Долдугар сарын нэгний хэрэгтэй холбоотойгоор шүүгдэж байгаа цагдаагийн экс дарга нарын шүүх хурал 30 минут завсарлаад байна.

Долдугар сарын нэгний хэрэгтэй холбоотойгоор шүүгдэж байгаа цагдаагийн экс дарга нарын шүүх хурал 30 минут завсарлаад байна. Улсын яллагчийн төлөвлөөн 8-9 жил хорих ялыг шүүгдэгч нарт уншиж танилцуулаад байгаа юм. Тиймээс хурлын завсарлагаа дуусмагц О.Зоригт, Ч.Амарболд, Г.Ганбаатар, Ш.Батсүх нарын үгийг шүүх бүрэн сонсох юм. Үүний дараа шүүх бүрэлдэхүүн улсын яллагчийн төлөвлөсөн ялыг хэвээр нь олгох уу, өөрчлөх үү гэсэн эцсийн шийдвэрээ гаргах аж.