Бээжин хотод болж байгаа Пласидо Домингогийн нэрэмжит олон улсын дуурийн
дуучдын ХХ уралдаанд ДБЭТ-ын гоцлооч, гавьяат жүжигчин Э.Амартүвшин
оролцож байгаа билээ.

Бээжин хотод болж байгаа Пласидо Домингогийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын ХХ уралдаанд ДБЭТ-ын гоцлооч, гавьяат жүжигчин Э.Амартүвшин оролцож байгаа билээ. Тэрбээр эхний шатанд олон орны 40 дуучинтай өрсөлдөн тэнцэж, шилдэг 20-д багтаж чадсан байна. Хэрэв дараагийн шилдэг 10 дуучинд багтаж чадвал дэлхийн шилдэг дуучны алдрын төлөө өрсөлдөх аж. Энэ тэмцээн зургаадугаар сарын 10-нд дуусах бөгөөд 18-32 насны залуу дуучид оролцож байга юм.
Пласидо Домингогийн нэрэмжит тэмцээнд амжилттай оролцвол дэлхийн
хэмжээний тоглолтуудад оролцох боломжтой болдог байна. Мөн уралдааны
тэргүүн байрт хоёр хүнийг шалгаруулж, тус бүр 30 мянга доллар олгох бол
II байр тус бүр хоёр хүн 20 мянган доллар, III
байр тус бүр хоёр хүн 10 мянган доллар, тусгай байрын таван шагналыг
10-15 мянган ам.доллар дагалдах гэнэ. Уг тэмцээн 1993 оноос хойш жил
бүр уламжлал болон олон оронд зохиогдсоор иржээ. Харин Хятад улсад анх
удаа болж байгаа юм.