Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга Хөдөлмөрийн яамны үйл ажиллагаатай танилцав

2015-11-30
0
ЖИРГЭХ

        Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2015.11.30/ Хөдөлмөрийн яамны бодлого, үйл ажиллагаатай танилцав.

 

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан тус яамны үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" хууль батлагдсантай холбогдуулан “Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах ажлыг зохион байгуулах, эрсдлийг тодорхойлж, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, хяналт тавих журам”-ыг Шадар сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар батлуулж, зохион байгуулж байгаа болон Батлан хамгаалах яамтай хамтран “Монгол цэрэг бүтээн байгуулалтад хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж байгаа талаар танилцуулав.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан  тус яамны бодлого, үйл ажиллагааг танилцуулах үеэр хэлсэн үгэндээ, УИХ-аар батлагдсан  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль, Монгол Улс 2015 оны нэгдүгээр сард нэгдэн орсон “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай” ОУХБ-ын 88, “Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай” ОУХБ-ын 181 дүгээр конвенциудын талаар мэдээлэл өгөв. Энэхүү конвенцид нэгдэн орсноор хөдөлмөр, хамгааллын эрх ашгийг хамгаалах, хууль бус хөдөлмөр эрхлэлтэд өртөх, хөдөлмөрийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх хууль эрхзүйн орчныг сайжруулах чиглэл тодорхойлогдож байна. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хувьд, хуулийн зохицуулах харилцаа, хамрах хүрээг өргөжүүлж, мэргэшлийн түвшиний үндэсний тогтолцоог төлөвшүүлэх, ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй уялдуулах зэрэг өөрчлөлтүүд орж байгаа нь ач холбогдолтой болохыг онцоллоо. Мөн Батлан хамгаалах яамтай хамтран “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. “Монголын төмөр зам” ХХК-аас ирүүлсэн төмөр замын доод бүтцийн буюу газар шорооны ажилд шаардлагатай мэргэжилтэй ажилтны судалгааг УИХ-ын даргад танилцуулав. Үүнд хүнд машин, механизмын оператор, завсарчин, мэргэшсэн жолооч, бетон арматурчин, геодезийн техникч гэх мэт төмөр замын доод бүтцийн ажилд шаардлагатай нийт эрэлттэй ажилтны тоо 3362 байгаа юм байна. Жишээ нь, Хүнд машин механизмын оператор мэргэжлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэж буй мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын хувьд нийт 18 сургууль, суралцагчдын тоо 736, багшийн тоо 40 байгаа бол Хүнд машин механизмын засварчин мэргэжлээр 12 сургуульд 659 суралцагч суралцаж байгаа хэмээн Хөдөлмөрийн сайд танилцуулав.  Барилга, уул уурхай, төмөр замын салбарын нийт 60 мэргэжлээр 2016 оны 1 болон 6 сард төгсөгчдөөс цэргийн алба хаах хугацаандаа бүтээн байгуулалтад оролцсон судалгааг мөн танилцууллаа. Засгийн газрын 2013 оны 107 дугаар тогтоолоор баталсан “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн 2.1 дэхь заалтад цэргийн албан хаагчдыг бүтээн байгуулалтын ажилд оролцуулах, стратегийн болон цэргийн тусгай хамгаалтын обьект, байгууламжийг барих, засвар үйлчилгээ хийх тодорхой мэргэжлийн боловсролд эзэмшүүлэн, сургаж дадлагажуулан, чадвар эзэмшүүлэх замаар үндэсний ажиллах хүчний төлөвшилд дэмжлэг үзүүлэхийг хөтөлбөрийн зорилго гэж тодорхойлсон байна. Хөтөлбөрийн зорилго, зарчмын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ нь Монгол Улсын 2005 онд нэгдэн орсон Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “Албадан хөдөлмөрийн тухай” 29 дүгээр конвенцийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн А-д “Цэргийн шинжтэй ажилд цэргийн алба заавал хаах тухай хууль тогтоомжийн дагуу шаардах аливаа ажил, үйлчилгээ” гэж заасны дагуу албадан хөдөлмөрт тооцохгүй хэмээн заасан болохыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэллээ.

Түүнчлэн Улсын төсвийн 2015 оны тодотголд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд 90 тэрбум төгрөг зарцуулахаар батлуулсан. Нийгмийн түншлэгч талууд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын 2015-2016 оны хэлэлцээрийн дагуу төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлаар нэмэлт хэлэлцээрийг хийж уг асуудлыг 2016 оны төсвийн эхний тодотголд шилжүүлэн, Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэхээр төлөвлөөд буйг салбарын сайд дурдсан юм. Мөн тус яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа талаар танилцууллаа. Улсын хэмжээнд ажиллах хүчний оролцооны түвшин 61.5 хувь, хөдөлмөр эрхлэлтийн түвшин 57.0 хувь, ажилгүйдлийн түвшин 7.4 хувь байгаа бөгөөд Мэргэжлийн боловсрол, сургалтын 81 байгууллагад нийт 42675 суралцагч суралцаж байгаа аж. 

 

Мөн УИХ-ын даргад Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар өгсөн мэдээлэлдээ, 2014-2015 оны хичээлийн жилд 18978 хүн төгссөн нь өмнөх оныхоос 620 буюу 3.4 хувиар буурсан. Харин төгсөгчдийн 14.1 хувь нь техникийн, 49.2 хувь нь мэргэжлийн боловсрол, 36.7 хувь нь мэргэжлийн сургалтыг дүүргэсэн болохыг мэдэгдэв.

 

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Даваа хэлэхдээ, Монгол цэрэг бүтээн байгуулалтын хөтөлбөрийн төсвийг УИХ-аар баталж өгсөнтэй холбогдуулан, судалгаа тооцоог бид албан ёсоор хийсэн. Батлан хамгаалах болон Хөдөлмөрийн яамны хувьд хамтран ажиллаж, яамдын  сайд нар албан ёсоор уулзаж, мэдээлэл солилцон ажиллаж байгаа талаар УИХ-ын даргад илтгэв. 

Хөдөлмөрийн яаманд ажиллах үеэрээ УИХ-ын дарга З.Энхболд танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, холбогдох албан тушаалтнуудаас хариулт авлаа. УИХ-ын дарга З.Энхболд Хөдөлмөрийн яаманд ажиллах үеэр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Хурандаа Г.Сайханбаяр, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    52 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    1 цаг 10 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    1 цаг 18 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    1 цаг 52 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    2 цаг 0 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    2 цаг 13 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    2 цаг 36 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    2 цаг 52 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    3 цаг 3 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    3 цаг 20 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    3 цаг 41 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    4 цаг 1 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    4 цаг 1 мин
  • Путин Украины дроны цохилтод өртсөн хувийн компанийн эзэмшлийн дэд бүтцүүдийг төрийн мэдэлд авах эрхийг Засгийн газартаа олголоо
    4 цаг 9 мин
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
    4 цаг 19 мин
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
    4 цаг 42 мин
  • Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ
    4 цаг 52 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 16 мин
  • ӨНӨӨДӨР: Европын комиссын хамтарсан хэвлэлийн хурал болно
    5 цаг 37 мин
  • ЗГ: Малын гоц халдварт шүлхий өвчний талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна
    5 цаг 44 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК