Ирэх долдугаар сарын нэгэнд Хятадын коммунист нам байгуулагдсны 91 жилийн ой болох юм.

Ирэх долдугаар сарын нэгэнд Хятадын коммунист нам байгуулагдсны 91 жилийн ой болох юм. Энэ үеэр Хятадаас Түвд рүү аялахыг эрх баригчид нь хоригложээ. Хятадын бодлогыг эсэргүүцсэн түвд лам нар өөрсдийгөө шатааж амиа хорлох явдал үргэлжилсээр байгаа тул эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж байгаа аж. Жил бүр сүр дуулиантай тэмдэглэдэг энэ баяраар түвдүүд ямар нэгэн өдөөн түрхсэн эсвэл мөргөлдөөн үүсгэсэн үйлдэл хийж болзошгүй гэж үзсэн байна. Түвд рүү аялагчид эхлээд Хятадын виз авч, дараа нь Хятадын эрх баригчдаас тусгай зөвшөөрөл авдаг. Тиймээс Түвд рүү жуулчин явуулдаг аялал жуулчлалын компаниуд багагүй эрсдэл хүлээх болоод байна. Тэд наймдугаар сард Буддын шашны томоохон баяр болдог тул түүнээс өмнө энэ хоригоо цуцална гэж найдаж байгаа аж.