Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Элбэгдорж: Монголчууд өөрсдөөрөө бахархах хэрэгтэй

2015-11-13
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар уламжлал болгон 5 дахь жилдээ гаргаж буй “Мөнх тэнгэрийн бичиг” монгол бичгийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Уран зургийн галарейн үзэсгэлэнгийн танхимд боллоо.

 

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, А.Ганбаатар, эрдэмтэн мэргэд, монгол бичгийн мэргэжилтнүүд, оюутан сурагчид, иргэдийн төлөөлөл оролцов.

 

Өмнөх жилүүдэд гаргасан үзэсгэлэнд монгол уран бичлэгийн үзмэрээр дагнан бүтээлийн үзэсгэлэн дэглэдэг байсан бол энэ удаа монгол бичгийн 1000 жилийн түүхийг харуулан үзэгчдэд хүргэсэн нь “Мөнх тэнгэрийн бичиг-2015” үзэсгэлэнгийн онцлог байв. Үзэсгэлэнд эртний монгол бичгийн дурсгалууд, зоос, бичиг сурвалжууд, 1985-2015 оныг хүртэл монгол бичгийн талаар төрөөс гаргасан тогтоол, шийдвэрүүд, цахим монгол бичгийн машин бичүүрүүд, “Хүмүүн бичиг” сонины түүх, Монголын сайхан бичигтнүүдийн бүтээлүүд, ЕБС-ийн монгол хэл, уран зохиолын 60 багшийн сургалтын бүтээлүүд зэргийг дэлгэн харуулсан байна. Мөн цахим монгол бичгийн галарейг анх удаа мэдрэгчтэй дэлгэцээр тайлбарлан хүргэж байгаа юм.

 

Үзэсгэлэнг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Энэ танхимд хүрэлцэн ирсэн эрхэм хүмүүсийн түмэн амгаланг айлтгая. Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр-Монгол бахархлын өдөр өнөөдөр ч үргэлжилж байгаа. Монгол бахархлын өдөр гэдгийн цаана хоёр гол агуулга байгаа юм.

 

Монголын хамгийн гол бахархал бол монгол хүн юм. Монгол эх орноороо, монгол түүхээрээ, уламжлал соёлоороо, монголчуудын сайн сайхнаар бахархаж , түүнийг бүтээдэг, тээж явдаг монгол хүн бол Монголын хамгийн том бахархал. Монгол хүмүүний хаан бахархал нь Эзэн богд Чингис хаан юм. Эзэн богд Чингис хаан бол хүний биед төрсөн, ээж ааваас заяасан хүн. Бид бүхэн ч хүний биед төрсөн, ээж ааваас заяасан хүмүүс юм.

 

Монголчууд хийж бүтээж байгаагаараа бахархая. Бие биенээрээ бахархая. Гэр бүл дотроо аав ээжээрээ бахархая. Ах дүүгээрээ бахархая.Танай гэр бүл дотор сайн үйлс бүтээж байгаа, сайн зүйл хийж байгаа хүмүүсээрээ бахархая. Тэднийхээ хөдөлмөр, бүтээлийг дэмжие гэдэг санаа Монгол бахархлын өдрийн ард байгаа юм. Ерөөсөө монголчууд өөрсдөөрөө бахархаж байх юм бол олон хүнтэй улсаас дутахгүй хөгжиж дэвжиж чадна. Монголчууд бусдаас дутуу бодно гэж байхгүй. Бусдаас дутуу сэтгэнэ гэж байхгүй. Монголчууд бусдаас дутуу урлана гэж байхгүй. Дутуу бүтээнэ гэж байхгүй. Монгол хүнд бусдаас дутах юм байхгүй. Бидэнд нэмж хэрэгтэй байгаа зүйл бол хөдөлмөрлөх хэрэгтэй. Залхуурахгүй байх хэрэгтэй. Хөдөлмөрлөж байгаа, ажил хийж байгаа, түүгээрээ өөрийнхөө амьдралыг авч яваа тэр хүмүүсээр, тэр иргэнээрээ бид бахархдаг байх ёстой. Хэрэв энэ бахархлыг бий болгож чадах юм бол монголчууд өөдлөн дэвжинэ. Өөртөө итгэдэг болно. Бид өөрсдөдөө маш их итгэх ёстой.

 

Ийм аугаа түүхтэй ард түмэн, аугаа зүйлийг бүтээж явсан ард түмэн, ийм аугаа соёлыг тээж яваа ард түмэн өөрөөрөө бахархах хэрэгтэй. Аугаа зүйлийг бүтээх боломжтой. Ийм учраас бид үүний төлөө явах ёстой. Үүнийг ухааруулах, ойлгуулах, мэдрүүлэх, тал талаасаа нийлж дэмжих өдөр бол Монгол бахархлын өдөр юм.

