Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ядуурлыг бууруулах асуудлын дэд хороод хуралдав

2015-12-01
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд харьяалагдах Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо өнөөдөр /2015.12.01/ хуралдаж “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030” хөтөлбөрийн танилцуулгыг сонслоо. Дэд хорооны хуралдаанд Монгол Улс дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын суурин төлөөлөгчид оролцов.

“Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030” хөтөлбөрийн талаар НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Биате Транкман танилцууллаа.

 

Хатагтай Биате Транкман илтгэлдээ, Мянганы хөгжлийн зорилтууд, 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтууд болон энэхүү зорилтуудыг Монгол Улс үндэсний зорилтуудтайгаа хэрхэн уялдуулах, Зорилтуудыг хэрхэн хэрэгжүүлэх болон түүний санхүүжилт, Монгол Улсын хувьд цаашид авах арга хэмжээний талаар танилцуулсан юм. Мянганы хөгжлийн зорилтуудын дуусаагүй ажлуудын талаар тэрээр хэлэхдээ, дэлхийн түвшинд ядууралтай тэмцэх ажил түүхэн түлхэц өгч амжилтанд хүрсэн хэдий ч нэлээд зорилго, зорилтуудын ажил жигд биш байсныг тэмдэглэсэн.

 

Харин Монгол Улсын хувьд Мянганы хөгжлийн зорилтуудыг үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтөд тусган оруулсны зэрэгцээ 500 мянга гаруй монголчууд ядуурлаас ангижирсан, эх болон нярайн /тав хүртэлх насны хүүхдийн/ эндэгдэл буурсан нь бодит амжилт дэвшил байгаа ч харин хүн амын 21.6 хувь ядуурлын түвшингээс доогуур амьдралтай, ундны цэвэр ус болон ариун цэврийн байгууламжийн Мянганы хөгжлийн сорилт хэвээр байгаа, шийдвэр гаргах түвшинд жендерийн эрх тэгш байдлыг хангах асуудал Мянганы хөгжлийн зорилтын дэвшүүлсэн түвшинд хүрээгүй байгааг дурдав.

 

Мөн тэрээр 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд Дэлхийн хэмжээнд хэрэгжүүлэх уриалга бол ядуурлыг устгах, тэгш бус байдалтай тэмцэх, эх дэлхийгээ хамгаалах ба даян дэлхийн хүн ам энх амгалан амьдарч, дэвшил хөгжилд хүрэх, Тогтвортой хөгжлийн гурван тулгуур- нийгэм, эдийн засаг болон байгаль орчны асуудлыг цогцоор авч үзэх, Тэгш бус байдлын асуудлыг шийдвэрлэхдээ “Нэг ч хүнийг орхихгүй” байхад гол анхаарал хандуулах, Бүх нийтийн үйлс, бүх улс орон үйл ажиллагаа явуулах гэдгийг хэлэв.

 

Түүнчлэн НҮБ-ын зүгээс одоо болон ирээдүйд үзүүлэх дэмжлэг нь Мянганы хөгжлийн зорилтын тайлан, 2015 оноос хойших хөгжлийн асуудлаарх хэлэлцүүлэг, 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг сурталчлан танилцуулах, Тоон мэдээллийн олдоц бэлэн байдлын үнэлгээ, үндэсний албан ёсны статистик мэдээлэлд анхаарал төвлөрүүлэх, Тоон мэдээллийг ил болгох, мониторинг хийх- big data болон оролцогч талуудыг татан оролцуулах, Тогтвортой хөгжлийн зорилтууыг үндэсний хөгжлийн үзэл баримтлалд тусган оруулах, Тогтвогтой хөгжлийн зорилтуудын эрчимжилтыг эхлэх үүднээс зарим салбарын үнэлгээнд анхаарал төвлөрүүлэх асуудал /жендер, уур амьсгал/ гэлээ.

 

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан, Л.Гантөмөр, С.Одонтуяа нар асуулт асууж, санал хэлсэн юм.
 

Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан, 2015-2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий чиглэл, Тогтвортой хөгжлийн зорилтын 17 чиглэлийн талаар тодорхой танилцууллаа. Мөн ядуурлын талаар тодорхой ярилаа. Ядуурлыг бууруулах гол асуудал бол хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдлийг бууруулах асуудал. Тиймээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээрх зорилтуудтай санал нэг байна. Гэхдээ энэ нь улсын төсөв, хөрөнгө оруулалттай холбоотой асуудал. Гадаадын хөрөнгө оруулалт, түншлэлийн асуудал чухал гэдгийг ойлгож байгаа. Иймд түншлэлийн чиглэлээр дэлхийн түвшинд холбогдох талаар ямар зөвлөгөө, чиглэл байх нь зүйтэй гэж үзэж байгааг тодотгосон юм. Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд 9 зорилго, 116 зорилтуудыг цаашид хэрэгжүүлэх боломжтой юм. Саяхан Улсын Их Хурлаас Монгол Улсын Хөгжлийн төлөвлөлтийн тухай хуулийг баталсан. Энэ нь цаашид улсын хөгжлийг тогтвортой байлгах, үүнийг дагаад ард иргэдийн амьдрал дээшлэх, ядуурал буурах боломж бүрдэнэ гэлээ.

 

 

Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөр, хөдөлмөр эрхлэлтийг зуун хувь болгох зорилт Монгол Улсад хэрэгтэй. Ядууралтай тэмцэж байна гэж явсаар байгаад ядуурлыг, ядуу хүмүүсийг хамгаалдаг хадгалдаг системийг байгуулчихдаг. Тэр систем нь ажилгүй байх, зүгээр үнэгүй ямар нэгэн зүйлийг төрөөс хүртэх гэдэг сэтгэхүйг давамгайлал болгодог. Ингэснээр хөдөлмөр эрхлэх хүн олдохоо больдог. Бид энэ зовлонг хоёр жилийн өмнө амссан. Маш их ажлын байр гарсан. Ажил хийдэг хүн олдохгүй болсон. Хөдөлмөрийн хөлсийг голдог, гэртээ байгаад хүүхдийн мөнгө болоод бусад ямар нэгэн хэрэгслээр өөрийгөө авч явахыг хүсдэг. Монголд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй. Энэ чиглэлээр та бүхнийг ажиллахыг хүсч байна. Мөн инновацийг бий болгохгүй бол Монголд тогтвортой хөгжил гэж байхгүй. Уламжлалт эдийн засагтай орнуудад тогтвортой амьдрах боломж алдагдаж байна. Мэдлэгт шингэсэн бүтээгдэхүүн, үнэ цэнэ тогтоосон бүтээгдэхүүний арилжаан дээр үнэ цэнээ тогтоож чадахгүй болсон улс орнууд сөхөрч байгаа. Тиймээс үнэ цэнийг тогтоох, чадамжийг нэмэгдүүлэх тал дээр олон улсын хүчтэй бодлого явуулахыг та бүхнээс хүсч байна гэв.

 

Улсын Их Хурлын гишүүн, дэд хорооны дарга Д.Сумьяабазар, Мянганы хөгжлийн зорилтуудын хүрээнд НҮБ-ын зүгээс 2015-2030 он хүртэл хэрэгжүүлэх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн талаар цаашид авч хэрэгжүүлэх чиглэлүүд болон Монгол Улсын Засгийн газрын бодлого, улсын төсөвтэй ажлаа уялдуулах талаар үнэтэй санал, зөвлөгөө өгсөнд талархал илэрхийлэв. Мөн цаашид Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд дэвшүүлсэн зорилтуудыг Монгол Улсын хөрсөнд буух хэмжээнд ярилцаж, хамтын ажиллагааг ойртуулснаар 17 зорилтыг улс орны хэмжээнд хэрэгжүүлэх томоохон ажил өмнө байгааг онцлоод, энэ бүхэнд Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газрын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах болно гэв. Өнөөдрийн дэд хорооны хуралдааны үеэр хийгдсэн танилцуулга болон гишүүдийн зүгээс гаргасан саналыг дараагийн дэд хорооны хуралдаанаар авч хэлэлцэхийн зэрэгцээ, цаашид Мянганы хөгжлийн зорилтууд болон “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлуудыг анхааралдаа авч ажиллана гэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    54 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    1 цаг 11 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    1 цаг 20 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    1 цаг 54 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    2 цаг 2 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    2 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    2 цаг 38 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    2 цаг 54 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    3 цаг 5 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    3 цаг 21 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    3 цаг 42 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    4 цаг 2 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    4 цаг 3 мин
  • Путин Украины дроны цохилтод өртсөн хувийн компанийн эзэмшлийн дэд бүтцүүдийг төрийн мэдэлд авах эрхийг Засгийн газартаа олголоо
    4 цаг 11 мин
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
    4 цаг 21 мин
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
    4 цаг 43 мин
  • Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ
    4 цаг 54 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 18 мин
  • ӨНӨӨДӨР: Европын комиссын хамтарсан хэвлэлийн хурал болно
    5 цаг 39 мин
  • ЗГ: Малын гоц халдварт шүлхий өвчний талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна
    5 цаг 46 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК