УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд оролцож гишүүдийн асуултад хариуллаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Оюун: Утааг зөнд нь орхилгүй ажиллах шаардлагатай байна. Энэ тал дээр юу гэж үзэж байна вэ?
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Энэ жилийн төсөвт агаарын бохирдолд 5 орчим тэрбум төгрөг тусгасан. Агаарын бохирдлын үндэсний хороо цаг хугацаандаа хуралдаад явж байна. Хийн хэрэглээнд шилжүүлэх, орон сууцжуулах гэсэн хоёр зорилтыг тавьж ажиллаж байна. Энэ хоёр ажил 1-2 жилд хэрэгжинэ гэж байхгүй. Урьд жилүүдэд дулаалга тараах, станц байршуулах, утаагүй зуух тараах ажлыг хийж байсан. Энэ жил 3 ажил хийнэ. Нэгдүгээрт, хийн үйлдвэрийн ажлыг үргэлжлүүлнэ. Мөн шахмал түлшний үйлдвэрүүдийн үйл ажиллагааг анхааралдаа аваад ажиллаж байна. Гуравдугаарт, шөнийн цагийн тарифыг дахин 50 хувь буурахаар ажлаа чиглүүлээд байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)