УИХ-ын үдээс хойшхи чуулганы хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонхийн саналаар дэмжиж баталлаа.
Уг бодлого батлагдсанаар ирэх онд зээлийн хүүг 1-3 хувиар бууруулах үүргийг Засгийн газар, Монголбанк хүлээгээд байна. Энэ саналыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гаргасан юм.
Чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийн төсөл түүнтэй холбоотой төслүүдийг хэлэлцэж эхлээд байна.
Т.Энхэлээ