Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог, Ж.Батзандан нар санал авах өдөр 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн саналаа өгөх эрхтэй байхаар санал гаргасныг гишүүдийн олонх нь дэмжив.
Гадаад оронд амьдарч байгаа Монгол Улсын иргэд санал асуулгад оролцох энэхүү зохицуулалттай уялдуулан санал авах ажлыг зохион байгуулах хугацааг 30 хүртэл хоногийн дотор гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн гишүүн А.Бакей, Ж.Батзандан, Л.Цог нар гадаад оронд байгаа иргэдийн саналыг авах ажлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу зохион байгуулах санал гаргасан нь дэмжигдлээ.
Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)