgaad hujaad zarlaadaa
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (182.160.32.108)
    дандаа худлаа ярих юм энэ хүн. ганцхан жишээ хархориныг нийслэл болгоно гээд нүүхүү? үлдэхүү? гээд байсан. нүүсэнгүй хошгируулчихаж. гэтэл казах назарбаев маш гоё шинэ нийслэлтэй болгосон.хийдэггүй шүлэг уншдаг ерөнхийлөгч. бас их атаархуу. хэлтэй боловсролтой хийсэн юмтай Энхбаярт атаархсаар 6 жилийг барав.
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (182.160.32.108)
    ярьсанаа маргааш нь мартчихсан тууж явдаг хоосон чалчигч гэдгийг ард түмэн мэддэг болсон. ганхан жишээ нөгөө хархорин нийслэл болно нүүхүү? үлдэхүү гээд байсан. яасан үлдчихсэн? хи хи хи .
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (178.197.239.122)
    хүзүүгүй новш
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.57.95.129)
    AH zailaaaaaaaaa
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.57.95.129)
    Zuv zuv Ardchilsan tor zasagt itgesnees oortoo itgesen ndeer.Tor,zasagiin ner hund shalnii alchuur bolson.AH zailaaaaaaa
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (82.240.207.112)
    Өөрөө өөртөө итгэ гэж хэлчихээд өрөөл бусдаас өр тавьж улс орноо худалдаж байгаа нь ариун явдал уу Элбэгдорж ерөнхийлөгчөө. Ингэж хэлж ярьж байгаа юм нь зөрж 360 ° эргэж байхад эрүүл ухаантай юм бол өөрийгөө эргэж хармаар болжээ ерөнхийлөгч минь
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • хэхэ (103.57.93.166)
    хэхэ энхбаярын хуцмарууд
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (185.64.196.132)
    Tiimee,bid mongol hundee itedegui harin gadnihand itgedeg,gadnihnig tejeedeg OT- n bayalag mongol hund yagad hurtehgui ,hedhen turiin hulgaich nariig tejeej bgaa um be Mongol hund itgej Mongoliin injeneruded uguhgui yasiin.OT - n baylag bolon bidnii ubug deedsiin uldeesen gazar nutgiig baritsaand tabisan gadniin kompaniin tulburt hichneen ih mungu udur bur tulj bgaa bilee?!ene ih ur shirend uls oronoo oruulj Bid 1 ongon huuhnee gadnihand injgui ugsun,ter odoo ungursun gej helsen ugiin chin tuluu ta nariig shuuh tsag irnee
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • f (202.70.46.217)
    yaval tani shig xulixan deer n tsetseg urguuldag bolh uu. itgvvlj aildaach undur xvzvv uran xoshuutaa
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • Bitgii Huts Huzuugui Deeremchin (202.179.10.134)
    Нээрээ ч урвагч чамд итгэсэнээс өөртөө итгэсэн нь дээр байхаа. Муу урвагч авилгачин хар мөртөй, хятал Элбэгдоржоо чи үхээрийн муугаар үхнэ дээ. Монголын ард түмнийг ядууруулж доройтуулсаныхаа төлөө.
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • sbat (122.201.22.85)
    Chamd itgeed ene uls oron ymar bolsniig ard tumen harj bgaa odoo uursudduu itge gej chi zuw heljee lalar mini
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (59.84.135.192)
    Bitgi huts chi hogin hudalch lalar chi zygeer zailsan deer
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • зочин (103.57.95.233)
    Сайн хүн сайн өв бүтээдэг. Суут хүн мөнхийн өв үлдээдэг Харин та юу үлдээж юу бүтээсэн бол өөрөө эхлээд бодоод үз дээ Уг нь монголчууд таньд итгэж танийг төрийн тэргүүнд 2 удаа болгосон одоо итгэх хэрэггүй болж өөртөө итгэх хэрэгтэй болсон юм байна.
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • зочин (103.26.194.34)
    Элбэгдоржоо чамайг монголчууд нэг нүдээрээ үзэхээ байжээ чи яаж ч жүжиглээд өнгөрч .нэг зохиолч шагнаж түүгээрээ хүнийг муу хэлж болохгүй гэж баахан үг хэлүүлэх шив .долоон уулын цаагуур далд ор
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • ОЮУТОЛГОЙН ОФШОР ДАНСТАН (122.201.31.160)
    ХАРАХААС ДУРГҮЙ ХҮРДЭГ БОЛЧИХОЖ, МӨН Ч ОЛОН ЖИЛ ХУЛХИДУУЛСАН ДАА ЭНЭ ХҮНД
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • зочин (82.240.207.112)
    Улс орноо хятадын хараат болгох гэж яваа ерөнхийлөгч ямар нүүрээрээ өөрөө өөртөө итгэе гэж хэлж чадаж байнаа. Ингэж хошигруулж байгаад нэг л өдөр хятадын монгол болсон байхав .улс орноо доройтуулж ядууруулж байж өөрөө өөртөө итгэж монгол хүн болсноороо бахарх гэх, монгол хүн нэг бүр нь 13сая төгрөгний өртэй гэж итгэж бахархаж явахуу худалч ерөнхийлөгчээ амьдралтай юм яримаар юм.
