Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн элсэлтийн шалгалт өнөөдөр 10 цагаас эхэллээ.

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн элсэлтийн шалгалт өнөөдөр 10 цагаас эхэллээ. Элсэлтийн шалгалт Орос хэлний шалгалтаар эхэлж, түүний дараа 13.00 цагт Химийн хичээлийн шалгалт болно. Харин 16.00 цагт Англи хэлний шалгалт болсоноор энэ өдрийн шалгалтын хуваарь дуусах юм байна. Түүнчлэн маргааш 08.30 цагт шалгалт Монголын түүхээр эхлэх гэнэ . ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 100 минут, харин монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, монголын түүх, нийгмийн тухай мэддэг хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 80 минут юм байна. Сануулж хэлэхэд, шалгуулагч хариултын хуудсан дээр зөвхөн хар болон хөх өнгийн үзгэн, тосон балаар тэмдэглэгээ хийх ёстойг Боловсролын газраас анхааруулжээ.
Д.Ундрах