 

Хоёрдугаарт миний хэлэх гэсэн санаа бол өдөр болгон Монгол бахархлын өдөр болж байгаасай гэж бодож байна. Монгол бахархал айл бүхэнд өдөр болгон байж байгаа шүү дээ. Хүн бүхний сайн үйлээр, сайн бодлоор, сайн санаагаар, сайн хөдөлмөрөөр, сайн бүтээлээр хэрэгжиж биелж байгаа. Ийм учраас Монгол бахархлын өдөр гэж нэг өдөр байдаг биш, бүх өдөр байнга үргэлжилж байгаасай гэсэн ийм сайхан бодол байдаг юм.  

 

Монгол хүмүүний бүтээсэн гайхамшигтай, дэлхийд хосгүй бүтээлүүдийн нэг бол монгол бичиг маань байгаа юм. Монгол хүн байя, монгол бахархалтай байя гэвэл монгол хүн бүхэн бичгээ хэрэглэдэг, бичдэг байх нь монгол хүнийг, Монгол Улсыг, монгол үндэстнийг тодорхойлох хамгийн гол тодорхойлолт юм. Тийм учраас энэ “Мөнх тэнгэрийн бичиг” гэдэг монгол бичгийн үзэсгэлэнг жил бүхэн Монгол бахархлын өдрөөр гаргадаг, нийт ард түмэндээ таниулдаг, энэ соёлыг тээж, бүтээж яваа бүтээлч хүмүүсээ таниулдаг, ийм өдөртэй болсон.

 

Энэ жилийн үзэсгэлэн бол онцлогтой. Нэгд, өмнө нь монгол уран бичлэгийн авьяастнуудын бүтээсэн зүйлийг харуулдаг байсан. Энэ жилийн үзэсгэлэн дээр монгол бичиг яаж бий болсон тухай түүх, түүхэнд яаж уламжлагдаж ирсэн бэ гэдгийг харуулах эд өлгийн зүйлсийг дэлгэн харууллаа.

 

Хоёр дахь гол онцлог нь монгол бичиг орчин цаг үетэйгээ зохицож яваа. Цахим компьютерээр монгол бичгийг хэрхэн бичиж байна вэ. Зөвхөн хүн гараараа бичдэг биш, цахим орчинд яаж хэрэглэж байна, яаж хэрэглэж болж байна гэдэг ололтуудыг харуулсан үзэсгэлэн бас энд гарч байна. Гурав дахь онцлог нь монгол бичгийг зааж, түгээж явдаг дунд сургуулийн багш нар, эрдэм шинжилгээний ажилтнууд энэ үзэсгэлэнд бүтээлээ дэлгэж сургах арга зүй зэргээ олон нийтэд таниулж байна.

 

Хамгийн гол нь монгол бичгийн гарын авлага, хэл бичгийн холбогдолтой гарын авлагуудыг дэлгэн үзүүлсэн. Үүгээрээ энэ жилийн “Мөнх тэнгэрийн бичиг” гэдэг үзэсгэлэн агуулгын хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хийж ирсэн ажил бүтээлийг толилуулан үзүүлж байгаагаараа их агуулгатай зүйл болж байна. Олон монголчууд, олон ард иргэд маань энэ үзэсгэлэнтэй ирж танилцаасай гэж бодож байна.

 

Одоо хэд хэдэн зүйл хэвшээд байна. Юм дээрээсээ эхэлж дадал болж байх ёстой. Монгол Улсыг төлөөлж гадаад улс орон руу явуулж байгаа бичгийг монгол бичгээр явуулдаг болсон. Үүнийг их сайн үзүүлэлт гэж бодож байгаа. Мөн монгол хүн үүсч, төрж, баяр бэлэглэж ирдэг үйл явдлыг баталдаг хамгийн гол зүйл болох төрсний гэрчилгээг кирилл, монгол бичгээр хослуулж бичиж өгч байгаа. Оюутан, сурагч залуучуудын сургууль төгссөн төгсөлтийн гэрчилгээг монгол бичгээр бичиж өгдөг болсон. Эдгээрийг энд хэлэх нь зөв байх. Ийм байдлаар монгол бичгийн хэрэглээ цаашаа нэмэгдэж байх ёстой.

 

Нэг ч гэсэн зүйл дээр монгол бичгийн хэрэглээ нэмэгдээсэй гэж бодож байгаа. Ямар зүйлүүд дээр нэмэгдэж байгааг та бүхэн энэ үзэсгэлэнгээс харах болно. Энд монгол бичгийн хань хамсаатнууд гэж хэлж болохоор монгол бичгийг насан туршийн зорилгоо болгосон сайхан буурлууд, алдартай хүмүүс хүрэлцэн ирсэн байна. Монгол бичгээрээ шимтэн бичиж байгаа, оролдож байгаа залуучууд, оюутан, сурагчид, залуу үеийн төлөөлөл ирсэн байна. Багш,сурган хүмүүжүүлэгчид ирсэн байна. Та бүхний хүчин зүтгэлээр монгол бичгийн тархалт, суу алдар улам цаашаа өргөжин дэвжих болтугай гэсэн өлзийтэй ерөөлийг өргөе. Та бүхэнд их баярлалаа” гэлээ.

 

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзэсгэлэнд дэлгэн тавьсан үзмэрүүдийг үзэж сонирхов.

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • зочин (103.26.195.114)
    Үхэр монгол нэртэй маш их өртэй гэдгээрээ бахархах юмуу тэр өршөөж явуулсан 35 тэр бум төгрөгөө төлөөрэй ард түмэн ерөнхийлөгчөөс нэхэх хэрэгтэй худлаа сүржигнээд байсан эх орондоо хайртай гээд байсан нөхдүүд яасан бэ тэмцээ ч.
    2015 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин (182.160.33.228)
    эхлээд хийсний дараа бахархмаар юмаа. Хийсэн юмгүй байж юугаараа бахарх гэд байгаам бол
    2015 оны 11 сарын 15 | Хариулах
  • bold (150.129.140.62)
    Baharhah yum algaa baharhah zuiliig maani ene tarwagan nuhur zaraad duussan .....zail zail icheendee or
    2015 оны 11 сарын 14 | Хариулах
    • bayar
      Neeree l unen shuu.sanal neg bn
      2015 оны 11 сарын 14
  • иргэн (150.129.141.44)
    АНам засагт гарснаас хойш Төрийн байгууллагууд дээр сайд нар нь томилсон захиралтайгаа нийлж албан тушаалын дээрэм хийж өөрсдийн булхайг нуух баг бүрдүүлж улмаар төсвийн мөнгийг үргүй өөрт ашигтайгаар зарцуулах нь гаарсан. Бахархаад байх юм алга , харин ч бачимдаж эхнээсээ шатаж байгааг ойлгохгүй байна уу. Ийм засаг төрийг хурдан л өөрчилж сайжруулах хэрэгтэй баймаар юм.
    2015 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.32.192)
    өөрийгөө шатаасан хэргийн цаад шалтгаан нь элбэгдорж шүү дээ. ардчилсан нам ч бас бараг бүхлээрээ Монголын эрх ашгаас урвасан. гэтэл ганц нэг захирал ажлаас нь халаад гол гэмт хэрэгтнүүд өөрсдөө цэвэрхэн мултрах гэж байна. элбэгдорж баярцогт сайханбилэг батүүл гэсэн эх орныг хүн ардтай нь зарсан гэмт бүлэглэл
    2015 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.32.192)
    тавантолгойг ард түмэнд гэсэн энхбаяр гол усаа гэсэн мөнхбаяр гэх мэтээр эх орноо гэсэн болгоныг барьж хорьчихоод юу гээд солиороод байна. эх орныг минь худалдсан батүүл жастин капла баярцогт нартай гараа атгалцсан байж юу гэж солиороод байнаа?
    2015 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.57.93.63)
    Элбэгдөрж, Сайханбалаг, УИХ бүгдээрээ ОГЦОРОХ ёстой!! Элбэгдорж ОГЦОР!!! ОГЦОР!! Элбэгдорж ОГЦОР!!! ОГЦОР!! Элбэгдорж ОГЦОР!!! ОГЦОР!! Элбэгдорж ОГЦОР!!! ОГЦОР!
    2015 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (185.64.196.132)
    Ulger tugsmoi
    2015 оны 11 сарын 14 | Хариулах
  • Эмгэн (103.26.194.142)
    худлаа амладаг төр засаг, ерөнхийлөгч хэрэггүй.
    2015 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (49.0.204.106)
    охидуудаа буцааж ав амьд дээр нь ерөнхийлөгчөө
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • hutsdag haltar bn (27.123.213.170)
    Gazar nutgaa erdnes baylagaa gadnihand zugeer l belgelj baihig chin haraad bid nar baharhah hereguu bitgii huts muu lalar chi muu naadhinhaa shang hurtnee muu huzuugui uhaan muutai lalraa
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
    • Зочин
      Элбэгдөрж, Сайханбалаг, УИХ бүгдээрээ ОГЦОРОХ ёстой!! Элбэгдорж ОГЦОР!!! ОГЦОР!! Элбэгдорж ОГЦОР!!! ОГЦОР!! Элбэгдорж ОГЦОР!!! ОГЦОР!! Элбэгдорж ОГЦОР!!! ОГЦОР!!!!!!!!
      2015 оны 11 сарын 13
  • Зочин (59.153.113.136)
    худлаа ярихаа боль