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (182.160.40.149)
    болор цом уу? уран үгсийн чуулган уу?
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
    • хахаха
      хэхээ тархиныхаа хэмжээгээр сэтгэ
      2015 оны 11 сарын 12
  • Зочин (194.242.114.86)
    HOWSHIIN TARWAGA CHI SHANGAA HURTEH TSAG IRNEE
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
    • хэхэхэ
      хэхэхэ Энхбаяр ч аль хэдийн нь улс төрийн үхдэл болсон доо гэж хэхэхэхэ
      2015 оны 11 сарын 12
    • Зочин
      HAHA OILGOMJTOI
      2015 оны 11 сарын 12
    • Хоое маанагаа
      Иймэрхуу шизотой маанагууд ч бас олон болж байна шуу! Цус нь ойртсон гар байх даа хоорхийс
      2015 оны 11 сарын 12
  • Зочин (182.160.40.76)
    гитлер чингэс дракула
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
    • хахахаха
      хэхэхэ Путлер=Гитлер
      2015 оны 11 сарын 12
  • Зочин (182.160.40.76)
    элбэгдоржийн тэжээвэр бээжин хав өөрөө амаа тат
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
    • хэхэхэ
      хэхэ ардчилалын буянд орох оронтой идэх хоолтой л явна
      2015 оны 11 сарын 12
    • Зочин
      TEJEEVER HAHA
      2015 оны 11 сарын 12
  • uu zaza (103.229.121.31)
    Manai erunhiilegch aguu uran iltgegch yumaa. yarij bgaa shigee uran bgaasaidaa
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • хэхэхэ (202.5.196.170)
    хэхэ Энхбаярын тэжээвэр гөлөгнүүд амаа тат
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • Гадаад (103.26.194.93)
    Монголыг Хятадын өлмийд сөгдүүлэх гэж хичээнгүйлэн зүтгэж яваа энэ тэнэгээс хагацах юмсан
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
    • Зочин
      TSUS OIRSON
      2015 оны 11 сарын 12
  • Зочин (185.64.196.132)
    Mend ooiee gyai bol gaihamshigtai hun bid medne.
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
  • Зочин (185.64.196.132)
    Nam bolgoj mongolchudig hagalsan hun hen bilee
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
    • Зочин
      NAMTAI GAITAI
      2015 оны 11 сарын 12
    • хэхэхэ
      Монголчууд олон намтай байх нь чамд гай болоод байна уу коммунист хархаа
      2015 оны 11 сарын 12
  • Зочин (182.160.38.170)
    германд гитлерийн төрсөн өдрийг тэмдэглээд сүйд болвол яана аа? манай энэ марзан шаравууд хошин шог тоглоод үнэн инээдтэй.
    2015 оны 11 сарын 12 | Хариулах
    • хаххаа
      хэхэ Чингис хааныхаа төрсөн өдрийг тэмдэглэх чамд онцгүй байна уу хахахха Гитлерийг чи Чингис хаантай зүйрлэх санаатай хахахаххах
      2015 оны 11 сарын 12
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгджээ
    1 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    42 мин
  • Засгийн газар хуралдаж байна
    45 мин
  • Үйл явдал: “Р.Чойном-90 жил” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд гарч байна
    1 цаг 4 мин
  • Монгол Улс ба Нөөцийн эдийн засаг
    1 цаг 26 мин
  • Б.Ган-Очир: Тоглоомын дүрмээ тодорхой болгоод ард түмэнд мөрийн хөтөлбөрөө танилцуулж ялалт ялагдлаа шийдье
    16 цаг 4 мин
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
    16 цаг 12 мин
  • Counter-Strike 2 жирийн тоглогчид хүртэл мөнгө олох боломжтой экосистем болон хөгжиж байна
    17 цаг 54 мин
  • GalOl app нээлтээ хийлээ
    19 цаг 36 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
    21 цаг 13 мин
  • Өнөөдөр дэлхийн "Олон улсын ухамсрын өдөр" тохиож байна
    21 цаг 17 мин
  • Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    21 цаг 21 мин
  • 3х3 ААШТ: Эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хэсгээ тэргүүллээ
    21 цаг 27 мин
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
    21 цаг 56 мин
  • Нойтон цас орж, сэрүүснэ
    22 цаг 11 мин
  • Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит барилдаанд хэн түрүүлэх вэ?
    22 цаг 21 мин
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    Уржигдар 13 цаг 25 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    Уржигдар 12 цаг 48 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 12 цаг 36 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Уржигдар 12 цаг 27 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК