Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН: 50 орчим заалтыг өөрчлөх төсөл өргөн барьсныг дэмжихгүй

2015-11-16
0
ЖИРГЭХ

             УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Ард нийтийн санал асуулга, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Сонгуулийн хуулийн төслийн тухай хэлэлцэж, 2016 оны төсөв батлагдсантай холбогдуулж гарах үр дагаврын талаар санал бодлоо нэгтгэлээ.

 

МАН-ын бүлгийн хувьд Үндсэн хуулийг өөрчлөх нь цаг хугацааны хувьд боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа дахин илэрхийллээ. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "Ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын саналаар батлах ёстой. Үндсэн хуулийг өөрчлөх сонирхолтой гишүүн УИХ дотор олон биш байна. УИХ-д өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг үзэхэд 50 орчим заалт хөндөгдөх нь. 50 орчим заалт хөндөгдөнө гэдэг нь Үндсэн хуулийг шинээр батлах асуудал үүснэ гэсэн үг. Энэ бол маш том эрсдэл. Үндсэн хууль өөрчлөгдсөнтэй холбогдуулж олон хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудал үүснэ. Тиймээс энэ УИХ давчуу хугацаанд яаран өөрчилж болохгүй. Бие даагчид, АН-ын бүлгийн олон гишүүн Үндсэн хуулийг өөрчлөх боломжгүй гэдэгт санал нэгдэж байгаа. Боломжгүй зүйлийг хүч түрэх хэлбэрээр явуулах нь зохисгүй. Энэ асуудал зөвшилцөл, ойлголцлоор явах ёстой" гэв.

Мөн тэрээр Сонгуулийн хуульд нийгмийн захиалгаар, ард түмний хүсэн хүлээж байгаа асуудлыг тусгаж, сонгуулийг шударга, булхай луйваргүй явуулах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө парламентад суудалтай намууд анхаарч ажиллах ёстойг онцлов. Одоогийн байдлаар УИХ-д сонгуультай холбоотой дөрвөн хуулийн төсөл өргөн баригдаад байна. Эхнийх нь улстөрийн 22 намын саналыг тусгаж парламентад суудалтай гурван намын төлөөлөл өргөн барьсан хуулийн төсөл юм.  Удаах нь УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан УИХ-ын гишүүн Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсгийн боловсруулсан төсөл бөгөөд ажлын хэсгийн 15 гишүүний найм нь энэ төслийг дэмжихээс татгалзжээ. Түүнчлэн бүх шатны сонгуулийг зохион байгуулдаг СЕХ энэ хуулийн төслийг дэмжихгүй гэж саналаа өгсөн байна. Нөгөө талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, О.Баасанхүү, Р.Бурмаа нарын тус тусдаа өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд нь өөр хоорондоо эрс зөрүүтэй болохыг ч бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ. Тэрээр "Эрх барьж байгаа намууд нь сонгуулийн хууль дээр саналаа нэгтгэж чадахгүй, гурван тусдаа хуулийн төсөл барилаа. СЕХ ч УИХ-ын ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төслийг дэмжээгүй. Сонгуулийн хууль бол зөвшилцлийн үр дүнд батлагдах ёстой" гэж тайлбарлав.

 

С.Бямбацогт: 2016 онд хүүхдүүдийн 40 хувь нь хүүхдийн мөнгөө авч чадахгүйд хүрлээ

 

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт  2016 оны улсын нэгдсэн төсөв эдийн засгийн хямралыг сөрсөн төсөв болж чадаагүй, хөөсөрсөн, эдийн засгийн тооцоо судалгаа бодитой бус хийгдсэн, өрийн ачааллыг нэмэгдүүлсэн, мөнгөний бодлого явуулах орон зайг хязгаарласан туйлын хариуцлагагүй төсөв болсон гэж мэдээллээ.

 

Ирэх оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр МАН-ын бүлгээс дэвшүүлсэн бодитой саналуудыг тоймлон хэллээ.

 

Үүнд:

МАН-ын бүлгээс тавьсан саналуудын дийлэнх нь зардал бууруулах санал байсан ч эрх баригчид хүлээж аваагүй. Зардал нэмэх тухайд орон нутгаас хотод ирж эмчлүүлэгсдийг хүлээн авдаг Нэгдүгээр эмнэлгийн эрүүл мэндийн даатгалын нөхөн олговор, нийслэлийн төв цэвэрлэх байгууламж, Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлд шаардагдах хөрөнгийг нэмэгдүүлэх санал тавьсан.


Төрийн албан хаагчдын цалинг 10-30 хувь хасах саналыг Засгийн газар оруулж ирсэн ч МАН-ын бүлэг тууштай эсэргүүцсэний үр дүнд болиулсан. Харин санал хураах эцсийн мөчид эрх баригчид төсөвт байгууллагуудын цалингийн санг нийтээр нь 10 хувь бууруулах санал оруулж ирснийг эсэргүүцэж, эрүүл мэнд, боловсрол, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын цалингийн санг бууруулахгүй болгосон. Бусад байгууллагын цалингийн сан буурсан хэвээр үлдсэн тул энэ хэмжээгээр цомхотгол явагдана, эсвэл цалин хасахаар төсөв болсныг онцлов.


МАН-ын бүлэг дэлхийн зах зээл дээр бензин шатахууны үнэ 2.5 дахин буурсантай холбогдуулан Монгол Улсын хэмжээнд бензин шатахууны үнийг бууруулах, бүх нутаг дэвсгэрт шатахууны үнийг жигд байлгах шаардлагыг тавьсан. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт "Америкийн зах зээлд нэг литр шатахуун 1200, ОХУ-д 1000 төгрөгийн үнэтэй байна. Гэвч Улаанбаатарт 1670, орон нутагт 1800-2100 төгрөгийн үнэтэй.  Орон нутаг, Улаанбаатарын төвшинд шатахууны үнийг ижил байлгах бололцоог нь Засгийн газарт олгож өгсөн. Энэ асуудлыг Засгийн газар шийдвэл алслагдсан бүс нутагт амьдарч байгаа иргэдийн амьдралд нааштай нөлөөлнө. Бидний шаардсаны дагуу бензин шатахууны үнийг бууруулсан бол иддэг талх, өмсдөг хувцас, экспортод гаргаж буй нүүрс, зэсийн баяжмалын өртөг зардал хямдарч, үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжийн орлого нэмэгдэж, татварын орлого бүрдэх боломжтой байсан" гэлээ.

 

2016 онд Засгийн газрын өрийн хэмжээ 1.7 их наяд төгрөг буюу 850 сая ам.доллараар нэмэгдэхээр болж байна. Зөвхөн зээлийн хүүний төлбөрт ирэх жил 947.8 тэрбум төгрөг төлнө. Ийм их өр зээлийг хүүтэй нь төсвөөс төлж байсан тохиолдол байхгүйг ч бүлгийн дарга С.Бямбацогт онцлов.

 

Мөн хүүхдүүдийн 60 хувь нь ирэх жил хүүхдийн мөнгөө авна. 40 хувь нь авахааргүй төсөв баталсан. МАН үүний эсрэг байсан. Бид хүүхдийг баян ядуугаар нь ялгаварлаж байгаагүй, энэ асуудалд шүүмжлэлтэй хандсан гэв.

 

Н.Номтойбаяр: Төр засаг түмэн олноосоо холдож дүлий болсны шинж

 

МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаах оролдлого хийсэн талаар байр сууриа илэрхийлэв. Тэрээр "УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл С.Эрдэнийг эргэж бүлэгтээ мэдээлэл хийсэн. Энэхүү үйлдэл нь ажилгүйдэл нүүрлэж, үүнээс улбаатай ядуурал газар авч ард иргэд аргаа барсны илрэл боллоо. Засгийн эрх барьж буй АН хүч түрч аливаа асуудлыг шийдэх гэж оролддог болсон. Ийм дарангуйллын шинж Монголын төрд нүүрлэж эхэлсэн. Төр засаг дүлий байна. Төр дүлий болсноор ард иргэдээ сонсохоо байсан. Түмэн олныхоо тулгамдаж байгаа асуудлыг шийдэх арга зам, гарцаасаа холдлоо. Энэ асуудалтай холбогдуулан компанийн захиралтай нь хариуцлага тооцоод өнгөрч болохгүй. Ийм байдалд хүргэсэн төр засгийн удирдлагууд хариуцлага хүлээх ёстой" гэв.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • UNURUU (24.13.178.160)
    MAN DANDAA SHENCHLELIIG ESERGYYSEJ BAIKH JAM ORON SUUS KHUUBCHLAL ,MAL KHUBCHLAL , GAZAR KHUBCHLAL, KHUBSAA BYDIIG SAGAN BOLOOGYI GEDEG BYGD BOLSON SHYYDEE ODOO BAS
    2015 оны 11 сарын 16 | Хариулах
  • иргэн (202.21.113.238)
    ТА НАР ОДОО ТОГЛОХ ЮМ ОЛДОХОО БОЛИОД ҮНДСЭН ХУУЛИАР ТОГЛОХ НЬ УУ ДЭМИЙ БИЗДЭЭ
    2015 оны 11 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    1 цаг 0 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    1 цаг 10 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    1 цаг 14 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    1 цаг 20 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    2 цаг 38 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    2 цаг 42 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    3 цаг 58 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    4 цаг 16 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    4 цаг 24 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    4 цаг 58 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    5 цаг 6 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    5 цаг 19 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    5 цаг 42 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    5 цаг 58 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    6 цаг 9 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    6 цаг 25 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    6 цаг 47 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    7 цаг 6 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    7 цаг 7 мин
  • Путин Украины дроны цохилтод өртсөн хувийн компанийн эзэмшлийн дэд бүтцүүдийг төрийн мэдэлд авах эрхийг Засгийн газартаа олголоо
    7 цаг 15 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК