Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ю.Цэдэнбалын мэндэлсэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийг дэмжив

2015-11-27
0
ЖИРГЭХ

        Чуулганы хуралдаанаар “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн /Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 31 гишүүн 2015.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нар танилцуулав.

 

Хууль санаачлагчийн илтгэлд дурдсанаар “БНМАУ-ын Сангийн яамны сайд бөгөөд Монгол банкны дарга, Армийн Улс төрийн газрын дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Батлан хамгаалах Зөвлөлийн даргаар 40 гаруй жил ажилласан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Улсын маршал Юмжаагийн Цэдэнбалын 100 жилийн ойг угтаж, түүний 1946-1990 он хүртэл амьдарч байсан байрыг төрийн эрх барих хууль тогтоох дээд байгууллага-Улсын Их Хурлын шийдвэрээр “Ю.Цэдэнбалын гэр музей” болгуулах санал хүсэлтүүдийг сүүлийн 20 гаруй жил тавьж уламжилсаар иржээ. Иймд Монгол төрийн түүх, түүхэн уламжлалыг ард түмэндээ үнэн мөнөөр нь дэлгэн тавих, залуучууд, оюутнууд, ирээдүй хойч үедээ өвлүүлэн хүргэх, түүхээрээ бахархах, түүгээрээ омогших, цаашид судлан өргөжүүлэх, туршлага уламжлалаасаа суралцах нь өнөөдөр үнэнхүү чухал хэрэгцээ шаардлага болон тавигдсаар байна. Улсын Их Хурлаас бүрэн эрхийнхээ хүрээнд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Юмжаагийн Цэдэнбалын 1946-1990 он хүртэл амьдарч байсан байрыг “Ю.Цэдэнбалын гэр музей” болгох талаар тодорхой шийдвэрийг гаргах нь олон түмний сэтгэл зүй, санал хүсэлтийг харгалзсан, хүнлэг энэрэнгүй, түүхэн үнэнийг эрхэмлэсэн, ардчиллыг улам төгөлдөржүүлсэн, хүний эрхийг хүндэтгэсэн ард түмний хүсэн хүлээсэн чухал шийдвэр болох нь дамжиггүй. Цаашид ХХ зууны Монголын шинэ үеийн төрийн үүсэл хөгжил, түүний үе шат, бодлого, зорилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд, тэдгээрийн үр дүн, хүрсэн өнөөгийн түвшинг үнэн мөнөөр нь гарган тавих, олон түмэнд зөв ойлголт өгөх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, судалгаа, эрдэм шинжилгээний ажлын хүрээнд алдаа онооны сургамж авах түүхэн шаардлага улам ихээр тавигдаж байна” гэлээ .

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, О.Баасанхүү, Б.Гарамгайбаатар, Ц.Нямдорж, С.Эрдэнэ , Н.Батцэрэг, Ц.Оюунгэрэл, Х.Түвдэндорж, Д.Дэмбэрэл, Х.Болорчулуун, Д.Ганбат, Ж.Батзандан, Н.Батбаяр, З.Баянсэлэнгэ нар асуулт асууж, санал хэлэв.

 

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, түүхэн хүнийг мөнхжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, өргөн хүрээний наадам, шоу хийхээ байя. Харин түүхэн хүмүүсээ мартахгүй байх ёстой. Ю.Цэдэнбалын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг маш няхуур авч үзэж дурсгалыг нь хүндэтгэх хэрэгтэй гэв.

 

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, удирдах чиг үүргийг хэрэгжүүлж байсан түүхэн хүний хувьд энэ хүний ойг тэмдэглэх асуудал бол төрийн засгийн асуудал гэж ойлгож байгаа. Харин дагалдаж орж ирж байгаа асуудалтай санал нийлэхгүй байна. Ялангуяа хэлмэгдүүлэлтийн асуудал. Энэ хүний төр, нийгмийг удирдаж байх цаг үед маш олон хүн хэлмэгдэж байсан. Тухайн үеийн төр, нийгэмд чухал үүрэг гүйцэтгэж байсан төр, нийгмийн зүтгэлтнүүд хэлмэгдсэн байдаг. Өнөөдөр Лоохууз гуайгаас эхлээд зарим нь амьд сэрүүн байгаа. Энэ хүний явуулж байсан үйл ажиллагаанд хэлмэгдэж байсан хүмүүсийг юу гэж үзэх юм бэ. МАН тухайн үеийн МАХН-ын явуулж байсан үйл ажиллагааны сайныг нь хүртэх гэж байгаа бол саарыг нь мөн давхар хүртэх ёстой. Өнөөдөр Монголын ард түмнээс уучлалт гуйх ёстой. 90 жил болж байхад ард түмнээс уучлалт гуйгаагүй байгаа. Өөрсдөө хэлмэгдүүлж, өөрсдөө шагнал урамшууллыг нь хурааж авч, өөрсдөө намынхаа эгнээнээс хөөчихөөд эргээд өнөөдөр Улсын Их Хурлаар тогтоол гаргуулах гээд байгааг ойлгохгүй байна. Харин түүхэн хүнийх нь хувьд монголын түүхэнд түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэдэгтэй санал нэг байгаа. Аливаа их хүн буюу түүхэн хүнийг монголын ард түмэн мэдэж байх ёстой. Ойг нь тэмдэглэж байх ёстой, сайн, мууг нь мэдэж байх ёстой. Түүнээс өнөөдөр тэр хүн сайн хүн байсан гээд хэрвээ цагаатгаад, зуун хувь магтан дуулах гэж байгаа бол үүний эсрэг байна. Яагаад гэвэл тэр хүнд сайн ч, саар ч үйл явдал байсан. Үүнийг түүхэнд бодит байдлаар нь үлдээх ёстой. Улсын Их Хурлаас гаргах гэж байгаа тогтоол, шийдвэр ч гэсэн дараа дараагийн үедээ түүхэн шийдвэр, баримт болж үлдэнэ гэдгийг хэлэв.

 

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ю.Цэдэнбал дарга бол манай түүхэн удирдагчдын нэг. Цаг хугацаа энэ хүний хар цагааныг шүүж өгсөн. Ард түмний дийлэнх нь энэ хүнд хайртай гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээс энэ хүний ойг тэмдэглэх, шагналыг нь буцаан олгох асуудлыг авч үзэх хэрэгтэй. Хувь хүнийхээ хувьд хамгийн хэцүү байдалтайгаар харь нутагт амьдралынхаа сүүлийн жилүүдийг өнгөрүүлсэн. Иймд энэ асуудлыг шийдье гэсэн саналтай байна гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Н.Батцэрэг, Ю.Цэдэнбал дарга гэсэн хүний тухай ярихад түүхэн үеийг дурсахгүй байхын аргагүй. Мэдээж хар, цагаан хоёулаа байсан. Монголчууд үндэснийхээ сор болсон түүхэн хүмүүсээ хүндэлж, дээдлэх хэрэгтэй. Монголчуудаа өдий дайтай болгоход манай үе үеийн том удирдагчид түүхэн үүрэг гүйцэтгэснийг мартаж болохгүй гэлээ.

 

Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ, Монгол Улсын түүхэнд энэ хүний алдаа, оноог дэнслэх дэнс байх ёстой. Энэ бол ганцхан МАН, МАХН-ын түүх биш. Энэ бол Монголын түүх. Бид түүхийг судалж, түүхээс сургамж авах, цаашид ийм түүх гаргахгүй байхад анхаарах ёстой. Бидэнд хэт их туйлшрал хэзээ ч сайн юм авчирдаггүй гэдэг нь эндээс харагдаж байна гэв.

 

Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, өмнө нь энэ асуудлыг хөндөж ярьж байсан. Улсын Их Хуралд суудалтай намуудын зарим гишүүд нийлж тогтоолын төслийг санаачилсан. Ю.Цэдэнбал агсны 100 жилийн тэгш ой 2016 онд тохиох гэж байгаатай холбогдуулж энэ асуудлыг ярьж байгаа. Улсын Их Хуралд суудалтай бүх намын төлөөлөл тогтоолын төсөлд гарын үсэг зурсан гэв.

Гишүүд асуулт асууж дууссаны дараа тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан, Н.Алтанхуяг, Д.Дэмбэрэл нар үг хэлсэн бол дэмжих боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн Б.Ганбат, Б.Гарамгайбаатар, О.Баасанхүү нар үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Ю.Цэдэнбалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлыг дэмжиж байгаа ч цагаатгах дээр санал нэгдэхгүй гэсэн юм.

 

Чуулганы хуралдаанаар “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулсныг 80.4 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Иргэн (103.57.92.205)
    Энэ аугаа хүний хажууд бөөсний дайтай луйварчид ямар том хуцаж байгааг хар даа. Өнөөдөр АН-ын хийсэн шинэ хэлмэгдүүлэлтийн тухай ярилцах цаг болсон шүү. Монгол улсын хууль номын дагуу ажлаа хэвийн гүйцэтгэж байсан олон мянган хүнийг хууль бусаар ажилгүй болгосон нь хэлмэгдүүлэлт биш үү. Тэдний ард олон энгийн гэр бүл, ард түмэн Та нарын буй болгосон хямралд туйлдаж яваа. Хариуцлагаа хүлээх цаг ирнээ. Нэг л өдөр шударга ёс сэргэнэ.
    2015 оны 11 сарын 28 | Хариулах
  • зочин (202.70.36.74)
    Баасанхүү,Гарамгай-гай ,Эрдэнэ,тэнэг баянсэлэнгэ авгай нар энэ даргын хажууд монголд юу хийсэн юм бэ би ард түмнээсээ асууна ,. та 3 бол төрд гай болохоос ард түмэнд ширхэг будааны нэмэр болоогүй дуракууд,хэлж барьж байгаа нь жинхэнэ ядуу өрөвдмөөр амьтад гэдгээ жинхэнэ харуулж бна хөөрхийс
    2015 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.34.239)
    ардчилсан намын үед харин хэлмэгдүүлэлт их байна.
    2015 оны 11 сарын 28 | Хариулах
  • Иргэн (180.235.176.137)
    Амандах асаа, аарцагдах баас нь арилаагүй Баасангүй жаал малыш юмаа
    2015 оны 11 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    27 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    31 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    1 цаг 47 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    2 цаг 4 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    2 цаг 13 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    2 цаг 47 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    2 цаг 55 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    3 цаг 7 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    3 цаг 31 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    3 цаг 47 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    3 цаг 58 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    4 цаг 14 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    4 цаг 35 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    4 цаг 55 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    4 цаг 56 мин
  • Путин Украины дроны цохилтод өртсөн хувийн компанийн эзэмшлийн дэд бүтцүүдийг төрийн мэдэлд авах эрхийг Засгийн газартаа олголоо
    5 цаг 4 мин
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
    5 цаг 14 мин
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
    5 цаг 36 мин
  • Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ
    5 цаг 47 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    6 цаг 11 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • EWC 2026 тэмцээний хөшигний ард: Парис дахь The MongolZ багийн шинэ тоглогчийн анхны ярилцлага
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК