Өнөөдөр Авлигатай тэмцэх газраас "Авлигын эсрэг хамтдаа" уриатай нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна. Нээлттэй өдөрлөг 11 цагт "Чингис" зочид буудалд эхэлнэ. Энэ үеэр АТГ-ын ажилтууд Авлигын эсрэг хууль, хуулийн хэрэгжилт болон иргэдийн сонирхсон асуудлын талаар иргэд болон хэвлэл мэдээллийн салбарынханд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.



















































