зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Парламентийн танхим руу сэтгүүлчдийн “арми” айсуй

2012-6-08
0
ЖИРГЭХ
Усан луу жилийн сонгууль маш олон нэр дэвшигчтэйгээрээ өмнөх жилүүдээс ялгарч байна. Намууд хүний нөөцөө шавхаж, ар “халаасаа” ухав.  УИХ-ын сонгуульд хорь гаруй сэтгүүлч, сэтгүүл зүйн тогоонд чанагдсан хүмүүс өрсөлдөхөөр зэхэж буй бөгөөд үүн дээр НИТХ-ын нэр дэвшигчдийг нэмбэл тоймгүй олон тоо гарах нь.
   Усан луу жилийн сонгууль маш олон нэр дэвшигчтэйгээрээ өмнөх жилүүдээс ялгарч байна. Намууд хүний нөөцөө шавхаж, ар “халаасаа” ухав. Аль ч намаас улс төрчидтэй ойрхон ажилладаг сэтгүүлчид энэ жил олноороо нэр дэвшиж байна. УИХ-ын сонгуульд хорь гаруй сэтгүүлч, сэтгүүл зүйн тогоонд чанагдсан хүмүүс өрсөлдөхөөр зэхэж буй бөгөөд үүн дээр НИТХ-ын нэр дэвшигчдийг нэмбэл тоймгүй олон тоо гарах нь. Ерөнхийлөгч нь сэтгүүлч мэргэжилтэй манай улсын хувьд улс төрийн салбарт хуульч, эрх зүйч мэргэжилтэй хүмүүсээс гадна сэтгүүлчид нь манлайлсаар ирсэн билээ. Ингээд 2012 оны шинэ парламент руу бөөнөөрөө зүтгэж байгаа сэтгүүлчдийн “арми”-д хэн хэн багтсаныг 24tsag.mn хүргэж байна.

Монгол Ардын нам
6f94609c9e9b3a93bigЖ.Мөнхбат- Архангай аймагт “залуу хүн” гэсэн имижээр оролцож байгаа “Монголын үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат бол энэ нутгийн унаган хүү. Тэрбээр МУИС-ыг улс төр судлаач мэргэжлээр төгссөн ч уран зохиол, сэтгүүл зүйн салбарт илүү танигдсан юм. Ж.Мөнхбат 2011 оноос хойш МАН-ын хэвлэл болох “Монголын Үнэн” сонины эрхлэгчээр ажиллаж байгаа. Харин одоо бол намын дарга нараа дагаад сонгуулийн сурталчилгаагаа эхлэхэээр ажлаасаа түр хөндийрөөд байна. Гэхдээ тэрбээр МАН-ын хувьд “хуучин бууны хугархай”-д тооцогдох бөгөөд МАСЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, НАМЗХ-ны дэд тэргүүн, намын Бага хурлын гишүүн юм. Хамгийн сүүлд МАН-ын 90 жилийн түүхийг харуулсан “Долоон бурхан харвадаггүй” киноны зохиолыг бичиж намын дарга нараасаа гайгүй оноо авч чадсанаар Архангай аймгаас нэр дэвшихээр болоод байна.

6f94609c9e9b3a93bigЛ.Энх-Амгалан – Хөвсгөл аймагт нар дэвшиж байгаа “MCS”-ийн дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгалан бол сэтгүүлч, эдийн засагч мэргэжилтэй хүн. Тэрбээр ажлын гараагаа “Ил товчоо” сониноос эхэлсэн бөгөөд орлогч эрхлэгчийн ажил хийж байжээ. Харин АНУ-ын Дакотагийн Их сургуульд суралцаад ирснээсээ хойш бизенсийн салбарт хүч үзэх болсон байна. Шүлэг бичих сонирхолтой түүнийг АНУ явснаасаа хойш сэтгэлгээ, амьдралыг үзэх үзэл нь эрс өөрчлөгдсөн гэж найз нөхөд нь ярьдаг аж.

Ө.Энхтүвшин – МАН-ын намын жагсаалтад дээгүүр бичигдэж байгаа МАН-ын УИХ дахь бүлгийн дарга Ө.Энхтүвшин мөн л сэтгүүл зүйн салбарын хүн. Тэрбээр “Ардын эрх” сонины улс төрийн тоймч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, Монголын радио телевизийн хэрэг эрхлэх газрын даргын ажил хийж байжээ. Мөн МАН-ын хэвлэл “Үнэн” сонины эрхлэгч байсныг нь хүмүүс мартаж эхлээд байгаа бололтой.

6f94609c9e9b3a93big Д.Сарангэрэл- Сэтгүүлчдийн дундаас хамгийн их шүүмжлүүлэн байж сонгуульд нэр дэвшиж байгаа хүн бол “ТВ5”-ын гэх Д.Сарангэрэл. Д.Сарангэрэл ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг төгссөн сэтгүүлч мэргэжилтэй эмэгтэй билээ. Тэрбээр “МОНЦАМЭ” агентлагийн гэрэл зургийн газарт фотолаборант, Монголын Үндэсний телевизэд сурвалжлагчаас ерөнхий редактор хүртэл дэвшсэн байна. Мөн “ММ” агентлагийн захиралаар ажиллаж байгаад өөрийн гэсэн хувийн телевизтэй болсон нь “ТВ5” юм. Одоо “ТВ5” телевизийн зөвлөх гэсэн статустай явдаг ч телевизийнхээ эзэн хэвээрээ байгаа. Д.Сарангэрэл бол Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч байсан сэтгүүл зүйн халуун тогооны хүн.

6f94609c9e9b3a93bigГ.Мөнхцэцэг –“Болор цом”-ын эзэн, Монголын гарын хуруунд тоологдох сайн яруу найрагч бүсгүйчүүдийн нэг Г.Мөнхцэцэг энэ жил МАН-ын намын жагсаалтйн 23-т бичигдсэн байна. Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй тэрбээр зүгээр нэг квот бөглөх гэж нэр дэвшигчдийн тоонд орж ирээгүй аж. Г.Мөнхцэцэг Засгийн газрын хэвлэлээс эхлээд олон өдөр тутмын сонинд сэтгүүлч мэргэжлээрээ ажиллаж байсан. Сүүлийн үед Монголын зохиолчдын эвлэлийн захирлын хувьд зурагтаар үе үе гарах болсон нь түүний сонгуулийн бэлтгэл ажил байжээ гэж хэлэх хүмүүс байгаа юм.
Н.Энхболд- УИХ-ын дэд дарга Н.Энхболд инженер, эдийн засагч, улс төр судлаач мэргэжилтэй ч хэвлэлийн салбарт ажиллаж байсан хүн. Тэрбээр Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакци, Улсын хэвлэлийн комбинатад удирдах албан тушаал хашиж байжээ. Мөн “Монгол хэвлэл” нэгтгэлийн ерөнхий захирал, Ерөнхийлөгчийн тамгын газрын олон нийттэй харилцах албаны дарга гэх мэт сэтгүүл зүйн салбарт ойр ажил хийж ирсэн байна.

Ардчилсан нам
6f94609c9e9b3a93bigЦ.Оюундарь- АН-ынхан дотроос ажлаа хамгийн сүүлд өгч, нэр дэвших тал дээр асуудал үүсээд байсан хүн бол МҮОНРТ-ийн захирал Цагааны Оюундарь. АНУ-ын Калифорнийн их сургуулийн Сэтгүүл зүйн дээд сургуулийг төгссөн тэрбээр сэтгүүл зүйн тогоонд арав орчим жил чанагдаж байна. Ажлын гараагаа Мэдээлэл, радио телевизийн улсын хороонд сурвалжлагчаар эхэлж байжээ. Ц.Оюундарь “ММ” агентлагийн улс төрийн тоймч, Засгийн газрын хэвлэлийн албаны дарга, “Ийгл” телевизийн дэд захирал, АНУ-ын Калифорнийн Их сургуульд багшийн туслах зэрэг ажил хийжээ. Харин 2009 оноос хойш МҮОНРТ-ын захирлаар ажиллах болсон билээ. Тэрбээр “Тусгай салаа”, “Хэцүү анги” зэрэг олон агит киноны зохиолыг бичсэн юм.   Сэтгүүл зүйн магистр цолтой.

