УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Ингээд гишүүдийн 55.1 хувь нь дэмжсэнээр “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.
Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр нар өргөн мэдүүлэхдээ Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг давхар мэдүүлсэн юм. Уг хууль батлагдвал ард түмнээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжих үү, үгүй юу гэж санал авах юм.
Сэтгэгдэл (2)