Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төрийн намын тухай хуулийн төслийг эсэргүүцлээ

2015-12-01
0
ЖИРГЭХ

          Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр болсон. Уг төслийг дэмжихгүй гэдгээ улс төрийн найман намын төлөөлөл илэрхийллээ. Хэвлэлийн бага хуралд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж, Хамуг монгол хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат, Ардчилсан хөдөлгөөний намын ерөнхий нарийн бичгийн дарга М.Ганзориг, Ногоон намын дарга О.Бум-Ялагч, БНН-ын нарийн бичгийн дарга н.Зоригоо нар оролцсон юм.

Ж.Мөнхбат: Нэг ангийн 31 хүүхэд нийлээд нам байгуулах боломжийг хуулийн төсөлд оруулжээ

 

           МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Улс төрийн намын тухай хуулийн төсөлд оруулсан хүлээж авах боломжгүй заалтуудын талаар онцлов. Энэ хуулийн төсөлд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх намуудыг татан буулгаж СЕХ шинээр бүртгэнэ, бүртгэх үйл явц, санхүүжилт олгох, тараах, татан буулгах асуудлыг СЕХ, Иргэний бүртгэл мэдээллийн төв хариуцах заалт оруулж ирсэн аж. Тэрээр "СЕХ бол эрх баригч улс төрийн намын нөлөөлөлд байдаг нь ил болсон. Энэ нь улс төрийн намуудыг эрх баригч улс төрийн хүчин өөрийн мэдэлдээ байлгах гэсэн оролдлого юм. Улс төрийн намыг байгуулах босгыг одоогийн хуулиар 801 хүнээр тогтоосон байдаг. Гэтэл энэ хуулийн төсөлд 31 хүн нам байгуулж болохоор заалт оруулжээ. Өөрөөр хэлбэл, нэг ангийн хүүхдүүд нам байгуулах боломжтой болох нь. Монгол Улсад 24 нам ихдэж байна гэж ярьдаг. Гэтэл насанд хүрсэн хүнийхээ тоонд хуваавал 200-800 нам байгуулах боломж Ерөнхийлөгчийн өргөн барих гэж байгаа хуулийн төсөлд оржээ" гэв.

 

Улс төрийн намуудад хариуцлага тооцох заалтад намууд сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ. Учир нь тухайн намын гишүүн нь ёс суртахууны асуудал гаргавал тэр намыг татан буулгах заалт оруулсан юм байна. Мөн гурван удаа захиргааны шийтгэл авбал нам татан буугдах асуудал яригдахаас гадна 16 насанд хүрвэл намд элсэх боломжтой болох аж. Энэ талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлэхдээ "Миний хувьд Өвөрхангайн сонгуулийн саналыг луйвардсаныг эсэргүүцэж АН-ын хоёр гишүүнийг тангараг өргүүлэхгүй гэж Төрийн ордны гадаа жагсаал хийсний төлөө хоёр удаа 10 мянган төгрөгөөр торгуулсан. Хэрвээ гурав дахь удаагаа жагсаж захиргааны хариуцлага хүлээвэл харьяалагддаг нам нь татан буугдах хэмжээний асуудал яригдах юм байна. Санхүүгийн тайландаа гурван удаа алдаа гаргавал мөн татан буулгах заалт оруулсан байна. Үндсэн хуультай зөрчилдсөн олон заалт оржээ. Тухайлбал, 16 насанд хүрвэл намын гишүүн байж болно гэжээ. Гэтэл Үндсэн хуульд зааснаар 18 настай хүн сонгуульд саналаа өгөх эрхтэй. Улс төрийн нам фракцгүй болно, улс төрийн маргаан, зөрчлөө дотооддоо шийднэ гэсэн заалт орж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн төсөл улс төрийн зөрчил, маргаанаа дотооддоо шийдэж чадахгүй байгаа намд зориулагджээ" гэв.

 

Ц.Шаравдорж: Аливаа намыг эрх баригч хүчнээс шууд хамааралтай болгох гэж байна

 