6f94609c9e9b3a93bigЧ.Куланда – Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Ч.Куланда бол унаган сэтгүүлч. Тэрбээр МУИС болон Токио хотын Хитоцүбаши Их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 1990-ээд оны үед “Ардын эрх” сонины Япон дахь сурвалжлагч, NHK телевизийн гэрээт сэтгүүлч, “Монгол таймс” сонины эрхлэгч байв. Бүр Монголын Үндэсний телевизийн захирал байсан эмэгтэй юм. Дэд сайд Ч.Куландаг сэтгүүлчдийн “зовлон”-г дэндүү сайн мэддэг гэж сэтгүүлчид өөр хоорондоо ярьдаг. Тэрбээр энэ жил Баян-Өлгий аймагт АН болон хүүхнүүдийг төлөөлөн нэр дэвшиж байгаа юм.

Н.Алтанхуяг-
АН-ын дарга Н.Алтанхуяг биофизикч, физикийн багш мэргэжилтэй ч сэтгүүлчийн ажил хийж байсан. Мэргэжлийн сургуулийг нь дүүргэж, номын дуу сонсоогүй ч өөрөө ном гаргаж, зураг авч, “Алтан гадас” сонингийн эрхлэгчээр ажилладаг юм.

Ч.Сайханбилэг
– АН-ын УИХ дахь бүлгийн дарга Ч.Сайханбилэг 1990 оны үед МҮОНРТ-д ажиллаж байсныг цөөн хүн мэддэг. Тэр мэддэг хүмүүс нь Ч.Сайханбилэгийг “Та сувгаа бүү солиорой” гэж телевизийн дэлгэцээр гардаг байсан тухай хуучилдаг юм.

Иргэний Зориг Ногоон Нам
6f94609c9e9b3a93big  З.Алтай – 2008 оны сонгуулиар нийслэлийн Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан З.Алтай гишүүн энэ жил ИЗНН-аас хуучин тойрогтоо өрсөлдөхөр болжээ. “25-р суваг” телевизийн захирал байсан тэрбээр “Найзууд аа” гэж ирээд олон нэвтрүүлэг хөтөлж байсан. Хааяа, хааяа сэтгүүлчдийг өмөөрөөд дуугарчихдаг болохоор улс төрийн сэтгүүлчид түүнд талтай. З.Алтай өнгөрсөн дөрвөн жилд бие даагч байсан тул парламентийн танхимд  ганцаардаж байснаа мэргэжил нэгт нөхөддөө ярьдаг.

 Ц.Буянзаяа - Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Ц.Буянзаяа Булган аймагт нэр дэвшиж байна. Тэрбээр МЗЭ-ийн Бодлого, зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан. Үүнээс гадна “Зууны мэдээ” сонинд сэтгүүлч байсан, энэ салбартай дэндүү холбоотой хүн юм.  Хамгийн сүүлд “Гүн санааны дүрс” нэртэй ном гаргасан юм.

6f94609c9e9b3a93big Т.Алтаншагай- “Ийгл”-ийн гэдгээрээ олонд танигдсан сэтгүүлч Т.Алтаншагай улс төрд хөл тавихаар шийдээд буй юм. Тэрбээр нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24-р тойрогт ширүүн өрсөлдөгчидтэй тулгараад байгаа. Одоо “ТВ8” телевизийн захирлын зөвлөх гэсэн тодотголтой байгаа тэрбээр УИХ-ын гишүүн болох “шанстай” гэж үзэн ийнхүү нэр дэвшжээ. Т.Алтаншагайг яруу найрагч Төрбатын өмнөх эхнэрийн хүүхэд хэмээн яруу найрагч, сэтгүүлчид дотно ханддаг гэж зарим хүмүүс ярьдаг. Тиймээс сонгуулийн сурталчилгаандаа ч нэг их санаа зовохгүй байгаа гэсэн.

 Т.Наранцэцэг
– “Ногоон шуудан” сонины эрхлэгч. Архангай аймгийн нэгдүгээрт тойрогт ИЗНН-аас өрсөлдөж байна.
 Ё.Нандинцэцэг- Баянхонгор аймагт нэр дэвшиж буй 29 настай энэ бүсгүй “Миний компьютер” гэдэг сэтгүүлийн эрхлэгчээр ажилладаг байна.

МАХН-МҮАН-ы эвсэл
6f94609c9e9b3a93big    Г.Уянга - 2008 онд Чингэлтэй дүүрэгт нэгэн залуухан сэтгүүлч бүсгүй бие даан нэр дэвшиж байсан нь тухайн үедээ шинэ үзэгдэл байв. Тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг “ниргэсэн” хэд хэдэн шуугиантай нэвтрүүлэг хийж байсныг үзэгчид мартаагүй байгаа. Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөний зохицуулагч тэрбээр  одоогийн эрх баригчидтай зөрчилдөхийн зэрэгцээ Н.Энхбаярын намтай нэгдэж байгаа нь бас л сонин үйл явдал болж байна. Өмнө нь нэр дэвшихдээ Н.Энхбаярыг муулж гарч ирсэн бол энэ удаа хамгаалагчийн дүрээр нэр дэвшиж байгаад зарим хүмүүс гайхан “найдваргүй” гэсэн дүгнэлт өгөөд байгаа юм.

   Эдгээрээс гадна бусад жижиг нам, НИТХ-д нэр дэвшиж байгаа хүмүүсийг нэмбэл 2012 оны сонгуульд хүч үзэж байгаа сэтгүүлчдийн уртаас урт жагсаалт гарахаар байна. Парламенийн танхим руу сэтгүүлчдийн “арми” айсуй.
Б.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (202.70.46.206)
    UYANGAAS BUSDAD N SALAAVCH
    2012 оны 06 сарын 09 | Хариулах
  • МОНГОЛ (202.179.23.220)
    МАНАЙ УЛС ТӨР ГЭЖ ТЭНЭГ ЮМ АА. ХҮМҮҮСИЙН ХИЙХ ЁСТОЙ АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭХГҮЙ. ЭД ОРООД НЭМЭР БАЙХГҮЙ ДЭЭ. АЛТАЙ ШИГ АРХИ УУЖ ЖҮЖИГЛЭЖ МӨРӨӨ ХАВЧИЖ 4 ЖИЛ БОЛНО БИЗ. ОЮУНДАРЬ БОЛОХ
    2012 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (182.160.37.230)
    Эд нар дотроос Ц.Оюундарь, Алтай Уянга нар болж байна. Бусад нь бол ёстой яршиг л байна. Сарангэрэл мэтийн намын бууны нохойнууд больсон чинь дээр бизээ
    2012 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (182.160.55.230)
    Ихэнхи сэтгүүлчид Оюу толгой болон Гадаадынханы Будаа идэж худалдагдсан, эсвэл мөнгөтэй эрхэмүүдийг дагаж мөнгөжсөн Дамбийжаагийн тоодгорууд болоод байгаа шүү дээ.
    2012 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.91.169)
    amjilt husie. Medee medeelliin eh survalj bolj ard tumniihee sonoriig myalaaj baidag setguulch nartaa.
    2012 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.91.169)
    Muhkhtsetsegiigee demjij baigaa shu. Zaluu hun erch huchtei shudarga baij zuv yavah heregtei. Dornin ih goviin Dogshin Noyon hutagtiin nutgiin busguid aviyas chadvar bii. Turduu unench, tumen olondoo umug tushig bolj yavaarai duu mini
    2012 оны 06 сарын 08 | Хариулах
  • сэтгүүлч (122.201.18.118)
    Энэ ЭмСиЭс иин Энхамгаланг Хөвсгөлчүүд хятадын хүүхэд гээд сонгохгүй байхдаа Иим л хүмүүс бүхэл бүтэн монгол улсын парламэнтруу гэтэж байна шүүдээ
    2012 оны 06 сарын 08 | Хариулах
  • зочин (203.194.115.39)
    энд нэр дэвшсэн Л.Энх-Амгалан болон бусад новшнууд юу вэ болимоор юм даа.....
    2012 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (213.128.189.33)
    MAHN-MYAN s her devshigch Uyanga bol garna shuu.Demjij bna.
    2012 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (82.238.212.223)
    Khulandaa gedeg hasak mongold l um bizdee.kazakd eniig hen ch toohgui sh dee.esvel enenees oor oligtoi chadaltai hun baidaggui um baina l daa.tarhinii turaal
    2012 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (182.160.59.98)
    kulanda-gaas busad ni tsaashaa
    2012 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (95.116.254.10)
    Hudlaa ineesen, huurhun haragdah gej oroldson setguulch avgai nar baihiimaa. Hudlaa jujig togloj hudlaa tom tom yarisan. Yag yunaas ehelj eh ornoo hugjuuleh ve gedgee ch medehgui yavaa shuudee zugeer l ner hund alban tushaal mungu bodson setguulch avgai nar bolison ni deer yalanguya MAN aas garch baigaa.
    2012 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    ene tusgai salaa, hetsvv angiin zohioliig chin shog zohiolch B.Amarsaihan bichsen shdee, yun Oyundari beee, harin kinoniih n groupt ajilasan bh
    2012 оны 06 сарын 08 | Хариулах
  • стэ (122.201.18.118)
    Сэтгүүлчдиин армиаас Хятад казак-2н Түрүүлж явна
    2012 оны 06 сарын 08 | Хариулах
  • Хөнжил (122.201.18.118)
    Хөвсгөл хятад гишүүнтэй болох гэвүү
    2012 оны 06 сарын 08 | Хариулах
  • Иргэн (182.160.20.224)
    Улс орныг инженерүүд л босгодог болохоос энэ сэтгүүлч хуульч эдийн засагч нар босгодоггүй юмаа. Эд нар бол зүгээр л ярихаас цаашгүй, бодит баялаг бүтээдэггүй мэргэжил шүү дээ.
    2012 оны 06 сарын 08 | Хариулах
  • ху (122.201.18.118)
    Эдэн дунд Нэг казак нэг хятад байна
    2012 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.70.46.206)
    СЭТГҮҮЛЧИД ЧИНЬ УГААСАА Л УЛС ТӨР, ОЛИГАРХУУДЫН ГАР ХӨЛ Ш ДЭЭ. УЯНГААС БУСАД НЬ ЛАВ ТИЙМ. ХАРИН УЯНГА Л БОР ЗҮРХЭЭРЭЭ ЮМ ШИГ САНАГДААД БАЙГАА ШҮҮ.
    2012 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (203.194.115.253)
    сумын дарга хийж үзээгүй уянгаа худлаа эх оронч ш дээ
    2012 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.70.46.206)
    уянгаас бусдад нь салаавч... яг зөв
    2012 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (122.201.18.145)
    uyangaas busadad ni salaavch
    2012 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.70.46.199)
    ЭНЭ ИЙГЛ-Н АЛТАНШАГАЙ ГЭЖ НЭГ ЯВЦУУ БОГИНО БОДОЛТОН ЭНД ЯАХНА ВЭ. НЭГ Л ӨНЦГӨӨС НЭГ Л ШАГАЙВЧААР ХАРДАГ ЮМ ШИГ НӨХӨР. ЮУ ЯРИХ ЯАХ НЬ ЯРЬЖ ЭХЛЭЭГҮЙ БАЙХАД НЬ ТОДОРХОЙ БАЙДАГ ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД КРУГОЗОР БАГАТАЙ НӨХӨР ХАРИН ЗУРАГТААР НЭГ Л ҮЗЛЭЭР ОЛОН ЯРИАД ТООГДООД БАЙЖ БАЙГАА НЬ ИХИЙМ ДӨӨ.
    2012 оны 06 сарын 08 | Хариулах
  • Оюунчимэг (202.70.34.26)
    Хүүеэ намайг марчихсан байна шүү дээ. Би хэдийгээр ЗГ-ийн хэвлэлийн төлөөлөгчдийн дарга нь ч гэсэн ч сэтгүүлч тэгээд бас та нарын дундаас №1-ээр гарна ш дээ.
    2012 оны 06 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    15 цаг 28 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    15 цаг 41 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    16 цаг 27 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    16 цаг 40 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    16 цаг 48 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    16 цаг 56 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    17 цаг 0 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    17 цаг 1 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    17 цаг 2 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    18 цаг 24 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    19 цаг 46 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    19 цаг 51 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    20 цаг 34 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    22 цаг 22 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    22 цаг 32 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 56 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    23 цаг 0 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    23 цаг 8 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    23 цаг 13 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    23 цаг 15 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК