Испаний Засгийн газар эдийн засгаа сайжруулахын тулд мөнгө босгох зорилгоор дэлхийн зах зээлд бонд гаргахаар төлөвлөөд байна. Засгийн газраас гаргасан бонд нь хэр борлогдож байгаагаас тухайн улсад бусад орнууд хэр итгэлтэй байгаа нь тодорхойлогддог. Испаний Сангийн сайд өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр АНУ, Итали мөн Германтай тодорхой хэмжээний яриа хэлцэл хийж байгаа тухайгаа мэдэгджээ. Испаний зүгээс АНУ, Их Британийг еврогийн итгэлийг буцаан авчрах хөтөлбөрт оролцохыг урьсан байна. Энэ төлөвлөгөөгөөрөө тус улс хоёр тэрбум доллар буюу 1,6 тэрбум еврогийн хөрөнгө босгохыг зорьж байгаа аж. Ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, эдийн засаг нь хямралтай байгаа энэ улсын зөвхөн банкны салбарын хямралыг шийдэхэд 80 тэрбум евро хэрэгтэй байгаа юм.




















































