Засгийн газрын хуралдаан ирэх даваа гаригт 16.00 цагт товлогдсон бөгөөд нийтдээ 10 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Харин танилцуулахаар гурван асуудал бэлтгэгдсэнээс Р.Бурмаа сайд 2015 оны ургац хураалтын дүнгээ танилцуулах ажээ.
Өнөө жил тариалангийн гол бүс нутгуудаар их халалт үргэлжилснээс тариаланчид ургацаа тодорхой хувиар алдсан. Үүнээс болж, тодорхой хэмжээний буудайг гадаадаас импортоор оруулж ирэхээс аргагүй болсон. Энэ бүхэн ирэх даваа гаригийн хуралдаанаар хэлэлцэгдэх юм.
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг дараах хүснэгтээс тодруулж харна уу.