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий бөгөөд энэ төслөөс их зүйл хүлээж байсан ч хүлээлт талаар боллоо гэж мэдээллээ. Тэрээр "Монгол Улс ямар дэглэм рүү яваад байгаа юм, Ерөнхийлөгч болон түүний тамгын газар юу бодоод байгаа юм гэдэгт эргэлзэхэд хүрч байна. Бид чинь иргэний ардчилсан нийгэм байгуулна гэсэн. Гэтэл Ерөнхийлөгчийн өргөн барих гэж байгаа хуулийн төсөл Үндсэн хуулийн үзэл баримтлал, эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөн байна. Улс төрийн намын асуудал болгоныг хуульчлах, үйл ажиллагааг нь төрийн хяналтад бүрэн оруулах, аливаа намыг эрх баригч хүчнээс шууд хамааралтай болгох заалт оруулжээ. Нөгөө талаас бүхий л асуудлыг СЕХ-нд төвлөрүүлэхээр оруулж байгаа нь аймшигтай. УДШ-д намуудыг бүртгэж хяналт тавьдаг нь олон улсын жишиг юм. Монгол Улсын эв нэгдлийг хангах, Үндсэн хуулийг сахих үүрэг хүлээсэн Ерөнхийлөгчийн зүгээс ийм хуулийн төсөл оруулж ирсэнд туйлын харамсаж байна. Ийм хуулийн төслийг хэлэлцэх ямар ч боломжгүй" гэв.

 

Ш.Төмөрсүх: Энэ хуулийн төслийг бүхэлд нь буцаая

 

         Мөн энэ үеэр БНН-ын нарийн бичгийн дарга н.Зоригоо "Хуулийг сайжруулах ёстойгоос муужруулах ёсгүй. 16 нас хүрсэн Монгол Улсын иргэд 31-үүлээ нам байгуулж болох юм байна. Энэ насанд үзэл бодол төлөвшөөгүй байдаг. Насанд хүрсэн иргэдтэй харьцуулбал бараг 50 мянган нам бий болох боломжийг энэ хуулийн төсөл бүрдүүлэх гэж байна. Энэ бол ухралт юм" гэлээ.

 

         Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх "Энэ хуулийн төсөл манай улсад олон намын системийг хязгаарлаж, дуу хоолойг нь боомилох оролдлого гэж харж байна. Өмнө УДШ-д бүртгэлтэй байсан, одоо СЕХ-нд харьяалагдах нь. Эрх баригч нам СЕХ-ны удирдлагыг томилдог. Тэгэхээр улс төрийн намуудын дарга нарыг эрх баригч намын дарга удирдах нь. Хуулийн төслийг бүхэлд нь буцаахыг хүсч байна" гэв.

 

          Ногоон намын дарга О.Бум-Ялагч "Улс төрд болохгүй байгаа бүх юм Улс төрийн намын тухай хууль, улс оронд бүтэхгүй байгаа зүйл болгон Үндсэн хуулиас болсон юм шигээр ярьцгаах юм. Ерөнхийлөгч хууль эрх зүйнд хүрээнд олдсон боломжоо ашиглаж улс эх орноор минь тоглох асуудал эхэлж байна. Өнөөдөр хямраад байгаа нам бол АН шүү дээ. АН-ын гишүүд манай намд хулгайчид үүрлэлээ гэж өөрсдөө ярьдаг. АН-ын цаг нь дуусч байна. Эвсэж хамтарч ажиллаж чадахгүй, одоо бусдыгаа хядах байдал руу орох нь" гэсэн байр суурь илэрхийлэв.

 

Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат "Эрх баригчид Үндсэн хуулийг өөрчлөхдөө өөрсдийн эрх мэдлийг хязгааргүй болгох гэж санаархаж байна. Улс төрийн намын тухай хуульд зөвхөн нэг нам нь бүх намын дарга байх өөрчлөлт хийхээр өнгөлзөж байна. Үндсэн хуульд заасан эвлэлдэн нэгдэх эрхээр ийм аймшиггүйгээр оролддог тогтолцоо дарангуйлагч төрд л байдаг. Хэсэг бүлэгт зориулсан ийм хуулийн төсөл нийгэмд харанга дэлдэж байна" гэж хэллээ.

Т.Энхэлээ

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.179.11.98)
    soliorson bnaa
    2015 оны 12 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    53 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    1 цаг 11 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    1 цаг 19 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    1 цаг 53 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    2 цаг 1 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    2 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    2 цаг 37 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    2 цаг 53 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    3 цаг 4 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    3 цаг 21 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    3 цаг 42 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    4 цаг 2 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    4 цаг 2 мин
  • Путин Украины дроны цохилтод өртсөн хувийн компанийн эзэмшлийн дэд бүтцүүдийг төрийн мэдэлд авах эрхийг Засгийн газартаа олголоо
    4 цаг 10 мин
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
    4 цаг 20 мин
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
    4 цаг 42 мин
  • Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ
    4 цаг 53 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 17 мин
  • ӨНӨӨДӨР: Европын комиссын хамтарсан хэвлэлийн хурал болно
    5 цаг 38 мин
  • ЗГ: Малын гоц халдварт шүлхий өвчний талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцэж байна
    5 цаг 45 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК