Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруун аймгуудыг дотоодоосоо эрчим хүчээр хангах нөхцөл бүрдлээ

2015-11-18
0
ЖИРГЭХ

Хоёр орны эдийн засгийн хамтын харилцааг шинэ шатанд хүргэнэ

Германы   хувийн хэвшлийн анхаарлыг Монголын боловсруулах үйлдвэрлэлд хандуулж, тус улсын тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, технологийг  нутагшуулах зорилгоор Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат ХБНГУ-д ажлын айлчлал хийв. Айлчлалын эхэнд тэрбээр Холбооны Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Ш.Штайнлайнтай уулзаж, хоёр улсын аж үйлдвэрийн салбарт хэрэгжиж буй ЖДҮ-ийн төслүүдийн талаар ярилцаж, хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Энэ үеэр ХБНГУ-д Монгол Улсыг төлөөлөн сууж буй Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин  сайд Ц.Болор хоёр орны эдийн засгийн харилцааны талаар “Германы эдийн засгийн 90 орчим  хувийг  ЖДҮ эзэлдэг. Тиймээс энэ төрөлд хамаарах компаниудаа Герман улстай холбож өгөх нь хамгийн чухал” гэсэн юм. Дараа нь Холбооны Эдийн засаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён М.Махнигтэй уулзаж мөн хоёр улсын аж үйлдвэрийн салбарт хэрэгжиж буй  томоохон төслийн талаар мэдээлэл солилцлоо. ХБНГУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр талууд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргах цаг ирснийг онцолж байв.

 

Баруун аймгуудыг дотоодоосоо эрчим хүчээр хангах нөхцөл бүрдлээ

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын ХБНГУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр хоёр чухал гэрээнд гарын үсэг зурсны нэг нь эрчим хүчний салбарынх байв. Тодруулбал, “Баруун Монгол энержи” ХХК-ийн захирал Б.Алтангэрэл ХБНГУ  дахь Монгол, Германы хамтарсан “Сакс энержи Монголиа” ХХК-ийн захирал Франк Коккиш нар Увс аймгийн Улаангом хотноо 60 мВт-ын  эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий цахилгаан станц байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа. Гэрээг байгуулахад Монгол Улс “Баруун Монгол энержи” компанид баталгаа гаргаж өгч байгаагаараа онцлог юм. Энэ үеэр “Баруун Монгол энержи” ХХК-ийн захирал Б.Алтангэрэл “Энэхүү цахилгаан станц нь дэлхийн хамгийн өндөр шалгуурыг хангасан хабрид буюу нүүрснээс гадна сэргээгдэх эрчим хүчээр тэжээгдэнэ гэдгээрээ Монгол Улсдаа анхдагч. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн энэ төрлийн  цахилгаан станцтай болсноор Монгол Улсын баруун аймгууд ОХУ-аас эрчим хүч импортлох асуудал байхгүй болж, баруун аймгуудыг дотоодоосоо эрчим хүчээр хангах болно. Ингэснээр ОХУ-д улирал тутам улсын төсвөөс төлдөг олон тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх, баруун бүсийг хямд, найдвартай эрчим хүчээр хангаж, бүс нутгийн хөгжлийг дэмжих эхлэл тавигдана гэж үзэж байгаа. Энэ дашрамд Аж үйлдвэрийн яам байгуулж, бодлогоор дэмжиж байгаа Засгийн газарт баярласнаа илэрхийлж байна” хэмээсэн юм. Энэхүү төслийг төр,  хувийн хэвшлийн хамтарсан концессийн гэрээгээр хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт 120 сая еврогийн зээлийг “Баруун Монгол энержи” ХХК-ийнхан 40 жилийн дотор өөрийн хөрөнгөөр барагдуулахаар санамж бичигт заасан байна.

