Бүх нийтийн гүйлтийн тэмцээн болох гэж байгаатай холбоотойгоор маргааш түр хугацаанд зам хаагдана

Бүх нийтийн гүйлтийн тэмцээн болох гэж байгаатай холбоотойгоор маргааш түр хугацаанд зам хаагдана. Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Баянмонгол хорооллын гарц, Баянмонгол хорооллын гарцаас Их тэнгэр, Их тэнгэрээс Зайсан толгой хүртэл зам хаагдах юм. Тиймээс жолооч нар 09.00-10.30 цагийн хооронд дээрх замыг сонгож хөдөлгөөнд оролцохгүй байхыг ЗЦГ-аас зөвлөж байна.
Д.Ундрах