Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЗГ-ын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэв

2015-11-24
0
ЖИРГЭХ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор байгуулна

 

Батлан хамгаалах яамны харьяа “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” төрийн өмчит үйлдвэрийн газрын МIC Industries корпорациас худалдан авах “UBM” барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын санхүүжилтэд шаардагдах хөрөнгийн 85 хувьд Монгол Улсын Хөгжлийн банк баталгаа гаргаж АНУ-ын EXIM банкны эх үүсвэрээр, үлдэх 15 хувьд Засгийн газрын өрийн баталгааг зохих журмын дагуу гаргаж, Хөгжлийн банкны эх үүсвэрээс санхүүжүүлэх, холбогдох гэрээ байгуулахыг Сангийн сайд Б.Болор, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Зээлийн эргэн төлөлтийг 2017-2019 оны улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Болор, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарт даалгалаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн АНУ-д хийсэн айлчлалын явцад MIC  industries корпорацийн төлөөлөгч уулзаж бүтээгдэхүүнээ санал болгосны дагуу Батлан хамгаалах яаманд барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборыг худалдан авах талаар судлан үзэх үүрэг, чиглэл өгсөн юм. Өнөөгийн зах зээлийн ханшаар 48х24 метрийн хэмжээтэй барилгыг тоосгоор барихад 1.3 тэрбум зарцуулагдаж байгаа бол хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын тоног төхөөрөмжөөр ийм хэмжээний барилга барихад 300 сая төгрөг зарцуулах тооцоо гарсан байна. Уг хөдөлгөөнт цогцолбор нь 1000 ам.метр талбайтай барилгыг нэг өдөрт гүйцэтгэх хүчин чадалтай юм. Хөдөлгөөнт цогцолборыг Зэвсэгт хүчинд ашиглахаас гадна улсын болон бүс нутгийн томоохон барилга угсралтын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд ашиглах боломжтой.

 

Монгол наадам цогцолборын хилийн цэсийг тогтоолоо

 

Үндэсний их баяр наадмын Монгол наадам цогцолборт зориулан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах 1604 га, Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт хамаарах 12040 га, нийт 13644 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн цэсийг баталлаа. Монгол наадам цогцолборыг байгуулахад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авч байхыг Сангийн сайд Б.Болор, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг нарт даалгалаа. Улаанбаатар хотын хүн ам 1980 онд 380 гаруй мянга байсан бол 2014 онд нэг сая 314 мянга болж 3.4 дахин нэмэгджээ. Улсын нийт хүн амын 44 орчим хувь нь нийслэл хотод амьдарч байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд хотын хүн амын 1 хувь нь наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдаан үзэх боломжтой бөгөөд гадаад, дотоодын жуулчдыг тооцвол үүнээс ч бага хувь нь хамрагдаж байгаа юм. Цаашид энэ байдлаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах боломжгүй болж байгаа бөгөөд Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн ИТХ-ын тогтоолоор “Монгол наадам цогцолбор” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулан ажиллаж байна. Тус цогцолборт 2020 он хүртэл Цэнгэлдэх хүрээлэн, морь барианы болон сур харвааны асар, зочид буудал, жуулчны бааз, отог, бөх, морь, сурын их шүтээнүүдийг барьж байгуулахаар төлөвлөж байгаа юм.

 

Төслийн жагсаалтыг шинэчлэн баталлаа

 

Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам.долларын зээлийн Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг шинэчлэн баталлаа. Төслүүдийг Хятадын талд уламжлах, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж ажиллахыг Сангийн сайд Б.Болор болон холбогдох бусад сайд, Нийслэлийн Засаг даргад даалгалаа. БНХАУ-ын Засгийн газраас олгох нэг тэрбум ам.долларын экспортын зээлийн хөрөнгөөр Эгийн голын усан цахилгаан станцыг барих, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртлэх 20.9 км замын өргөтгөл, шинэчлэл хийх, Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг шинэчлэх, Мах боловсруулах 12 үйлдвэр барих, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлнэ.

 

Зээлийн ашиглагдаагүй үлдэгдлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа

 

Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн ашиглагдаагүй үлдэгдэл болох 244,5 сая ам.долларын хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа. Ерөнхий хэлэлцээрийн дагуу авах 300 сая ам.долларын ашиглагдаагүй үлдэгдэл хөрөнгөөр дараах төслүүдийг хэрэгжүүлэхээр боллоо.

 

-  Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл

 

-  Ухаалаг боловсрол төсөл

 

-  Харгиа урьдчилсан цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл

 

-  10 аймгийн дулааны станц барих төсөл

 

-  Архивын ерөнхий газрын цогцолбор барилгын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалт төсөл

 

-  Шүүх шинжилгээний байгууллагын чадамжийг сайжруулах төсөл

 

-  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цахим гавын хяналтын систем байгуулах төсөл

 

-  Хууль сахиулах их сургуулийн төв байрны сургалтын лаборатори, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалт төсөл

 

Төслүүдийг БНСУ-ын Засгийн газарт санал болгох, төслийг цаг хугацаанд нь үр дүнтэй хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Болор, Зам, тээврийн сайд М.Зоригт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хууль зүйн сайд Д.Доригжав, Эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгалаа.

 

Товч мэдээ:

 

-  Худалдан авах ажиллагааны газраас 2016 онд худалдан авах ажиллагааг нь зохион байгуулах улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, Хөгжлийн банкны эх үүсвэрээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, ажил үйлчилгээний жагсаалтыг баталлаа.

 

-  Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн нэр бүхий төрийн жинхэнэ албан хаагчдад Эрхэлсэн түшмэлийн зэрэг дэв олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов. Нэр бүхий албан хаагчдад Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.

 

-  Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолоор баталсан “Ургамлын үр, үрслэг, суулгац, амьтан, түүний үр, хөврөл үр, түүхий мах, дайвар бүтээгдэхүүн болон бичил биетний өсгөвөр, эмгэгт материалын дээжийг улсын хилээр нэвтрүүлэх боомтуудын жагсаалт”-д нэмэлт орууллаа. 

 

-  Монгол Улсаас Сент Дюси Улс, Бүгд Найрамдах Габон Улс, Бүгд Найрамдах Нигер Улс, Бүгд Найрамдах Камерун Улс, Маршалын Арлуудын Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тус тус тогтоох тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

 

-  Цэргийн сургалтын хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжиж, гарын үсэг зурах эрхийг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд олголоо.

 

-  Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    2 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    6 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    12 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    1 цаг 30 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    1 цаг 34 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    2 цаг 50 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    3 цаг 8 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    3 цаг 16 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    3 цаг 50 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    3 цаг 58 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    4 цаг 10 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    4 цаг 34 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    4 цаг 50 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    5 цаг 1 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    5 цаг 17 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    5 цаг 39 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    5 цаг 58 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    5 цаг 59 мин
  • Путин Украины дроны цохилтод өртсөн хувийн компанийн эзэмшлийн дэд бүтцүүдийг төрийн мэдэлд авах эрхийг Засгийн газартаа олголоо
    6 цаг 7 мин
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
    6 цаг 17 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК