Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Өнөрбаяр: Буу, сэлэм агсаад асуудал шийддэг арга замыг хэрхэвч зөвтгөж болохгүй

2015-11-25
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяраас цаг үеийн асуудлаар тодруулга ярилцлага авлаа.

 

- “Цензургүй яриа” нэвтрүүлэгт иргэн Ц.Мөнхбаяр оролцохдоо Монгол Улсын Ерөнхийлөгчид уучлал үзүүлэх асуудлаар хандсан боловч өргөдөлд өөр агуулгатай өөр хариу өгсөн гэж хэллээ. Энэ талаар тодруулах гэсэн юм?

 

-Иргэн Ц.Мөнхбаярын оролцсон нэвтрүүлгийг үзсэн. Түүний монгол бичгээр бичсэн өргөдлийг нэвтрүүлгийн үеэр уншиж сонсгосон бол олон нийтэд буруу ойлголт төрөхгүй байх байсан болов уу. Түүний өргөдлийн агуулга нь хэргийг шүүх буруу шийдвэрлэлээ, хилс хэрэгт тулгаж шоронд хоригдсон мэтээр хандсан байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ батлан илэрхийлсэн хүнд уучлал, өршөөл үзүүлдэг зарчимтай. Шүүхийн шийдвэрийн зөв буруугийн асуудлаар хэн нэгэн албан тушаалтан хөндлөнгөөс нөлөөлөхийг Үндсэн хуулиар хориглосон байдаг. Бид энэ зарчмыг баримтлаад зохих хариуг өгсөн.

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч өмнө нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын телевиз гэгддэг С1-ийн сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн хөтөлдөг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо Ц.Мөнхбаяр уучлал хүссэн өргөдөл өгөөгүй гэж хэлж байсан. Тэгвэл энэ өргөдлийг хэзээ өгсөн юм бэ. Түүнд татгалзсан хариу өгсөн юмуу?

 

-Тус нэвтрүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч оролцох үеэр Ц.Мөнхбаяр уучлал үзүүлэх асуудлаар хуулийн шаардлага хангасан өргөдөл гаргаагүй байсан нь үнэн. Болсон үйл явдлын цаг хугацааны дарааллыг эргэн харвал Ерөнхийлөгч 2015 оны 03 сарын 09-ний өдөр тус нэвтрүүлэгч оролцсон байдаг. Харин Ц.Мөнхбаяр уучлал үзүүлэх асуудлаар түүнээс хойш нэг удаа өргөдөл гаргасан. Бидний хувьд уучлал хүссэн өргөдлийг хүлээн аваад холбогдох хуулийн байгууллагаас лавлагаа мэдээллийг гаргуулж авах, тэдгээр мэдээллийг нягтлан шалгах ажил хийдэг. Түүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулдаг. Харин хуулийн шаардлага хангаагүй өргөдлийг өргөдөл гаргагчид буцаадаг журамтай. Ц.Мөнхбаярын болоод бусад хүмүүсийн өргөдлийг судлах явцад Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан гарсан. Өршөөл, уучлалыг давхардуулан хэрэглэдэггүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой байх.

 

-Өчигдрийн нэвтрүүлэг гарснаар Монголын төр иргэн Ц.Мөнхбаярт арай л хатуу хандаад байгаа гэдэг ойлголтыг олон нийтэд өгч байна. Нэвтрүүлгийн үеэр тэрээр Монголын төр өршөөл үзүүлж уучлал гуйж, намайг цагаатгалаа гэх үгийг цухалзуулсан. Энэ талаар таны байр суурь ямар байна?

 

-Монголын төр Ц.Мөнхбаярын хийсэн үйлдлийн зөвд нь зөөлөн, бурууд нь хатуу хандаж ирсэн гэж би боддог. Шүүхээс түүнийг цагаатгаж байсан ч тохиолдол бий. Сүүлд үйлдсэн хэрэгт нь анхан шатны шүүхээс 21 жилийн ял оногдуулсан байсныг давж заалдах шатны шүүх хуульд заасан ял хөнгөрүүлж болох үндэслэлийг бүрэн ашиглан оногдуулсан 21 жилийн хорих ялыг 7 жил болгон бууруулсан. Хяналтын шатны шүүх давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Энэ шийдвэрийг ч олон нийт мэдэж байгаа. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд өршөөл, уучлалын асуудал яригддаг. Тиймээс цагаатгах, өршөөгдөх гэдэг хоорондоо тэнгэр газар шиг ялгаатай ойлголт.

 

-Иргэн Ц.Мөнхбаярын асуудлаар өөр бусад иргэдээс өргөдөл ирсэн үү?

