Өчигдөр Афганистаны Кандахарын онгоцны буудлын ойролцоо талибууд тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 22 хүн нас барж мөн тооны хүн шархдаж, гэмтсэн байна. Тосгоны цагдаагийн ажилтны хэлж байгаагаар мотоцикл унасан талибууд байшин руу бөмбөг шиджээ. Гэсэн ч тэд өөрсдөө мөн дэлбэрэлтэнд өртжээ. Кандахарын онгоцны буудалд НАТО-гийн цэргийн хүчин байрладаг тул тэдэнд эсэргүүцлээ илэрхийлж талибууд бөмбөг дэлбэлсэн гэж үзэж байгаа юм.
Албаны хүмүүст энэ хэргийг үйлдсэн гэдгээ талибууд утсаар мэдэгдсэн ч тэдний байрлалыг тогтоож чадаагүй аж.

Албаны хүмүүст энэ хэргийг үйлдсэн гэдгээ талибууд утсаар мэдэгдсэн ч тэдний байрлалыг тогтоож чадаагүй аж.
