ялын тогтоол, шүүхийн шийдвэрийг Ч.Амарболдын гэр бүлийнхэн болон
өмгөөлөгч нь эсэргүүцэж байгаа юм. Тиймээс давж заалдах шатны шүүхэд
хандахаар болсноо мэдэгдээд байна.

Өчигдөр долдугаар сарын нэгний хэрэгт цагдаагийн экс дарга нарт Сүхбаатар дүүргийн шүүхээс ял оноосон. Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 6.6 жилийн, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригтод 5.6 жилийн, Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарыг 2 жил хорих шийдвэр гаргасан юм. Сүхбаатар дүүргийн шүүхээс тэднийг Өршөөлийн тухай хуульд хамруулж Ч.Амарболд, Ш.Батсүх нарыг 3.6 жил, О.Зоригтод 2.6 жилийн чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэхээр болсон. Харин Г.Ганбаатар өршөөлийн хуульд хамруул, суллахаар болсон.
Харин энэ ялын тогтоол, шүүхийн шийдвэрийг Ч.Амарболдын гэр бүлийнхэн болон өмгөөлөгч нь эсэргүүцэж байгаа юм. Тиймээс давж заалдах шатны шүүхэд хандахаар болсноо мэдэгдээд байна.