УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт болох байсан ч гишүүдийн ирц бүрдээгүй гэх шалтгаанаар 14.00 цаг хүртэл хойшлогдлоо.
Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх ёстой. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 14 цагт зарласан. Чуулганаар ирэх оны төсвийн хуулийн төслийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж батлах юм.
Т.Энхэлээ