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • zochin (121.88.216.27)
    bi lav iim eronhiilogchoor baharhahgui neg l dyr isgesen gar haragdaad baidgiin huchtei lideriin yamar ch shinj baihgui enhbayartai temtseh gej l eronhiilogch bolson ym shig bgaani
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • zochin (103.9.89.66)
    or zeeleeree baharhah ymuu erhem eronhiilogchoo ih goe goe vgtei ym yarihiinmaa bodit amidralaas tasarchihsan uls eh oron ard tvmenii amidral yamar bgaag ta er ni medej bnuu ene eh orond amidardag bol uul ni medmeer ym
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
    • Зочин
      Элбэгдөрж, Сайханбалаг, УИХ бүгдээрээ ОГЦОРОХ ёстой!! Элбэгдорж ОГЦОР!!! ОГЦОР!! Элбэгдорж ОГЦОР!!! ОГЦОР!! Элбэгдорж ОГЦОР!!! ОГЦОР!! Элбэгдорж ОГЦОР!!! ОГЦОР!
      2015 оны 11 сарын 13
    • Зочин
      baharhaad jum alga harin ichiz bn
      2015 оны 11 сарын 13
  • Зочин (59.153.114.237)
    монголчууд өөрсдөөрөө бөхөрхөх хэрэгтэй гэв үү??? ёстой хуц л гэхээс дээ бид одоо юугаараа бахархах юм эцэг өвгөдийнхөө халуун амь бүлээн цусаараа хамгаалсан эрх чөлөө газар нутаг эрдэхэс баялагаа энэ төрийн түшээс нэртэй авилгач луйварчидаар дамжуулан харийнханд өгөөд дууслаа цусаараа тамгалж үлдээсэн алтан төрийг маань үндсэн хуульд өөрчлөлт оруулах нэрээр намуудын тоглоомын бай болгох гэж байна бас газар шороо тусгаар тогтнолоо алдаж харийн колони орон болгох бүх арга хэмжээг АН авч хэрэгжүүлэхээр улайран зүтгэж эхэллээ тэгэхээр бид үхсэн элэнцэгийнхээ хувхай сүүжээр бахархах юм хэлээд өг !!!!
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (182.160.32.140)
    Монголчууд эх захаа алдаж байна даа. Арай ийм байгаагүй.
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (182.160.40.120)
    ажилгүй мөнгөгүй эх оронгүй болчихсон монгол хүн та нарын хошгируулдаг чингэс гэж худлаа зургаар бахархаад өлөн зэлмүүн насыг бараад байхуу?
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
    • Зочин
      Элбэгдөрж, Сайханбалаг, УИХ бүгдээрээ ОГЦОРОХ ёстой!! Элбэгдорж ОГЦОР!!! ОГЦОР!! Элбэгдорж ОГЦОР!!! ОГЦОР!! Элбэгдорж ОГЦОР!!! ОГЦОР!! Элбэгдорж ОГЦОР!!! ОГЦОР!!!!!!!!!!!!!!!
      2015 оны 11 сарын 13
    • Зочин
      harin tiim baharhal duuslaa
      2015 оны 11 сарын 13
  • Зочин (202.9.40.249)
    Teneg al
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (182.160.40.120)
    солиор чамаар заалгахгүй.
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    1 цаг 1 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    1 цаг 11 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    1 цаг 15 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    1 цаг 21 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    2 цаг 39 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    2 цаг 43 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    3 цаг 59 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    4 цаг 17 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    4 цаг 25 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    4 цаг 59 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    5 цаг 7 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    5 цаг 19 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    5 цаг 43 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    5 цаг 59 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    6 цаг 10 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    6 цаг 26 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    6 цаг 48 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    7 цаг 7 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    7 цаг 8 мин
  • Путин Украины дроны цохилтод өртсөн хувийн компанийн эзэмшлийн дэд бүтцүүдийг төрийн мэдэлд авах эрхийг Засгийн газартаа олголоо
    7 цаг 16 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК