Энэ
сарын 30-ны 23 цаг 59 минутад дэлхий даяар нэг секунд нэмж, 24 цаг 00
минут болгох юм байна. 1972 оноос хойш дэлхий нийт давтамжтайгаар цаг
тоололд нэг секунд нэмсээр иржээ.
Энэ сарын 30-ны 23 цаг 59 минутад дэлхий даяар нэг секунд нэмж, 24 цаг 00 минут болгох юм байна. 1972 оноос хойш дэлхий нийт давтамжтайгаар цаг тоололд нэг секунд нэмсээр иржээ. Астрономын нарийн судалгаагаар дэлхийн тэнхлэгээ эргэх үед нар болон гринвичийн цаг тун бага хэмжээгээр зөрдөг аж. Цагийн зөрүү нь нэг секунд болох бүрд Олон улсын цаг хугацааны албанаас хугацааг тэнуүүлэхийн тулд ингэж нэмдэг байна. Нэг секундын зөрүү хүмүүсийн амьдралд тийм ч их нөлөөлдөггүй ч нарийн цагаар хэмжигддэг банк, тээврийн хэрэгслийн салбар зэрэгт чухал ач холбогдолтой байна. Өмнө нь 1980, 1988, 1990-1994 онд жил бүр мөн 1996, 1997,1999, 2006, 2009 онуудад секундын залруулга хийгдэж байжээ. Харин энэ жил 6-р сарын гучны өдөр нэг секунд нэмэхээр болж байна. Дэлхийн улс орнууд хоорондоо цагийн зөрүүтэй байдаг тул өөрийн бүсийн цагаар 23 цаг 29 минутад секундын залруулга хийх юм.




















































