Венесуэлийн ерөнхийлөгч 57 настай Уго Чавес өчигдөр 10-р сард болох тус
улсын ерөнхийлөгийн сонгуульд нэр дэвшихээр шийдсэн тухайгаа хэвлэлийн
төлөөлөгчөөрөө дамжуулан зарлалаа.

Венесуэлийн ерөнхийлөгч 57 настай Уго Чавес өчигдөр 10-р сард болох тус улсын ерөнхийлөгийн сонгуульд нэр дэвшихээр шийдсэн тухайгаа хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан зарлалаа. Тэрбээр сүүлийн нэг жилд гурван ч удаа хорт хавдрын хагалгаанд орсон. Тэрбээр хамгийн сүүлд Кубад улсад очин эмчилгээ хийлгэсэн юм. Тиймээс өмнө нь хоёр удаа ерөнхийлөгчийн сонгуульд ялж, 12 жил төрийн эрх мэдлийг гартаа атгаж байсан Уго Чавесийг дахин ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэж таамаглаж байсан юм. Харин тэрбээр ирэх даваа гарагт буюу зургаадугаар сарын нэгэнд сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэхээр болжээ.
Одоогийн байдлаар Уго Чавестай ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ Миранда мужийн захирагч 39 настай Хенрикю Каприлес мэдэгдээд байна.