Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН: Эрүүл мэндийн сайдыг яаралтай томилох хэрэгтэй

2015-11-23
0
ЖИРГЭХ

             УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, "Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах" тухай УИХ-ын тогтоолын төсөл, "2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

 

С.Бямбацогт: Үндсэн хуулийн өөрчлөлтийг АН-ынхан өөрсдөө дэмжихгүй байгаа

          

        УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хүйтний улирал эхэлсэн, ханиад томуу дэгдэж байгаа энэ үед гурван сая хүний эрүүл мэнд, амь настай холбоотой салбар хариуцдаг Эрүүл мэндийн сайдын томилгоог нэн яаралтай хийх шаардлагатайг онцлов. Удирдах албан тушаалтнууд нь хэрэгт шалгагдаж буйн улмаас эзэнгүйдээд байгаа энэ салбарыг хариуцах эзэнтэй болгоход Засгийн газар хугацаа алдалгүй санаачилгатай ажиллах шаардлагатайг хэлэв.

 

Тэрээр "Эрх баригчид ирэх жилийн төсөвт цалингийн санг 10 хувиар бууруулах, хүүхдийн мөнгийг хүүхдүүдийн 60 хувьд нь өгөхөөр болсон. Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд, орон нутгийн амьдрал  ахуйтай манай гишүүд танилцсан. Ард иргэдийн амьдрал туйлын хүнд байна. Малчдын мал үнэгүйдсэн, хонь хотондоо л гэхэд 30-50 мянган төгрөгийн үнэтэй байна. Гэр хороололд бүтэн сар мах идээгүй, бүх бичиг баримтаа зээлийн барьцаанд тавьсан, өдөр хоногийг арай ядан өнгөрөөж буй айл өрх, хүмүүс олон байна. Ард иргэдийн амьдрал ахуй муудаж байгаа нь өнөөгийн эрх баригчдын алдаатай бодлого, үйл ажиллагаатай холбоотой юм. Тиймээс 2016 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд эдгээр тулгамдсан том асуудлуудаа тусгаж шийдэх ёстой гэж үзэж байгаа" гэв.

 

Мөн бүлгийн дарга С.Бямбацогт Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар байр сууриа дахин илэрхийллээ. Тэрээр "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг зөвхөн МАН-ынхан дэмжихгүй байгаа мэтээр ярьж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий юу гэвэл бий. Гэхдээ цаг хугацааны хувьд өнөөдөр боломжгүй гэж үзэж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг АН-аас Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Х.Баттулга, Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын гишүүд, бие даагч гишүүд, "Шударга ёс" эвслээс Л.Цог гишүүн дэмжихгүй байгаа. Эрх баригч АН өөрсдөө бүрэн дэмжихгүй байгаа шүү дээ" гэлээ.

 

 Ц.Нямдорж: Эрүүгийн хуулиар ажлын хэсгийн төвшинд ойлголцоогүй зүйлүүд бий

 

        Өнгөрсөн хаврын УИХ-ын чуулганаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх үеэр МАН-ын бүлэг баялаг бүтээгчдэд олон зүйл ангиар хариуцлага хүлээлгэх гэж байгааг эсэргүүцэн завсарлага авсны үр дүнд хариуцлага тооцох зүйл ангийг цөөрүүлж, торгуулийн дээд хязгаар 13 тэрбум төгрөг байсныг 10 дахин бууруулсан. Мөн Хууль зүйн байнгын хорооны хуульч гишүүд энэ хуулийн төслийг хэлэлцэхийг эсэргүүцэж, байнгын хорооны гишүүнээс татгалзах хүсэлтээ УИХ-ын даргад гаргаж байсан юм. Гэвч өнөөг хүртэл ажлын хэсгийн төвшинд нэгдсэн байр суурь, ойлголцолд хүрээгүй олон асуудал байгааг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэд хэдэн үндэслэлээр тайлбарлалаа.

