Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ирэх оны төсөв ингэж батлагдав

2015-11-14
0
ЖИРГЭХ


Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг баталлаа

 

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.11.13.Баасан гараг/ үдээс хойш хуралдсан нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн тухай хуулиуд, дагалдан өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, энэ удаагийн хуралдаанаар ирэх оны төсөвтэй холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэн батлана гээд, хэлэлцэх асуудлыг танилцуулсан юм. Мөн тэрээр, төсвийн хуулиудтай хамт өргөн мэдүүлсэн  Үндэсний орлогын газрын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон түүнтэй холбоотой дагалдах хуулийн төслүүдийг Засгийн газар  татан авч байгааг гишүүдэд танилцуулсан.

 

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа

 

Нэгдсэн хуралдаанаар эхлээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан танилцуулав.

 

Монголбанкнаас Улсын Их Хуралд 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Үүний дагуу Эдийн засгийн байнгын хороо дээрх асуудлыг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэжээ. 

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар асуулт асууж, хариулт авсны дараа байнгын хорооноос гаргасан найруулгын шинжтэй саналаар санал хураасныг гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг дуусгав. Ингээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүхэлд нь батлах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.5 хувь нь дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдсан.

 

2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

 

Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Энэ талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг танилцуулсан.

 

Тэрээр, уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо 2015 оны 11 дүгээр  сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хийсэн. Хуулийн төслийн анхны  хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй зарим саналуудаар байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн юм. Үүнд:

 

-Төслийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт дэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 2016 онд "6,981.4" гэснийг "7,013.9" гэж, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2016 онд "7,883.0" гэснийг "7,954.4" гэж, ДНБ-нд эзлэх хувь "28.6" гэснийг "28.8 " гэж, нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ 2016 онд "45.5" гэснийг "701.1 " гэж,  2017 онд "761.9" гэснийг "833.4" гэж, ДНБ-нд эзлэх хувь "-2.4" гэснийг "-2.7 " гэж, Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2016 онд "-901.5" гэснийг "-940.5" гэж, ДНБ-нд эзлэх хувь "-3.3" гэснийг "-3.4" гэж, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2016 онд "2,016.4" гэснийг "1,930.5" гэж өөрчлөх санал болно хэмээн танилцуулсан.

 

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан, Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Ингээд зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураасныг гишүүдийн олонх дэмжсэнээр хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулсан юм. Уг санал хураалтаар  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн олонх буюу 62.7 хувь нь дэмжиж, хуулийн төсөл батлагдлаа.

Төсвийг дагалдуулан өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд батлагдав

 

Дараа нь Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав.

 

Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг танилцуулсан.

 

Байнгын хороо хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхдээ дэгийн тухай хуулийн дагуу горимын санал гаргасан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь зарчмын зөрүүтэй зарим саналуудаар дахин санал хураалгах шаардлагатай гэж үзээд саналуудыг дэмжсэн байна. Тухайлбал, Үндсэний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар хоёрыг нэгтгэн Хууль зүйн сайдын харьяа агентлаг болгохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад холбогдох өөрчлөлт хийх, Хүний хөгжил сангаас “Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд өрхийн амжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан 1-17 дугаар бүлгийн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд хүүхдийн мөнгө олгох журмыг Засгийн газар баталж хэрэгжүүлэх, хүүхдийн мөнгөнд зарцуулах хөрөнгийн хэмжээ хүрэлцэхгүй тохиолдолд Хүний хөгжил сангийн 2016 оны төсөвт тодотгол хийн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн агуулгаар төслийг өөрчлөх гэсэн саналууд болон найруулгын шинжтэй хоёр санал гаргасан байна.

 

Мөн санал гаргаагүй бусад хуулийн төслүүдийн хувьд анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг бэлтгэн хамтад нь боловсруулж нэгдсэн хуралдаанд ийнхүү танилцуулж байгаа юм байна.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Ч.Хүрэлбаатар, С.Дэмбэрэл, Б.Гарамгайбаатар нар асуулт асууж хариулт авав. Гишүүдийн асуултын дараа байнгын хорооноос гаргасан 4 зарчмын зөрүүтэй саналаар, мөн төсвийн хуулийг дагалдан өөрчлөлт оруулах 11 хууль, тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал тус бүрээр санал хурааж шийдвэрлэсэн. Дээрх хууль, тогтоолын төслүүдэд өөрчлөлт оруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр хууль тогтоолын төслүүд батлагдлаа.

 

2016 оны нэгдсэн төсвийн төслийг баталлаа

2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөлөл, 2016 оны нэгдсэн төсвийг дагалдан өргөн барьсан хуулиудыг баталсны дараа Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийсэн юм.

 

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг танилцуулав. Тус байнгын хороо дээрх хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусгажээ.

 

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй, Худалдан авах ажиллагааны газар, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын ажлын албыг татан буулгахгүй болсонтой холбогдуулан урсгал зардлыг зохих хэмжээгээр нэмэгдүүлж тооцсон байна.

