УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.
Дээрх хууль батлагдвал Тэтгэврээ тогтоолгосон болон 10 буюу түүнээс дээш хамтран амьдарсан түүнийгээ баталгаажуулсан хосуудын нэг нь нас барахад үлдсэн нь тэтгэврийнх нь мөнгийг авах болон захиран зарцуулах эрхтэй болох юм. Гэхдээ тогтоолгосон тэтгэврийнх нь 70-80 хүртэл хувийг буцаан олгох уу, яах вэ гэдэг эцэслэгдээгүй. Энэ асуудлыг тухайн үеийн Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж, хувь хэмжээг нь тогтоох аж.
Хуулийн төсөлд хуулийн үйлчлэх хугацааг 2017 оны нэгдүгээр сарын 1-н хэмээн тогтоосон аж. Харин хууль буцаж үйлчлэх хугацааг нь 2014 оны нэгдүгээр сарын 1 хэмээн тооцжээ. Үүгээр тооцож үзэхэд 9.8 тэрбум төгрөг шаардаж буй юм байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)