Олон улсын хүүхэлдэйн театруудын холбооны (UNIMA) 21 дүгээр их наадам БНХАУ –ын Сычуань мужийн Чэндү хотод болж өнгөрлөө.

Олон улсын хүүхэлдэйн театруудын холбооны (UNIMA) 21 дүгээр их наадам БНХАУ –ын Сычуань мужийн Чэндү хотод болж өнгөрлөө. Дэлхийн 45 орны 66 театрын уран бүтээлчид нийт 102 жүжгээр өрсөлдсөнөөс манай улсын хүүхэлдэйн театрынхан “Ногоон дарь эх” бүтээлээрээ шагнал хүртсэн юм. А.Чойсонгийн “Ногоон дарь эх” бүтээлийг 2 жил бэлдсэн нь ийнхүү амжилт дагууллаа. Мөн ирэх жил Хүүхэлдэйн театрынхан Испанийн Мадридад болох дараагийн наадамд оролцох эрх, Францын тайзнаа жүжгээ тоглох урилга зэргийг тус тус хүртжээ.

М.Уянга