Улаанбаатар хотод үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос
өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 18-20 градус
дулаан байна.Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв, зүүн, Говийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Говийн бүс нутгаар 26-31 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.




















































