Өнгөрсөн жил Японд болсон хүчтэй
цунамигийн үеэр далайд шидэгдсэн усан онгоцны тавцан далайн түрлэгээр
АНУ-ын Орегон мужид иржээ. Далайн боомтны усан онгоц зогсоодог энэ
тавцан нь 20 метр урт, 165 тонн жинтэй аж. Японы талаас энэ тавцанг
Мисавагийн далайн боомтынх мөн гэдгийг нотолсон байна. Мисавагийн
боомтоос дөрвөн ийм тавцан алга болсны хоёр дахь нь ингэж олджээ.АНУ-ын албаныхан уг хаягдалд цацраг идэвхит бодисын шинжилгээ хийж ноцтой аюулгүй хэмээн дүгнэсэн байна. Гэхдээ Орега мужийн иргэдийг дээр нь авирхх, хүрэхийг хориглоод байгаа аж.
Өмнө нь дөрөвдүгээр сард АНУ-ын Аляскаас цунамигийн үеэр сураггүй алга болсон усан онгоцыг эргийн харуулууд олж байсан. Мөн өнгөрсөн сард нэгэн япон иргэний чингэлэгтэй Харли-Дэвидсон мотоцикл 6400 км зам туулан Канадын эрэгт ирсэн байсныг илрүүлсэн юм. 6400 км зам туулан Канадын эрэгт хүрсэн байсныг илрүүлсэн юм.
Б.Баяр




















































