Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төсвийн байнгын хороо гурван асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэв

2015-11-25
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдрийн /2015.11.25 Лхагва гараг/ хуралдаан гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхлэв.

 

Хуралдаанаар эхлээд  Улсын Их Хурлын 11 гишүүн 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Оюун танилцуулав.

Монгол Улс Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг 2015 оны хаврын ээлжит чуулганаар, Ногоон хөгжлийн бодлогыг 2014 оны 06 дугаар сард тус тус баталсан. Мөн Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, Үндэсний хөтөлбөр бий. Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, сааруулах, дасан зохицох байдлаар хандаж байна. Удахгүй Парис хотноо энэ чиглэлээр томоохон гэрээ хэлэлцээр хийгдэх гэж байна. Дэлхий нийтээрээ сэргээгдэх эрчим хүчийг дэмжих чиглэл рүү явж байна. Монгол Улс ч үүнээс хоцрохгүйгээр бодлогын түвшинд шаардлагатай зохицуулалтуудыг хийж байгаа, үүгээрээ ч бүс нутагтаа тэргүүлэх эгнээнд байдаг. 2020 он гэхэд нийт эрчим хүчний хэрэглээний 20 хувийг энэ төрлийн эрчим хүчээр хангах, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилт тавьсан байгаа. Монгол Улсын эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал нь 2014 оны эцсийн дүнгээр 967 МВт байгаа ба нийт үйлдвэрлэсэн цахилгааны 4 орчим хувь (нар, салхи, усны эрчим хүч)-ийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр эзэлдэг. Тиймээс сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх түүхий эд, тоног төхөөрөмжийг импортын татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгалаа. Сангийн яамны урьдчилсан судалгаагаар энэ хуулийн төсөл батлагдсанаар ирэх 2016 онд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх тоног төхөөрөмжүүдийг гааль, НӨАТ-аас чөлөөлөхөд 1 тэрбум орчим төгрөг болох тооцоог гаргасан байна. Танилцуулгын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн С.Оюун, өнөөдрийн байдлаар сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 5 компани ТЭЗҮ боловруулаад, Эрчим хүчний яамтай хамтран ажиллаж байгаа болохыг дурдлаа.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн гараагүй тул уг хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Хуралдааны үеэр байнгын хорооны дарга Ч.Улаан, Үндэсний аудитын газраас татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн тухай дүгнэлт гаргаж, УИХ-д ирүүлснийг гишүүдэд тарсаан болохыг дурдав.

 

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

 

Дараа нь Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслүүд нь  Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийг дагалдаж өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болохыг байнгын хорооны дарга танилцуулав.

 

Хэлэлцүүлгийн явцад Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гарсангүй. Тиймээс уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг танилцуулж, саналт хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь зарчмын зөрүүтэй саналыг дэмжснээр байнгын хорооны шийдвэрийг нэгдсэн хуралдаанд оруулж танилцуулахаар тогтлоо.

 

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Б.Чойжилсүрэнгийн гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналуудыг байнгын хорооны дарга Ч.Улаан гишүүдэд уншиж танилцуулсан юм. Хэлэлцүүлгийн явцад зарим саналыг эргүүлэн татаж, үлдсэн санал тус бүрийг хэлэлцэв. Уг тогтоолын төслийн 3, 4, 5 дахь  зүйлийг хасах саналыг хэлэлцэх үеэр Ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг мал аж ахуй, тариалангийн салбарыг Хөгжлийн банкнаас зээл өгөх байдлаар төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна хэмээн Засгийн газрын санал болохыг гишүүдэд танилцууллаа. Арилжааны банкнуудын зээлийн хүү өндөр байгаа нь мал аж ахуй, тариалангийн салбарт хүнд байгаа учир Ажлын хэсгийн гишүүд уг саналыг дэмжин, тогтоолын төсөлд тусгасан байна. Уг саналын хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан, Р.Амаржаргал нар байр сууриа илэрхийлэв. Хэлэлцүүлгийн явцад зарим саналаар санал хураалт явуулж, шийдвэрлэлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ч.Улааны гаргасан төсвийн захиран зарцуулагч нарын хариуцлагыг дээшлүүлэх саналыг хэлэлцэж, тогтоолын төсөлд нэмж тусгах эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэн юм.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцож хөдөө аж ахуйн салбарт төрөөс дэмжлэг үзүүлэх шаардлага бүхий онцгой нөхцөл үүсээд байгаа талаар танилцуулга хийлээ. Малчдын амьжиргааны түвшинг сайжруулах, махны зах зээлийг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд “Мах” хөтөлбөрийг боловсруулсныг Засгийн газар дэмжихээ мэдэгдээд байгаа. Хөгжлийн банкны хуулийн 8.1 дэх заалтын дагуу Улсын Их Хурлаас шийдвэр гаргасан тохиолдолд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлэх боломжтой. 2016 оны төсөвт мал аж ахуйн салбар, тэр дундаа махны чиглэлийг дэмжих санхүүжилт байхгүй. 2015 оны хавар 18 сая төл хүлээж авсан. Үүнээс 10 сая толгой малыг дотоодын хэрэгцээнд хэрэглээд, үлдсэн 5.6 сая толгой мал буюу 128 мянган тонн махыг экспортлох боломжтой хэмжээн тооцсон байна. Үүний бэлтгэл ажлын хүрээнд махны үйлдвэрүүд олон улсын стандартад тэнцэх шаардлага бий. Одоогоор 26 үйлдвэр ОХУ руу, Вьетнам улс руу 8 үйлдвэр, БНХАУ руу 12 үйлдвэр мах экспортлохоор шалгуур хангаад байна. Эдгээр үйлдвэрт хөнгөлөлттэй нөхцлөөр зээл өгөх байдлаар эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлвэл энэ нь цаашлаад малчдын амьжиргаанд бодит дэмжлэг болно хэмээн салбарын яам тооцжээ. Энэ өвөл нийт нутгийн 40 хувь буюу төвийн бүс, ган болсон нутгуудаар өвөлжилт хүндэрнэ гэдэг эрсдлийн үнэлгээг ОБЕГ-аас танилцуулсан байна. Мөн газар тариалангийн салбарт үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлж, үүсч болзошгүй асуудлуудын тооцооллыг танилцуулсан юм. Тиймээс Хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл өгөх байдлаар мал аж ахуй, газар тариалангийн салбарыг дэмжих шаардлага байгааг танилцууллаа.

 

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн, эдгээр салбарт үүсээд байгаа хүндрэлтэй, онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор уг асуудлыг шийдвэрлэх тогтоолын төсөл санаачлах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй хэмээн санал гаргав.  

 

Ийнхүү хуралдааны төгсгөлд “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанд оруулж танилцуулахаар тогтлоо.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    27 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    31 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    1 цаг 47 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    2 цаг 4 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    2 цаг 13 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    2 цаг 47 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    2 цаг 55 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    3 цаг 7 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    3 цаг 31 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    3 цаг 47 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    3 цаг 58 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    4 цаг 14 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    4 цаг 35 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    4 цаг 55 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    4 цаг 56 мин
  • Путин Украины дроны цохилтод өртсөн хувийн компанийн эзэмшлийн дэд бүтцүүдийг төрийн мэдэлд авах эрхийг Засгийн газартаа олголоо
    5 цаг 4 мин
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
    5 цаг 14 мин
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
    5 цаг 36 мин
  • Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ
    5 цаг 47 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    6 цаг 11 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • EWC 2026 тэмцээний хөшигний ард: Парис дахь The MongolZ багийн шинэ тоглогчийн анхны ярилцлага
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК