Алдарт дуучин Мадонна Ойрхи Дорнодод энх тайван байгаасай хэмээн хүсч өөрийн “МДНА” хэмээх аялан тоглолтоо Израйл улсаас эхлээд байна. Израйлын “Рамат Ган” стадионд хоёр цаг үргэлжилсэн тус тоглолтон дээр Мадонна сүүлийн цомогтоо багтсан болон хуучны хит дуунуудаа дуулжээ.
Тэрбээр “Энх тайвныг дэмжсэн энэ тоглолтон дээр 30 мянган хүн ирсэн нь тэд бүгд энх тайвныг хүсч байгаагынх болов уу. Ойрхи Дорнодод энх тайван тогтвол дэлхий нийтээрээ энх тайван болно шүү дээ” хэмээжээ. Мөн “Ойрхи Дорнодод 100 гаруй жил тэмцэл, мөргөлдөөн үргэлжилсэн. Одоо зогсоох ёстой” хэмээн нэмж хэлсэн байна. Өдгөө 53 насны босгон дээр байгаа ч “гал халуун -аараа байгаа алдарт дуучны аялан тоглолт энэ жилийн 12 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд дэлхийн 65 хотод тоглолтоо хийх юм.

Мадонна Израйлд 33 мянган хүний өмнө тоглолтоо хийлээ.

Тэрээр “Like a Virgin” зэрэг хуучны хит дуунуудаа дуулжээ.

Мадонна дэлхийн нийт 65 хотод аялан тоглолтоо хийх юм.

М.Уянга