
Их британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсын нийслэл Лондон хотноо болох зуны 30-р олимпийн наадам, Пара олимпийн 14-р наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох баг тамирчиддаа бүх талын дэмжлэг үзүүлж, тамирчдын бэлтгэлийг бүрэн хангах үүднээс МУ-ын ерөнхий сайд С.Батболдын санаачлагаар “Олимп хөгжил” санг байгуулсан. Тус санд Монголын баг тамирчдаа дэмждэг аж ахуй нэгж байгууллагуудын мөнгөн хандив төвлөрөх бөгөөд цугларсан мөнгөөр баг тамирчдын бэлтгэлийг хангах учиртай юм. Өнөөдрийн байдлаар “Олимп хөгжил сан”-д 143 сая төгрөг цуглараад байгаа бол үүнээс 40 сая төгрөгийг чөлөөт бөх болон жүдо бөхийн төрөлд олимпийн эрхээ аваад байгаа баг тамирчдын бэлтгэлд зарцуулжээ.
Харин зарим аж ахуй нэгж байгуулагаас амалсан мөнгөө хараахан өгөөгүй байгаа бөгөөд хэрвээ амалсан мөнгөө өгвөл олимп хөгжил санд нийт 243 сая төгрөг төвлөрөх юм байна.
Д.Ундрах