 

Бүх шатны төсөвт байгууллагад хэмнэлтийн горимыг мөрдөж, гадаад, дотоод албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, сургалт, семинар, ном хэвлэлийн зардал зэрэг тэвчиж болох урсгал зардлыг 16.4 тэрбум төгрөгөөр, Хөгжлийн банкны эх үүсвэрээс санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын дүнг бууруулж байгаатай холбогдуулан зээлийн хүүгийн төлбөрийг 26.6 тэрбум төгрөгөөр тус тус бууруулсан байна.

 

Хөрөнгө оруулалтын зардлаас 149.9 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг төслөөс хасч, 79.2 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг төсөлд нэмж тусгажээ.

 

Дээрх өөрчлөлтүүдийг төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 7,013.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 25.4 хувь, нийт зардал 7,954.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 28.8 хувь, нийт алдагдал 940.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 3.4 хувьтай тэнцэж байна.

 

Түүнчлэн байнгын хороо төсөв батлагдсантай холбогдуулан зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт тогтоолоор үүрэг өгөх нь зүйтэй гэж үзжээ. Тухайлбал, -Хууль зүйн сайдын багц дахь Мөрдөн байцаах албаны конторын барилгын концессын асуудлыг шийдвэрлэх, уг барилгыг Улсын нэгдүгээр эмнэлгийн амбулаторын зориулалттай барилга болгож, дуусгах хөрөнгийн талаар санал боловсруулах,

 

-Улсын нэгдүгээр төв эмнэлгээс санаачилсан “Нэг эмнэлэг-хоёр жигүүр” төслийн хэрэгжилтийн талаар Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцүүлэх,

 

-Зам тээврийн сайдын багцын авто замын төсөвт өртгийг залруулах, нэмэгдүүлэх шаардлагатай ажлуудын асуудлыг Засгийн газар тусгайлан судалж, холбогдох шийдвэр гаргах,

 

-Улсын Их Хурлаас концессоор хэрэгжүүлэхээр санал хүргүүлсэн төсөл, арга хэмжээг 2016 оны 1 дүгээр улиралд багтаан хэрэгжүүлэх,

 

-Эрүүл мэнд, боловсрол, цагдаа, онцгой байдлын салбарын байгууллагаас бусад бүх шатны төрийн байгууллагуудын цалингийн санг 10 хувиар бууруулсантай холбогдуулан Төсвийн ерөнхийлөн захирагчид батлагдсан урсгал зардлыг төсвийн ангилал хооронд зохицуулалт хийж, өр авлага үүсгэхгүй ажиллах,

 

-Бодит гүйцэтгэл нь 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 80-аас дээш хувьтай хэрэгжиж байгаа боловч санхүүжилтийг 2015 онд бүрэн олгож чадаагүй төсөл арга хэмжээг векселиэр санхүүжүүлэх арга хэмжээг авч, дүнг Монгол Улсын 2017 оны төсөвт тусгах гэжээ.

 

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ө.Энхтүвшин, Д.Тэрбишдагва, О.Баасанхүү нар асуулт асууж, хариулт авснаар 2016 оны улсын төсвийн болон сангуудын төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг дуусгав.

 

Ингээд Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг эхэлж, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуралдаан даргалагч Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншиж сонсгон тус бүрээр нь санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн төслийг баталлаа.   

 

Хуралдааны төгсгөлд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Уг хуулийн төслийн танилцуулгыг Сангийн сайд Б.Болор хийсэн бөгөөд танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

 

Ийнхүү Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулиуд, дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хуулийн хугацаанд нь баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын нийт гишүүд болон ажлын хэсэгт талархал илэрхийлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөсөн юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Ган-Очир: Тоглоомын дүрмээ тодорхой болгоод ард түмэнд мөрийн хөтөлбөрөө танилцуулж ялалт ялагдлаа шийдье
Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • bataa (66.58.202.7)
    heden hulgaichuudyn suuj bgaag. zygeer ta nar shorond hatana daa.tosvooch batalj chadahgyi arai ch dee. iim uls bolgoson ardchillyg bi yzen yadaj bn.ardchilalaa aldda
    2015 оны 11 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улс ба Нөөцийн эдийн засаг
    8 мин
  • Б.Ган-Очир: Тоглоомын дүрмээ тодорхой болгоод ард түмэнд мөрийн хөтөлбөрөө танилцуулж ялалт ялагдлаа шийдье
    14 цаг 46 мин
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
    14 цаг 54 мин
  • Counter-Strike 2 жирийн тоглогчид хүртэл мөнгө олох боломжтой экосистем болон хөгжиж байна
    16 цаг 36 мин
  • GalOl app нээлтээ хийлээ
    18 цаг 18 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
    19 цаг 55 мин
  • Өнөөдөр дэлхийн "Олон улсын ухамсрын өдөр" тохиож байна
    19 цаг 59 мин
  • Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    20 цаг 3 мин
  • 3х3 ААШТ: Эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хэсгээ тэргүүллээ
    20 цаг 9 мин
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
    20 цаг 38 мин
  • Нойтон цас орж, сэрүүснэ
    20 цаг 53 мин
  • Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит барилдаанд хэн түрүүлэх вэ?
    21 цаг 3 мин
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    Уржигдар 13 цаг 25 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    Уржигдар 12 цаг 48 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 12 цаг 36 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Уржигдар 12 цаг 27 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Уржигдар 12 цаг 14 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    2026-04-03
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    2026-04-03
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    2026-04-03
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК