Туркийн ерөнхий сайд Тайп Эрдоганы Засгийн газар үр хөндөлтийн талаар шинэ хууль батлахаар хэлэлцэж байгаа юм. 1983 онд батлагдсан хуулиар бол хоёр сараас доош хоногтой үр хөврөлийг авахуулж болдог байсан бол шинэ хууль батлагдснаар нэг сар хүрээгүй байхад нь л үр хөндүүлж болох юм. Энэ нь үр хөндөлтийг багасгаж, хүн амын тоог өсгөхөд сайнаар нөлөөлнө хэмээн Засгийн газар үзжээ. Харин турк эмэгтэйчүүд үүнийг өөрсдийнх нь эрхийг зөрчиж, сонголт үлдээхгүй байна гэж эсэргүүцэж байгаа юм байна. Тэд “Энэ бол миний бие! Миний сонголт! Эмэгтэйчүүдийн эрх!” гэсэн уриа лоозон барьж гудамж талбайгаар жагссан байна.
Жагсаалд оролцогчдын нэг “”Бид үр хөндүүлэлт зөв буруу, сайн муу талаар маргах гээгүй. Энэ чинь тухайн хүний л асуудал. Эмэгтэйчүүдийг “хүүхэд үйлдвэрлэдэг” гэж санаагүй биз дээ. Бид сурах, ажиллах эрхтэй” гэж ярьжээ. Гэвч ерөнхий сайд тус хуулийг даруй батлахаар чармайж байгаа юм. Лалын шашинтай улс оронд үр хөндүүлэх, хийсвэрээр төрөх гэх мэт асуудлыг хуульчилна гэдэг ярвигтай асуудлын нэг байдаг аж.

М.Уянга