          Тэрээр "Эрүүгийн хуульд аливаа мөнгөний асуудлыг ярихдаа тооцооны нэгж гэж хаана ч байхгүй зүйл оруулж ирсэн. Тооцооны нэгж гэдэг зүйл Эрүүгийн хуулийн суурь болж байгаа нөхцөлд энэ хуулийг батлах ямар ч бололцоогүй. Энэ асуудлыг ажлын хэсгийн төвшинд дахиж яриагүй, нэгдсэн ойлголтод хүрээгүй байна. Тооцооны нэгжээс татгалзаж өөр хувилбар ярина гэсэн ч одоо болтол өөрчлөөгүй. Хоёрдугаарт, өнгөрсөн хавар Эрүүгийн хуулийг хэлэлцэж байгаа нөхцөлд Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Шүүх, Прокурор, Өмгөөллийн, Шийдвэр гүйцэтгэлийн тухай гэх мэт хуулийн төслүүдийн нэгдүгээр хэлэлцүүлгийг давхар хийх ёстой. Ингэхгүй бол сүүлд нь зохицуулж болохгүй нөхцөл байдал үүснэ гэж ойлголцсон. Эдгээр хуулийн төслүүдийн нэгдүгээр хэлэлцүүлгийг явуулж бүх тохиргоог хийсний дараа хоёрдугаар хэлэлцүүлгийг хийнэ, дотоодын ямар нэг зөрчилгүй болгож чадсан тохиолдолд хуулийг эцэслэн батална гэж тохирч, хэлэлцүүлгийг хойшлуулсан. Гэтэл Эрүүгийн хуулиас бусад хуулийн нэгдүгээр хэлэлцүүлэг хийгдээгүй байхад Эрүүгийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх гэж байгааг дэмжихгүй. Ер нь Эрүүгийн хуулийг мэргэжлийн хүмүүс хийдэг, ганц үгнээс болж нөхөж баршгүй алдаа гардаг. Зүгээр нэг санал хураалтаар хийдэг хууль биш гэдгийг цохон тэмдэглэмээр байна" гэлээ.

 

Н.Номтойбаяр: Зээлийн хүүг бууруулах гарц, шийдлийг судалж байна

 

         УИХ дахь МАН-ын бүлэг 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын төсөлтэй холбогдуулан зарчмын хэд хэдэн саналыг хөндөж тавилаа. Тухайлбал, 2015 оны улсын төсөв батлагдсантай холбогдуулан гарсан УИХ-ын тогтоол болон Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай УИХ-ын 34 тоот тогтоолын хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх цаг нь болсон гэж МАН-ын бүлэг үзлээ. Энэ талаар бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр хэлэхдээ "Бүлгийн гишүүд УИХ-ын энэ хоёр тогтоолын хэрэгжилтийг дүгнэх нь зүйтэй гэж үзсэн. 2016 оны төсвийг дагалдаж гарах энэ тогтоолын төсөлд шаардлагатай тохиолдолд Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах заалт оруулсныг бид дэмжихгүй. Эдийн засгийн хямралын улмаас ард иргэдийн хувиараа авсан зээл их хэмжээгээр нэмэгдсэн. Өндөр настнуудын дийлэнх нь тэтгэврийн зээлтэй, цалин авч нийгмийн даатгалын шимтгэл төлж буй 700 мянга гаруй иргэдийн 60 орчим хувь нь цалингийн зээлтэй байна. Малчдын 60 хувь нь малчны зээлд хамрагдсан. Тиймээс бид зээлийн хүүг бууруулах арга зам, шийдлийг судалж  байна" гэв.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    4 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    9 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    14 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    1 цаг 32 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    1 цаг 36 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    2 цаг 52 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    3 цаг 10 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    3 цаг 18 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    3 цаг 52 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    4 цаг 0 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    4 цаг 13 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    4 цаг 36 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    4 цаг 52 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    5 цаг 3 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    5 цаг 20 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    5 цаг 41 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    6 цаг 1 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    6 цаг 1 мин
  • Путин Украины дроны цохилтод өртсөн хувийн компанийн эзэмшлийн дэд бүтцүүдийг төрийн мэдэлд авах эрхийг Засгийн газартаа олголоо
    6 цаг 9 мин
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
    6 цаг 19 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК