УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 5 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, баталлаа.
Хууль батлагдснаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад” гэснийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан,” гэж өөрчилж байгаа юм байна. Хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх аж.