 

Монголд тос, тосолгооны материал үйлдвэрлэнэ

Аж үйлдвэрийн сайдын айлчлалын бүрэлдэхүүнд “МАК” компанийн ерөнхийлөгч Б.Нямтайшир, “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Б.Анандбазар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн  тэргүүн дэд захирал Б.Ариунболд, “Багануур” ХХК-ийн захирал М.Отгонбаяр зэрэг ашигт малтмалын салбарын  “гол тоглогчид”  багтжээ.  Тэдний Герман хүртэл тээсэн тус тусын зорилго нь ч биелэлээ. Тухайлбал, гурван жилийн дараа Монгол Улс анх удаа автомашин, моторын тос, тосолгооны үйлдвэртэй болсон байх гэрээг “Сод Монгол” групп айлчлалын үеэр байгуулсан юм. Жилдээ 15 мянган тонн тос үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг байгуулах ТЭЗҮ бэлэн болсон бөгөөд ирэх долдугаар сараас үйлдвэр байгуулах ажил эхэлнэ. Харин 2018 оны эхний улирал гэхэд Монгол Улс дотооддоо тос, тосолгооны материал үйлдвэрлэдэг болсон байх юм. Энэхүү төслийг Германы “EDL AnlagenbauGesellschaftmbH” компанитай хамтран  хэрэгжүүлэх бөгөөд төслийн нийт өртөг нь 42 сая ам.доллар. Харин  санхүүжилтийн дийлэнх хувь болох 28 сая ам.долларыг ХБНГУ-ын “Union Credit” банкнаас урт хугацаат хөнгөлөлттэй зээлийн хэлбэрээр, 7.7 сая ам.долларыг “Сод Монгол” группийн охин компани болох “Интер стандарт нефть” ХХК өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлнэ. Харин үлдсэн 14 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас хөнгөлөлттэй зээл  хэлбэрээр шийдвэрлэхээр  төлөвлөжээ. Энэ талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Нэг их том биш ч Европ стандартын үйлдвэр байгуулаад нэрж үйлдвэрлэх нь эдийн засгийн үр ашигтай. Монгол Улсын хувьд моторын тос бүрэн хараат байгаа. Энэ нь эдийн засгийн сайн үр дагавар авчрахгүй тул Засгийн газар анхаарч байна” хэмээсэн юм.  Аж үйлдвэрийн сайдын Европ дахь дараагийн маршрут Франц, Итали, Чех зэрэг орнууд байх юм.

 

Д.Эрдэнэбат: Монголын ЖДҮ-т шинэ түлхэц хэрэгтэй юм байна

 

-Та Монголын хувийн хэвшлийн салбарын томоохон төлөөлөгчдийн хамт  ХБНГУ-д ажиллаж байна. Ирсэн зорилго биелэв  үү?  

 

-Герман-Монголын улстөрийн харилцаа тодорхой түвшинд хүрсэн. Харин эдийн засгийн харилцааны хувьд тийм ч ахицтай биш байна. Энэ талаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч И.Гаукийг өнгөрсөн  аравдугаар сард монголд айлчлах үеэр ярилцсан.  Асуудал  нь юундаа байна вэ гэхээр хэт  том төслүүдэд төр оролцоод байгаатай холбоотой юм  биш үү гэдэг дүгнэлтэд хүрсэн. Мөн өмнөх хамтарсан төслүүдийн явцын үр дүн Монгол-Германы  ажлын хэсгийнхний хувьд маргаантай сэдэв байсан. Энэ тал  дээр монголын байр суурь тодорхой.  Эдгээр төслүүдийн  үр дүнгийн талаар бид эргэж харах ёстой.  Тэгэхдээ эдийн засгийн хувьд  ашигтай төслүүдээ юун түрүүнд авч үзнэ.  

 

-Германд хийж буй таны айлчлалын зорилго энэ байсан уу?  