 

-Түүний гэр бүлийн гишүүд, зарим ТББ-аас хүсэлт ирж байсан. Тэдгээр хүсэлт өргөдөл нь хуулийн шаардлага хангаагүй тул хуульд заасны дагуу буцаасан. Ер нь монголчууд бид хүчирхийллээр бус, хуулийн арга хэрэгслээр асуудлыг шийдвэрлэх гэж Үндсэн хуульт ардчиллын замыг сонгосон гэж би хувьдаа боддог. Хойч ирээдүйнхээ сайн сайхны төлөө буу, сэлэм агсаад асуудал шийддэг арга замыг хэрхэвч бид зөвтгөж болохгүй. Бидний өвөг дээдэс энхийн цагт аливаа асуудлыг хууль цааз, ёс заншлаа барьж шийддэг сайхан уламжлалтай байсан. Энэ зарчим өнгөрсөнд ч, одоо ч, цаашид ч Монгол төрд байх болно.

 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн талаар гүтгэлгийн шинжтэй, худал мэдээллийг захиалгат нэвтрүүлгээр дамжуулан олон нийтэд хүргэж байгааг Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөхийн хувьд та хэрхэн харж байна вэ?

 

-Иймэрхүү захиалгат нэвтрүүлэг, гүтгэлэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагааг харлуулах гэсэн явуургүй бодлого. Үүний ард цөөн хэдэн хүний жижиг явцуу ашиг сонирхол бий. Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд Монгол Улсын нийтлэг, том эрх ашгийг нэн тэргүүнд тавьж хүнд хэцүү шийдвэр гаргах нь бий. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч рүү чиглэсэн гүтгэлэг, дайралт ирэх нь олон байдаг. Энэ бүхнийг манай Үндсэн хууль тогтоогчид холч ухаанаар угтан харж Монгол Улсын Үндсэн хуулийн гучинзургадугаар зүйлийн 2-т Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаалахаар заасан нь санамсаргүй хэрэг биш гэж би ойлгодог.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • Zochin (54.169.116.59)
    Zev! Genko utsan huuheldei Munkhbayasgalan gedeg yanhan avgaigaar Mongol ulsyn erenhiilegchiig harluulahyg oroldoj bn. Munkhbayar gedeg zandqalch harin ch terd bolon erenhiilegchid bayarlakh yostoi ! Odoo olon yum yariad hereggui. Ter ersheel uzuulsen bolohoos uuchlal guigaagui shuu!
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.72.245.46)
    маш зөв хариулт өгсөн байна манайхан шиг төв талбайгаар морь малтай буу зэвсэгтэй явна гэж юу байхав дээ хэдэн танхайчууд биз дээ
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Anu (202.9.40.118)
    Tumen olny maani suld khuumori, tur ulsyn maani ten ger oyun bolson turiin saikhan ordon luugaa khuiten z. shagaij tankhairchilkaad , unuu turuusuu ershuul enerliig ene khurteed, deer ene uchnuun ikh mungu tsaas avakhaar bolchikhood , unuu turuu goochlood tsenzurgui yaria delgeed suuj baina aa gedeg sanaand bagtakhgui nee. Manai tur unekheer enerengui yum, turiin tusheed maani ch gunduugui yum daa. Tur uls maani amgalan taivan baikh ana chukhal shuu dee.
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (182.160.37.168)
    үхэхдээ үхэр буугаа гэж ард түмнийг шүүх цагдаагаар айлгах гэж оролддог болов
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Түмэн (124.158.111.6)
    Одоо энэ улсуудад цаашаа явах орон зай маш бага үлдсэн. Үнэнд гүйцэгдэн гэж байдгийн ойлгож ав.
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Ард (124.158.107.20)
    Одоо тэр очоод бууддаг гадныхан чинь гараад явсан Харин хэдэн боохой буудаад өгвөл малчдад хэрэгтэй юм Мөнхбаяр шиг малнуудад л төр төмөр нүүрээ үзүүлэх ёстой бус уу юун өршөөл
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    Энэ мөнхбаяр гэгч урд нь төрийн ордон луу нум сум тавьж танхаарсан. Дараа нь төрийн хамгаалалтын бүсэд буу сум барин дөвчигнөсөн. Энд тэнд тэсрэх бодис байрлуулж бараг л терорист үйлдэл хийсэн. Хэрэв хууль сахиулдаг төрт ёсоо дээдэлдэг жишээлбэл ОХУ болон БНХАУ д бол шууд газар дээрээ нам буудуулна шүү дээ. Ийм айхтар хэрэг хийчхээд өнөөдөр улсын баатар шиг өөрөө яриад явах ухвар мөчид зарим нэг нь дэвэргэн хөөрөгдөж сайрхаж байгаа нь дэндүү хэтэрч байгааг зохих байгууллага анхааралдаа авах хэрэгтэй
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
    • Зочин
      Буудчихгүй юу даа тэгээд
      2015 оны 11 сарын 25
  • Erdnee (202.180.216.59)
    Zov buruug ene doldoi medlee yu? Chamaas asuuj baij buu selem agslaa yu? Hol anduurch baina. Bid bosnoo buu barina uu yugaa barina hamaagui namnah hereg garval namnaj l taaraa.
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
    • Зочин
      Yag eh orny telee, shudarga unenii telee zevseg bariad bos gevel chi bol busdyn araar oroh eedgui novsh baigaa daa! Teriin ordon ruugaa zevseg agssan eedgui hulgaich eh oronch dur esgegchid bol yagaad ch eegshuulj bolohgui teneguud! Ard ni Genko metiin gadnyhny gar hel bologchid, teriin mengiig hulgailagchid l baigaa
      2015 оны 11 сарын 25
  • Зочин (185.64.196.108)
    Huulia guuli bolgoj bdag gadniihnig tolgoi deere gargachihad estpi uygaa dongodod bie e umururch guih bolob.Ta nar shig umdudas bolj turin ner nuur unaj guitsed bn.Deeshee hudlaa yaridag chin ilt bn
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • zochin (103.229.122.27)
    buu zevseg hereglesen mon end tend buu zevseg nuusan iim uildliig hezee ch zovtgoj bolohgui.
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
    • иргэн
      Тэгээд юуг зөвтгөх вэ, 24 жил хошгируулж байгаа тарвагчныг уу? Амласан сайхан амьдрал нь хаана байна, Шударга ёс нь хаа байна?????? Авилга нь нь улам томорч, нарийсч, цэцэглэж, ард түмэн нь ядуурч байна. Тэнд нэг хүн сайхан эрх чөлөөний тухай ярьсаар л ... Одоо хүмүүс уурсч байна. Уур минь хүрч байна.
      2015 оны 11 сарын 25
  • Зочин (182.160.33.8)
    багшаа? мөнхбаяр эх орноо хамгаалан босч монголд дайсагнаад байна уу? ха ха ха.
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (182.160.33.8)
    гадаадын луйварчдыг эрхлүүлж өршөөж монгол эх орончдыг тамалж бас хэрхэвч болохгүй. ард түмэн анхааралтай харж байна.
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
    • Зочин
      Naaduul chini MOngol eh oronchid bishee! Mongol teriin darhlaag sulruulah gesen, uls orny amgalan taivan baidlyg busniulah gesen eer sanaa zorilgotoi amitad
      2015 оны 11 сарын 25
    • Зочин
      Naaduul chini MOngol eh oronchid bishee! Mongol teriin darhlaag sulruulah gesen, uls orny amgalan taivan baidlyg busniulah gesen eer sanaa zorilgotoi amitad
      2015 оны 11 сарын 25
  • Зочин (182.160.41.249)
    shuuhiin shiidver guitsed garaagui baihad eronhiilogch gadaadiin irgeniig uuchlaad yavuulsaniig yu gj tailbarlah ve Onorbayraa
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • багш (112.72.11.67)
    энэ бүдүүлэг харанхуй мөнхбаяр гэж эсэргүү хулгайч монголд маань дайсагнаад байна. хол явахгүй шүү
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
    • иргэн
      Яг нарийн судалбал хэн нь илүүү дайсагнаж байгаа бол доо, Энэ хүн яахав буу авч явсан нь үнэн л юм байна, гэхдээ хөвөнд боосон чулуугаар бидний толгой руу хэн цохиод байна аа??? Элбэгээ шүү.
      2015 оны 11 сарын 25
  • Зочин 2 (202.179.11.62)
    нэдэр дээрээ мөнхбаяр гэж байгаа боловч ард түмэн Мөнхбаяр шиг тэмцэхэд бэлэн болоод байна шүү дээ. энэ ядуурал, шударга бус байдал, луйвар энэ тэр гээд . боож үхмээр байгаа биз дээ. Төр барьж байгаа хэдхэн хүн нийгмийн баялагийн 99-г хувааж идээд хагартлаа баяжаад. тэгээд сургууль цэцэрлэг, эмнэлэг энэ тэр гээд шийдэх олон асуудалд зарцуулах мөнгө байхгүй. энэ тэгээд шударга байна уу
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Иргэн (124.158.111.6)
    Муур багшийнхаа сургаалийг ярьж байна
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.28.246)
    мөнхбаяр одоо юу солироод байгаа юм
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    17 цаг 12 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    17 цаг 49 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    18 цаг 1 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    18 цаг 11 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    18 цаг 24 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Уржигдар 17 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    Уржигдар 17 цаг 06 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    Уржигдар 14 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    Уржигдар 14 цаг 05 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    Уржигдар 13 цаг 58 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Уржигдар 13 цаг 22 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    Уржигдар 12 цаг 53 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    Уржигдар 12 цаг 42 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    Уржигдар 12 цаг 23 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    Уржигдар 11 цаг 46 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    Уржигдар 11 цаг 21 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    Уржигдар 11 цаг 03 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    Уржигдар 10 цаг 41 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • Ж.Бат-Эрдэнэ: Хамтарсан засаг байгуулаад явах байх гэж бодож байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК