Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хуралдаан энэ сарын 24-26-ны өдрүүдэд ОХУ-ын Чита мужид болох гэж байна.
Уулзалтаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, дэд бүтцийн төсөл хөтөлбөр, төмөр зам, боловсрол, хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах асуудлуудыг хөндөхөөр төлөвлөсөн байна. Мөн талууд уул уурхайн үйлдвэрлэл, эрдэс баялаг болон эрчим хүчний салбар, өндөр технологи, ойн аж ахуйн чиглэлд хамтарсан төслүүдийг цаашид хэрэгжүүлэх талаар хэлэлцэх юм.
Сэтгэгдэл (2)