БХБ-ын яам Газар эзэмших ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлалыг шинэчлэхээр болжээ. Газрыг үнэгүй авч буцаан өндөр үнээр худалдах мөн төсөл нэрийн дор танил талаа харж газар эзэмшүүлэх явдал их гарч байгаа аж. Нөгөө талаар нийт нутаг дэвсгэрт ижил үнэлгээ тогтоосон нь улсын зэрэглэлтэй хотуудын ойр оршдог аймгуудын хувьд маш бага үнэтэй мөн байршил сайтай үр ашиг өндөр газрын үнийг хэт багаар тогтоох явдал гарч байгаа юм байна.
Жишээ нь:
Нийслэлийн газрын үнэлгээний хоёрдугаар бүсэд үйлчилгээний зориулалтаар 500 мкв газар эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлоход
Нийслэлийн 1мкв газрын суурь үнэлгээ 44,000 төгрөг.
44.000Т/мкв * 4*500мкв= 88.000.000 төгрөг
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нэгдүгээр бүсэд үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх 800 мкв газрын дуудлага худалдааны анхны үнэ,
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1мкв газрын суурь үнэлгээ 800 төгрөг 800Т/мкв*1,2*800мкв=768.000 төгрөг
Дээрх газрын суурь үнэлгээ нь 1997 онд ЗГ-ын 152 дугаар тогтоолоор батлагдсан юм байна. Мөн хуучин мөрдөж байгаа аргачлал нь 2010 онд батлагдсан учраас одоо газар эзэмших ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг зах зээлийн жишигт нийцүүлэн тогтоох шаардлагатай болсон гэж үзэж байгаа аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)