Ч.Амарболд, Ш.Батсүх, Г.Ганбаатар, О.Зоригт нарын шүүгчдэгчээр оролцож
байгаа шүүх хурал цагдан хорих 461-р ангид үргэлжилж байна.

Ч.Амарболд, Ш.Батсүх, Г.Ганбаатар, О.Зоригт нарын шүүгчдэгчээр оролцож байгаа шүүх хурал цагдан хорих 461-р ангид үргэлжилж байна. Өчигдөр өглөө 10 цагт эхэлсэн хурал оройн 23 цагт шүүгдэгч нарын ялын тогтоолыг уншаад завсарласан. Тиймээс одоогоор шүүх бүрэлдэхүүн ялын тогтоолыг хэлэлцэж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр улсын яллагч нь ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболдод ес, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Г.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, хурандаа О.Зоригт нарт найман жилийн чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
Сэтгүүлчдийг шүүх хурлын нээлт болон хаалтыг л сурвалжлах зөвшөөрөл өгсөн тул хэвлэл мэдээллийн ажилтнууд танхимын гадаа шүүхийн шийдвэрийг хүлээж байгаа юм.
Б.Чимэг