ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одон олгохоор болжээ.
ЮНЕСКО байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын боловсрол, шинжлэх ухаан, соёл, харилцаа холбоо, мэдээллийн салбарын хөгжилд ЮНЕСКО-гоос оруулсан хувь нэмрийг нь үнэлж ийнхүү шагнахаар болсон байна.