 

-Би Герман Улсад ажлын айлчлал хийх  болсон хамгийн том шалтгаан  нь  хоёр талын хэлэлцээрээр эхлүүлсэн ч, ахицтай биш  байгаа төслүүд дээрээ нэгдсэн ойлголтод хүрэх байсан. Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаас хойш боловсруулах үйлдвэр  байгуулахад анхаарлаа хандуулж ажилласан. Тэгэхдээ төрийн бус  хувийн хэвшилд тулгуурлана шүү гэдгийг бид эхнээс нь хэлж байсан.  Үүнийг ч Германы талынхан зөвшөөрч байгаа. Төрийн оролцоотой болохоор  томоохон төслүүд нэг л явцгүй болчихдог. Тиймээс боловсруулах үйлдвэр байгуулах дунд  болон  жижиг хэмжээний төслүүдийг гаргаж ирье гэж байгаа юм. Харин өнөөдөр анхны оролдлого явж байна.  

 

-Монгол Улс анх удаа тос тосолгооны материалаа дотооддоо үйлдвэрлэх  боломж бүрдэж байна. Эдийн засгийн  үр  ашгаа хэзээнээс өгөх вэ?  

 

 -Уул уурхай, автомашины тос тосолгооны материалд жижиг төслүүдийг дэмжих чиглэлд   хувийн хэвшлийн оролцоотой анхны хөрөнгө оруулалтыг бид авсан гэж болно. Монголын хувийн хэвшлийн компани энд ирж өөрсдийн төслийг танилцууллаа. Танилцуулах арга хэмжээнд Германы том, жижиг  бүх  л банк  оролцсон. Энэ  бол  ахиц.  Монгол Улс цаашид Германы технологи,  тоног төхөөрөмжийг нутагшуулан боловсруулах үйлдвэр байгуулъя гэвэл яах  аргагүй хувийн хэвшил нь эдийн засгийн харилцан ашигтай төсөл л ярих ёстой. Харин уул  уурхай, төмөр зам зэрэг том төслийн хувьд  тусдаа асуудал. Мөн зарим төслийг эдийн засгийн нөхцөл  байдлаасаа үүдээд хойшлуулах тал дээр ч  ойлголцлоо. Хамгийн  гол нь  бидний ярилцаж, тохирсон зүйл Монгол Улсад  экспортын  чадавхитай, хоёр хөршийн зах зээлд борлогдох боломжтой жижиг дунд үйлдвэртээ хөрөнгө оруулалтын цоо шинэ түлхэц өгөх хэрэгтэй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн  явдал юм.

 

-Германд хэд хэдэн бизнес гэрээг хийлээ. Европын бусад  орнуудтай хамтран  ажиллах үүднээс ярилцах  ямар төслүүд байгаа вэ?

 

-Дараа, дараагийн аялал руу явна. Яг тодорхой төслөөр Итали, Чехтэй ярилцана.  Миний хувьд үр дүнтэй, бодит  ажлын хойноос явахыг л зорьж байна.Ашигтай төслүүд дээр бусад орнуудаас санхүүгийн дэмжлэг авахын тулд Засгийн газар холбоос үүсгэх ёстой. Цаашид ч ингэж явна.

 

Европын бизнесийнхэн болон банк санхүүгийн байгууллагын зүгээс Монгол Улсад тавьж байгаа гол шаардлага юу байна?  

 

-Гол шаардлага нь төслөөрөө үр  ашигтай байх ёстой гэдэгт л байна. Ингэж чадвал санхүүжилт олгоход бэлэн байгаагаа илэрхийлсэн.


Д.Дуулим

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    1 цаг 0 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    1 цаг 10 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    1 цаг 14 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    1 цаг 20 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    2 цаг 38 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    2 цаг 42 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    3 цаг 58 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    4 цаг 16 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    4 цаг 24 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    4 цаг 58 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    5 цаг 6 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    5 цаг 18 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    5 цаг 42 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    5 цаг 58 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    6 цаг 9 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    6 цаг 25 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    6 цаг 47 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    7 цаг 6 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    7 цаг 7 мин
  • Путин Украины дроны цохилтод өртсөн хувийн компанийн эзэмшлийн дэд бүтцүүдийг төрийн мэдэлд авах эрхийг Засгийн газартаа олголоо
    7 цаг 15 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК